Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүдийг сайн дураараа тарах шийдвэр гаргахыг хоёр дахь удаагаа өчигдөр /2019.05.23/ шаардав. Ингэхдээ өмнө нь тавьсан УИХ өөрөө тарах шийдвэр гаргахыг дахин тавьж байгаагаа онцлоод "улам бүр явцууран мухардаж байгаа УИХ-ын үйл ажиллагааг хэвийн горимд аваачих, улс төрд эрс шинэчлэлийг өрнүүлэхэд та бүхний эр зориг, шударга хандлага юу юунаас чухлаар шаардагдаж байгааг ойлгон мэдэрч, сонгогчдынхоо төлөө, эх орныхоо ирээдүйн төлөө хэцүү боловч чухал шийдвэрийг гаргахад гишүүдээ оройлон зориглогтун. Энэ бол Та бүхний хийж чадах хамгийн ариун үйл болон ард олонд дэмжигдэх болно" гэв.
- 2018 оны аравдугаар сарын 29-нд УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг УИХ-д санал болгох тухай асуудлыг зөвшилцөх саналаа УИХ-ын дарга М.Энхболдод өөрийн биеэр өгч байв.
- 2019 оны тавдугаар сарын 23-ны өдөр УИХ-ын чуулганы хуралдаанд өөрийн биеэр орж ирж, өмнө нь тавьсан өөрөө тарах саналаа дахин тавив.
Ийнхүү долоон сарын дараа дахин УИХ-ыг тарахыг шаардаж байгаа ч өнгөрсөн долоон сарын хугацаанд Ерөнхийлөгчийн олон “хүслийг” МАН биелүүлсэн. УИХ-ын сонгууль ойртож байгаа, МАН-д одоо ганцхан жил л үлдэж байгаа энэ үед Ерөнхийлөгчид МАН "хэрэгтэй" юу. Хэрэгтэй гэхээс илүү үлдэж байгаа цаг хугацаанд МАН болоод У.Хүрэлсүхийг яаж муухай харагдуулах вэ гэдэг тактикт шилжиж байна уу гэлтэй.
УИХ-ын даргыг чөлөөлөх, хуулийн байгууллагын удирдлагыг чөлөөлөх, дараагийн хүнийг томилох хамгийн чухал томилгоогоо МАН-аар өөрсдөөр нь хийлгэсэн учраас одоо энэ парламент, эрх баригч МАН Ерөнхийлөгчид “хэрэггүй”. Ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаасаа хойш хуулийн байгууллагын удирдлага руу чиглэсэн түүний санаархал биеллээ олж, ҮАБЗ-ийн зөвлөмжөөр хуулийн байгууллагын удирдлагыг чөлөөлөх хуулийн төсөл оруулж ирж, 65-ын бүлгээр батлуулан, томилсон.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар ард түмнийхээ эрх ашгийг нэг л зүйл дээр "хамгаалдаг". Тэр МАН-ын эсрэг ажиллахдаа "сонгогчдын итгэлийг алдсан, боломжийг нь хулгайлсан" гэх үгээ тэр энэ удаад ч мөн мартсангүй. Түүний хэлсэн, тавьж буй шаардлагад “УИХ-ын гишүүд хуулийг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн өөрчлөх замаар гэмт этгээдүүдийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх нэрийдлээр хуулийн хариуцлагаас мултлах, хүчин, хүн амины хэрэгт нэр холбогдох, авлигын гэм хэрэгт сэрдэгдэх нь улам бүр даамжирч УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл байх ёс зүйн чадамжаа үндсэндээ алдаад байна” гэдгийг онцолжээ. Нэг зүйлийг онцлоход Ерөнхийлөгчид хөөн хэлэлцэхтэй холбоотой хуулийн заалтад хориг тавих эрх нь нээлттэй, бас хангалттай цаг хугацаа байсан.
