Монголбанк өнөөдөр хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар банкууд 1906 төгрөгийн ханшаар 1.0 сая ам.доллар худалдах санал ирүүлж, Монголбанк арилжаанд оролцоогүй байна. Харин юанийн дуудлага худалдаагаар банкуудаас худалдах, худалдан авах санал ирүүлээгүй байна.
Мөн өдрийн своп, форвард хэлцлээр банкууд 35.55 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлэл байгуулах санал ирүүлснийг Монголбанк 100 хувь биелүүлжээ. Валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдах, худалдан авах санал ирүүлэхгүй буюу бага дүнтэй санал ирүүлж байгаа нь дотоодын валютын зах зээлд эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байгааг илтгэдэг.
Т.АНУ