Ингэхдээ “наад зах нь Төрийн ордны тухай хуулийн заалтуудыг ноцтойгоор зөрчиж, албан тасалгаандаа согтууруулах ундаа хадгалах, хэрэглэх байдал даамжирснаас эрдэнэт хүний амь сүйдэх нөхцөл ч үүсчээ” гэдгийг тодотгов. Энэ нь өнгөрсөн өдрүүдэд улс төрийн хүрээнд өрнөж байгаа гол үйл явдлуудын нэг болох Ардчилсан намын дэд дарга Г.Батхүүгийн амь настай холбож хэлсэн нь анхаарал татав. Г.Батхүү агсны хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа бөгөөд одоогоор амь насаа алдсан шалтгааны талаар ямар нэг мэдээлэл хийгээгүй. Харин Ерөнхийлөгчийн хэлсэн саналд албан тасалгаандаа архи хадгалах, хэрэглэсэн нь даамжирч эрдэнэт хүний амь сүйдэх нөхцөл л үүсгэлээ гэх үг нь анхаарал татсан өгүүлбэр байлаа.
ЕРӨНХИЙЛӨГЧ УИХ-ЫГ ТАРААХ “ЭРХГҮЙ”
Хэдийгээр Ерөнхийлөгч УИХ-ыг тараах саналыг гаргаж болох ч эцсийн шийдвэрийг УИХ өөрөө гаргах бөгөөд УИХ-ын нийт гишүүдийн гуравны хоёр дэмжвэл УИХ тарах хуультай. Ерөнхийлөгч 2018 оны аравдугаар сарын 29-ний өдөр УИХ-ыг өөрөө тарахыг зөвшилцөх саналдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно”, төрийн байгуулал, улс орны удирдлагын талаар хэрэгжүүлэх Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг тодорхойлсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт “Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал болгох тухайгаа зөвшилцөхөөр Улсын Их Хурлын даргад албан ёсоор мэдэгдэнэ. Улсын Их Хурлын дарга уул саналыг зөвшөөрөөгүй нь Ерөнхийлөгч саналаа Улсын Их Хуралд оруулахад саад болохгүй” гэж тус тус заасныг үндэслэсэн гэдгээ дурдаж байсан.
Харин түүний зөвшилцөх саналд УИХ-ын дарга М.Энхболд 2018 оны арваннэгдүгээр сарын 6-нд буюу найм хоногийн дараа хариу тайлбар хүргүүлсэн. Уг тайлбартаа “…Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу бүрдсэн энэ Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын, дэд, түр хороодын хуралдаан хэвийн явагдаж, эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг тухай бүр нь шийдвэрлэн ажиллаж байгаа тул УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэх үндэслэл байхгүй. УИХ дахь олонхын бүлэг ч бас энэхүү асуудлыг хэлэлцэж, дээрх байр суурьтай байгаагаа илэрхийлсэн болно” гэсэн юм.
Энэ удаад “УИХ-ын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх заалтыг үндэслэн УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тул хугацаанаас өмнө тарах асуудлыг хэлэлцэн тогтоол гаргахыг Та бүхэнд дахин санал болгож, мөн уриалж байна” гэдгээ тодотгосон.
УИХ-ын тухай хууль: 31 дүгээр зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох
31.1. Дор дурдсан тохиолдолд Улсын Их Хурлын бүрэн эрх энэ хуулийн 30.1-д заасан хугацаанаас өмнө дуусгавар болно:
- 1.1.Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хугацаанаас нь өмнө тараах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж ёсоор болгосон
- 1.2. Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал нэгдэж Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хугацаанаас нь өмнө тараах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж ёсоор болгосон
- 1.3. Ерөнхий сайдыг томилох саналыг өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүйгээс Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь Улсын Их Хурал өөрөө тарах тухай тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж ёсоор болгосон
- 1.4. энэ хуулийн 31.1.3-т заасан үндэслэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах зарлиг гаргасан.
УИХ-ын тухай хууль: 31 дүгээр зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох
Түүнээс гадна УИХ-ын бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болохтой холбоотой УИХ-ын тухай хуульд дараах зүйлсийг тусгажээ.
- 31.2. Энэ хуулийн 31.1.1- 31.1.3-т заасан тогтоолын төслийг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурал тарах тухай шийдвэр гаргана.
- 31.3. Энэ хуулийн 31.1.1-31.1.3-т заасан тогтоолын төслийг Улсын Их Хурлын ээлжит болон ээлжит бус чуулганы үеэр өргөн мэдүүлсэн бол ажлын 7 хоногийн дотор, чуулганы чөлөөт цагт өргөн мэдүүлсэн бол ээлжит бус чуулганыг ажлын 3 хоногт багтаан зарлаж, тухайн асуудлыг хэлэлцэж эхэлснээс хойш ажлын 7 хоногт багтаан шийдвэрлэнэ.
- 31.4. Улсын Их Хурал өөрөө тарах бол тогтоол, Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах бол зарлиг гаргах бөгөөд эдгээр шийдвэр эцсийнх байна.
- 31.5.Энэ хуулийн 31.1.1-31.1.3-т зааснаар Улсын Их Хурал өөрөө тарах тухай шийдвэр гаргасан бол мөн өдөр Улсын Их Хурлын сонгууль товлон зарлах тухай тогтоолыг хамтад нь батална.
- 31.6. Ерөнхийлөгч энэ хуулийн 31.1.4-т зааснаар Улсын Их Хурлыг хугацаанаас нь өмнө тараах зарлиг гаргасан бол Улсын Их Хурал уг зарлиг гарснаас хойш 7 хоногийн дотор Улсын Их Хурлын сонгуулийг товлон зарлана.
- 31.7. Энэ хуулийн 31.5, 31.6-д заасан хугацаанд Улсын Их Хурлын сонгуулийг товлон зарлаагүй бол дараагийн өдрийг Улсын Их Хурлын сонгууль товлон зарласан өдөрт тооцож Сонгуулийн ерөнхий хороо ээлжит сонгуулийг зохион байгуулна.
- 31.8. Улсын Их Хурлыг хугацаанаас нь өмнө тараах тухай энэ хуулийн 31.1.1- 31.1.3-т заасан тогтоолын төслийг Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороод, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, нам, эвслийн бүлэг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.
- 31.9. Нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлыг тараах тухай тогтоолын төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын болон дэд хороо, нам, эвслийн бүлгийн санал, дүгнэлтийг хэлэлцэж ил санал хураалт явуулна.
- 31.10. Нэгдсэн, Байнгын болон дэд хороо, нам, эвслийн бүлгийн хуралдаан дээр гишүүд төсөл санаачлагчид асуулт тавьж хариулт авах, түүнчлэн үг хэлж байр сууриа илэрхийлэх эрхтэй.
- 31.11. Улсын Их Хурлыг хугацаанаас нь өмнө тараах асуудлаар Ерөнхийлөгч нэгдсэн хуралдаан дээр үг хэлж байр сууриа илэрхийлж болно.
УИХ-ын дарга Г.Занданшатар энэ удаад Ерөнхийлөгчийн саналд ямар хариу өгөх бол…
Ш.ЧИМЭГ
Comedy 2019-05-24 70.71.250.119
Mr Tarvaga-iin huviin news.mn medeej Battulga eronhiilogchiig chadliin hereer uhtlee muulna. baauah hudaa commentuud bichizgeegeed. Haramsaltai ni tanai site-nii mon chanariig humuus ali hediin medsen shuudee. kk
Иргэн 2019-05-24 66.181.179.233
Х.Баттулга ерөнхийлөгчийг дэмжиж байгаа хүн үнэндээ алга.Улсын ерөнхийлөгч төрөө тогтвортой, улс төрийн бүх хүчнээ, ард түмнээ эв нэгдэлтэй байлгахыг эрхэмлэх үүрэгтэй атлаа өөрөө дотроос нь хутгаж хагарал гаргаад. ТВ-ээр гадаад орнуудад явж байгааг нь харахад ч , дотооддоо ажиллаж байгааг нь харахад ч бид ерөнхийлөгчөө зөв олж сонгож чадаагүй юмаа даа гэж бодогдохоор. Бусниулах ажилагаагаа зогсоохгүй бол УИХ-д ерөнхийлөгчийг огцруулах эрх бий шүү дээ.
Зочин 2019-05-24 202.9.43.14
teneg mangaruud tam ruu toniloo
зочин 2019-05-24 66.181.180.41
хувцасны гол хүний сүг
Дорж 2019-05-24 139.5.217.173
Тиймээ … Ерөнхийлөгч нэг л гавъяатай. Тэр нь МАН-ын эрх мэдлийн шуналтнуудыг ашиглаж МАН-ыг хагалж чадсан. МАН-ын бүлгийг хэлбэр төдий болгосон, бас туршлагагүй, хоёр нүүртнүүдийг хатгаж хариуцлагатай албанд байршуулан Засгийг "сул" болгож дөнгөсөн.
Зочин 2019-05-24 139.5.217.173
Саяхан л попчид хүзүү сээрээрээ наалдцан байгаагүй билүү … Ккк түгжил загварын нөхөрлөл байсан болжээнуу ха ха ха
Зочин 2019-05-24 202.131.253.66
Эсрэгээр Ерөнхийлөгч одоо МАН-д хэрэггүй. Тайлбар Хүк хуулийн байгууллуудын удирдлагуудад өөрийн хүмүүсээ тавьцан, ганц нэг Ерөнхийлөгчийн хүмүүс бий.
оо 2019-05-24 66.181.187.188
үнэн
Зочин 2019-05-24 46.138.63.139
АСУУДАЛ МАН ЮМУУ АН ДАА БУС, МОНГОЛ УЛСАД ХАРИУЦЛАГАТАЙ, ШУДАРГА,, АРХИЧИН БУС УДИРДЛАГА ХЭРЭГТЭЙГ НИЙГЭМ ТЭР АЯАРАА ШААРДАЖ БАЙНА!!!
Зочин 2019-05-24 223.62.162.180
ХАРИУЦЛАГА ЯРИХААР МУШГИН ГУЙВУУЛЖ БАЙХАА БОЛИОЧ ҮНЭНИЙГ Л ХЭЛЖ ШААРДАЖ БАЙНА ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЖ БАЙНА
иргэд олон түмэн 2019-05-24 59.153.115.171
МАН ерөнхийлөгчид байтугай монголын ард түмэнд хэрэггүй болсоныг бид биш тэд өөрсдөө амьдралаараа харуулж байгаа шүүдээ,хамгын сүүлийн ганцхан баримт гэхэд л тэд хяналтын хорооныхоо шийдвэрийг яаж унагаж,ял завшуулах нөхцөл бүрдүүлсэн,гадныханд хэрхэн долигоносон хоёр нөхрөө хагаалав,ийм намд,ийм УИХ-д бид итгэх үү?ийм УИХ цаашдаа улс орныг удирдаж хууль ёсыг дээдлэж чадах уу?
ИРГЭН 2019-05-24 202.21.124.20
За манай томчууд хэн нь ч юу ч хийсэн юм алга доо. Эрхэм Ерөнхийлөгч бол бүүр таг. Нөгөөх том амлалтууд будаа. Ерөнхийлөгч, УИХ хоёр хоёулаа огцрох ёстой. Нөгөө хэрээ хараа гайхалцав гээч болох гээд байх шиг. ха ха ха
Зочин 2019-05-24 202.131.244.210
Ерөнхий сайд та бидний чихэнд цэцэг ургуулахаас өөр бодитой юу ч хийж чадахгүй байна.
иргэн 2019-05-24 202.179.27.50
МАН Ерөнхийлөгчид битгий хэл Ард түмэнд ч хэрэггүй болсон Гэмт хэргийн Үүр уурхай болсон Нам
Зочин 2019-05-24 202.131.245.243
танкист Дон Жонкуг араас нь цай овогт тарвага, ми овогт уяач хоёр шахаад амар заяаг нь үзүүлэхгүй байгаа юм аа. Тэр хоёрыг нь сахалт эзэн дарамтлаад байгаа юм.
иргэн 2019-05-24 202.179.27.50
Чиний бичиж байгаа байдал чинь жинхэнэ х***а байна даа монгол хүн хэзээ ч овог энэ тэр гэж бичихгүй
Irgen 2019-05-24 51.77.201.37
Зөв ш дээ. МАН 4 жил юу хийв ? 4 жил эрх мэдлийн төлөө өөрсдийн Засгийн газараа унагаж тоглолоо. Нэг нэгнийхээ бузар булайг дэлгэж ард түмэнд явар авилгалд идэгдсэн бузар нам бэ гэдэгээ яруу тодоор харууллаа. Одоо ч албан тушаал, эрх мэдлийн наймаа зодоон нь дуусаагүй л байна. Нийслэл дээр ид албан тушаалын зодоон явж байна. ЖДҮ-чин Засгийн газар нь хулгайч ЖДҮ-чидээ өнөөдрийг хүртэл хамгаалсаар л байна. Нэн даруй тарах хэрэгтэй УИХ, Засгийн газар нэн даруй огцрох хэрэгтэй. !!!!!!!!!!!!!!!!!!!!!
Zochin 2019-05-24 51.77.201.37
Зөв ш дээ. МАН 4 жил юу хийв ? 4 жил эрх мэдлийн төлөө өөрсдийн Засгийн газараа унагаж тоглолоо. Нэг нэгнийхээ бузар булайг дэлгэж ард түмэнд явар авилгалд идэгдсэн бузар нам бэ гэдэгээ яруу тодоор харууллаа. Одоо ч албан тушаал, эрх мэдлийн наймаа зодоон нь дуусаагүй л байна. Нийслэл дээр ид албан тушаалын зодоон явж байна. ЖДҮ-чин Засгийн газар нь хулгайч ЖДҮ-чидээ өнөөдрийг хүртэл хамгаалсаар л байна. Нэн даруй тарах хэрэгтэй УИХ, Засгийн газар нэн даруй огцрох хэрэгтэй. !!!!!!!!!!!!!!!!!!!!!
Zasgiin gazar ogtsor !!!!!!!!!!!!!! 2019-05-24 51.77.201.37
Зөв ш дээ. МАН 4 жил юу хийв ? 4 жил эрх мэдлийн төлөө өөрсдийн Засгийн газараа унагаж тоглолоо. Нэг нэгнийхээ бузар булайг дэлгэж ард түмэнд явар авилгалд идэгдсэн бузар нам бэ гэдэгээ яруу тодоор харууллаа. Одоо ч албан тушаал, эрх мэдлийн наймаа зодоон нь дуусаагүй л байна. Нийслэл дээр ид албан тушаалын зодоон явж байна. ЖДҮ-чин Засгийн газар нь хулгайч ЖДҮ-чидээ өнөөдрийг хүртэл хамгаалсаар л байна. Нэн даруй тарах хэрэгтэй УИХ, Засгийн газар нэн даруй огцрох хэрэгтэй. !!!!!!!!!!!!!!!!!!!!!
Зочин 2019-05-24 66.181.168.199
БҮХ ИРГЭДИЙГ ӨРГҮЙ БОЛГОНО ГЭСЭН АМЛАЛТАА ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ БОЛСОН ТУЛ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ӨӨРӨӨ САЙН ДУРААРАА ОГЦОРОХЫГ УРИАЛЖ БАЙНА
УИХ, Засгийн газар огцор, тар, зайлцгаа !!!!!!!!!!!!!!!!! 2019-05-24 51.77.201.37
Зөв ш дээ. МАН 4 жил юу хийв ? 4 жил эрх мэдлийн төлөө өөрсдийн Засгийн газараа унагаж тоглолоо. Нэг нэгнийхээ бузар булайг дэлгэж ард түмэнд явар авилгалд идэгдсэн бузар нам бэ гэдэгээ яруу тодоор харууллаа. Одоо ч албан тушаал, эрх мэдлийн наймаа зодоон нь дуусаагүй л байна. Нийслэл дээр ид албан тушаалын зодоон явж байна. ЖДҮ-чин Засгийн газар нь хулгайч ЖДҮ-чидээ өнөөдрийг хүртэл хамгаалсаар л байна. Нэн даруй тарах хэрэгтэй УИХ, Засгийн газар нэн даруй огцрох хэрэгтэй. !!!!!!!!!!!!!!!!!!!!!
Зочин 2019-05-24 66.181.168.199
УИХ БҮРЭН ЭРХЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ БОЛСОН ГЭХ ДҮГНЭЛТИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ ГАРГАЖ БАЙГАА НЬ УИХ-ЫН БҮРЭН ЭРХЭД ХАЛДСАН ХЭРЭГ БОЛНО.
Зочин 2019-05-24 43.228.131.206
Жин Хуа, Топор 2 хорчин үзээд бай даа, хэн нь ялах бол? Гоё2
Зочин 2019-05-24 202.126.89.73
Битгий яс хая 60 тэрбумын угаадас минь
Амар 2019-05-24 202.179.26.204
Хөөе.Баттулгаа Улсын Ерөннийлөгч ухаантай юм бол наад ялзарсан шүүхдээ салхи оруулж МАНАН мафиар иргэдээ доромжлуулахаа болиоч ээ. Тэмээ гэхээр ямаа гэж юун УИХ-ыг тараах вэ.Айн.
MGL 2019-05-24 103.229.178.2
Олон тэрбумаар овоолсон шороогоо дуусгаж, төмөр зам болгохгүй хэвтүүлээд байгаа эдийн засгийн а******н ерөнхийлөгчийг огцруулцгаая?
Зочин 2019-05-24 202.21.108.163
Хамтдаа огцорчвол зүгээр штээ.
Зочин 2019-05-24 182.160.1.203
erunhiilugchteigee hamt bugd ogtsor ulsaa udirdaj chadahgui bulchin tolgoinuudaa
Зочин 2019-05-24 66.181.185.121
Энэ их хуралд маш их хулгайч нар шургалсан учир тарах нь зүйтэй.
Зочин 2019-05-24 202.131.245.243
Ерөнхийлөгчийн суудалд хулгайч шургалсан учир огцрох нь зүйтэй.
Иргэн 2019-05-24 66.181.160.19
АН мөнгөтэй хүн олдохгүйл энэ хүнийг дэвшүүлсэн Амраа мөнгө гаргахгүы гэсэн мөнгөч байхгүй сонгогчид сонголт байгаагүй ингээдл ерөнхийлэгч болсонийг ард олон ялангуйя хөдөөнийхөн мэдрэхгүйлдээ
зочин 13 2019-05-24 202.9.42.63
МАН Д АМЖИЛТ ХҮСЬЕ ЗӨВ ЯЬЩВЖ БАЙГААШҮҮ
зочин 13 2019-05-24 202.9.42.63
МАН Д АМЖИЛТ ХҮСЬЕ ЗӨВ ЯЬЩВЖ БАЙГААШҮҮ
зочин 13 2019-05-24 202.9.42.63
МАН Д АМЖИЛТ ХҮСЬЕ ЗӨВ ЯЬЩВЖ БАЙГААШҮҮ
зочин 13 2019-05-24 202.9.42.63
МАН Д АМЖИЛТ ХҮСЬЕ ЗӨВ ЯЬЩВЖ БАЙГААШҮҮ
Зочин 2019-05-24 202.131.245.243
Дон Жонку төмсгөндөө л их эмзэг юм байна . Тэгээд л ингэж байхгүй юу. Күүрцийн сейфэнд т****г нь хадгалаатай байгаа болохоор тэр. Тийм учраас л шүүгч нар сулласан биз.
СУДЛААЧ ИРГЭН 2019-05-24 202.9.42.63
ЭРХЭМ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛ АЛДААТАЙ СОНГУУЛЫН ҮР ДҮН МУУХАЙ ЮМ ИХ Л ХИЙЛЭЭ ГЭХДЭЭ ОДОО БОЛНОО ХҮРЭЛСҮХ АУГАА УЛС ТӨРЧ ЮМ ЖЕНКОГ АШИГЛАЖ МАН Д ӨӨРЧЛӨЛТИЙГ ХИЙЖ ЧАДЛАА ТЭВЧЭЭРТЭЙ БАЙЖ ӨДИЙГ ХҮРЛЭЭ АСУУДЛУУД ЕРӨНХИЙДЭЭ ЦЭГЦЭРСЭН ОДОО МАН НАМ ДОТРОО ЭВЛЭРЧ ЗАНГИДАГДААД . .65 УУЛАА ХҮЧЭЭ НЭГТГЭЭД САЙН АЖИЛЛАХ ХЭРГТЭЙ ТОМ ЮМАНДАА Л СЙАН ЗҮТГЭХ ХЭРЭГТЭЙ АН ДОТРОО ХАГАРААД ОДОО ЕРӨНХИЙДӨӨ ГУРАВ ТАСРААД ДАМПУУРАХ НЬ ТЭХЭЭР ӨРСЛДӨГЧ ЧҮНЭНДЭЭ ҮГҮЙ БОЛЛОО АРД ТҮМНИЙ ИТГЭЛ СЭТГЭЛ ТА БҮХЭН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГААШ
Зочин 2019-05-24 182.160.1.203
za medehgui ymdaa erunhiilugch ni heregt holbogdson saiduud ni heregt holbogdson uih ni awilgachid huchendegch luiwarchidaar duurchihsen bugd zailtsgaa
Зочин 2019-05-24 66.181.160.127
Хэрэв энэ Х.Баттулгын ухаан (ухамсар, мораль) нь хүрдэгсэн бол өөрт нь үнэхээр ахадсан энэ албан тушаалыг өөрийн санаачилгаар өгөх нь зүйтэй юм даа!!! Үр хүүхдийнхээ ирээдүйг бодоод чаддаг хүнээ гаргамаар байна шдээ, та минь ээ!!!! Хайран он жилүүд!!! Цаг хугацаа биднийг хүлээхгүй шүү дээ!!!!!
Зочин 2019-05-24 202.131.230.50
Ерөнхийлөгчийн зөв. Аль муу муухай есөн шид нь бүрдсэн, авилгачид, ЖДҮ-чид, хүчиндэгчид, одоо "а.луур.чид" нэмэгдэж байх шиг байна. Өөрсдөө мэдээж тарахгүй гэж гүрийнэ. "одоо дахин сонгогдохоос өнгөрсөн. Чадаж байгаа дээрээ боломжтой бүхнийг идэж, завшаад авъя" гэсэн уриатай байгаа нь дам сонсогдож байна. УИХ-ыг хүчээр тараах цаг нь болжээ.
Зочин 2019-05-24 59.153.115.81
НАМ ДАГАЖ ЦҮНХ БАРЬДАГГҮЙ ЯМАР Ч ИДЭЖ УУЖ ГЭМТ ҮЙЛДЭЛД ОРОЛЦООГҮЙ ЦЭВЭР ЦАГААН МӨРТЭЙ ХҮМҮҮСИЙГ ЗАЛУУЧУУДЫГ ОЛЖ ТОДРУУЛЖ БОДЛОГО ТОДОРХОЙЛОГЧ ГИШҮҮД БОЛГОМООР БАЙГААМ …. ХУУЧИН ОЛОН ЖИЛ БОЛСОН ДАНДАА ТӨРӨӨР ЯВСАН БАЯЧУУДЫГ ХАЛАХ ХЭРЭГТЭЙ .ХСҮХ ШУДАРГА ГЭЭД ЖДҮЧДЭЭ ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ БАЙГАА БИЗДЭЭ ..АЛАГ ҮЗЭХГҮЙ ИХ БАГА ГЭХГҮЙ БҮГДЭЭРЭНТЭЙ НЬ ТЭМЦЭХ ЁСТОЙ БИЗДЭЭ.ХСҮХ ӨӨРӨӨ ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАН БОЛЦОН ..ДҮҮ НАР НЬ БАС ЮМ ЮМНААС ХУМСЛААД Л…
Зочин 2019-05-24 59.153.115.81
Хулгайч ЖДҮ ЧДЭЭР ЗАСАГ БАРИУЛАХ ЯМАР ХЭРЭГ БАЙНА .СЁНСААЦААР АРД ИРГЭДИЙГ ХООЛЛОХООС ӨӨР ЮУ ХИЙЖ БАЙГААМ .БОДЛОГЫН ТОМ АСУУДАЛ БҮР МӨСӨН ОРХИГДСОН БӨӨН ХОВ ЖИВ .
ОДОО ХҮРТЭЛ САНДАЛ СУУДЛЫН ХЭРҮҮЛ НЬ БАЙНА ШДЭЭ .БҮЛЭГ ЖДҮ Ч ГЭМТ ХЭРЭГТНҮҮДИЙН БАТАЛСАН ХУУЛЬ НЬ ХҮЧИНГҮЙ Ш ДЭЭ .. .НЭГ Л СҮРЖИН ХҮМҮҮС !!!! АРД ИРГЭДИЙН АМЬДРАЛ ХААНА ДЭЭШЛЭЭД БАЙНА.. ХЭВЛЭЛИЙНХНИЙГ ӨӨРТӨӨ ТАТАЖ МАГТУУЛСАН ХУДЛАА ДҮР ИСГЭСЭН ЧАДВАРГҮЙ ХҮМҮҮС
Иргэн 2019-05-24 66.181.160.19
Хэрэггүй маш олон хууль баталж ба монголд 600гаруй хуульнаас 260д нь хэрэглэгдэж ба ийм ажил хийсэн үе үеийн гишүүдийг бид дэмжсээр ирсэн нь бидний сохрийнх 10ангийн боловсролтой олон гишүүн байгаа шүү ийм хүмүүс монголийг авч явахгүй эрдэмтэн мэргэдээр улсаа удирдуулья
ш** ээбээ 2019-05-24 203.91.115.244
Элбэгдорж баас их хуцаж байна аа.Өөрийг нь шоронд хатаах хэрэгтэй.Монголыг ийм болгосон нүглээр нь
SS 2019-05-24 66.181.168.8
Bugd jujig shdee
Tsag ni irjee 2019-05-24 122.201.31.173
Huk odoo jonhuugaas uritaj hodlohgui l bol Budaa . He he
Зочин 2019-05-24 202.131.225.249
Эсэргээгээрээ ерөнхийлэгч 280 сая доллароо төлөх татвар төлөгчийн мөнгийг буцааж өгч байж ерөнхийлэгч болох эс бөгөөд огцорох огцруулах хэрэгтэй харагдаж үзэгдэхгүй төмөр зам 17 чиглэг спирт уё болгодог ерөнхийлэгч хэрэггүй л дээ өөрөө хориг тавьна бууруудахаар нь албан хаагч буруутай зөвдөвөл ерөнхийлэгчийн гавьая гэж байхгүй л дээ албан хаагч хориг тавьдаггүй хэрүүлээс өөр юм ч чадахгүй тамгын даргадаа хөтлөгдсөн хэрэггүй ерөнхийгэлч
Иргэн 2019-05-24 122.201.31.224
Эрдэнэт хүний эмь эрсэдсэн,,Хамгийн их баярласан нь өөрөө байхдаа
Батаа 2019-05-24 66.181.186.138
Энэ женко өөрөө л огцормоор юм. Хэнд ч хэрэггүй хамгийн том хулгайч. 17 чингэлэг хятад спиртээр ард түмнээ хордуулснаар эхлээд хичнээ ч хулгай луйвар хийв дээ.
Зочин 2019-05-24 66.181.183.245
Мах магнаг болсныг мартая, Бензин хаданд гарсныг мартая. Амьдрал муу байгааг ч мартая: Харин Засгийн газарт байгаа мөн УИХ-д байгаа Хүрэлсүхийн утсан хүүхэлдэй нар болох ЖДҮ-чингүүдийг яллах хэрэгтэй байна. Дараагийн сонгуульд сойвол МАН унана. Хүрэлсүх өөрөө ямар ч чадалгүй шид шидгүй уйлагнасан иргүй сүх гэдгээ хангалттай харууллаа. Идсэн уусныхаа төлөө шоок ш*** нь ойлгомжтой. Хэрэг хуучирдаггүй нь сайхан даа. Баттулгад Хүрэлсүх ёстой я***н хүүхэн мэт ашиглуулсан гэдэг нь түмэн үнэн шүү
Zochin 2019-05-24 66.181.170.73
Erunkhiilugch odoo tgd khysseneeree nuguu khuuli sanaachlaad tegeed khyseldee khyrdeg bz dee. Nuguu demjeed knopoo dardag gishyyd tegeed daraad tartsgaakh yum bgaa zb. KKKK
Сахьяа 2019-05-24 66.181.161.45
Засаг огцруулаад ямарч өөрчлөлт гарахгүй, Хүүкийг зүтгүүлээд л дуусах хэрэгтэй. Хүүкийг огцруулбал Хятадын талыг барьсанУИХ гишүүд эхлүүлсэн ажил бүхнийг зогсооно. Иефтийн үйлдвэрийг зогсооно, эхэлсэн том том ажлуудыг ямар нэг шалтаг хэлээд л зогсооно тийм учир Хүүкийг өөрчлөх шаардлагагүй
зочин 2019-05-24 202.21.101.186
Жонхуу МАН-г ашиглаад хаясан. Ашиглана гэдэг нь онжогдсон гэсэн үг. Одоо үргэлжлүүлээд үхтэр нь шааана
Зочин 2019-05-24 66.181.161.45
Ерөнхийлөгч ямарч санал дэвшүүлсэн бай, МАН хүлээж авна гэдэг ёстой нохойн жогорхой бизээ.Ийм эрх мэдэлгүй ерөнхийлөгч гэдэг орон тоо байх ч шгаардлага алга, Парламентын засаглалаас татгалзаж ерөнхийлөгчийн засаглалтай болох нь хамаагүй дээ. Тэгвэл бүх эрх мэдэл, ганцхан хүний гарт төвлөрөөд бүх юм цэцнцтэй болно. Одоны энэ засаглал ямарч уялдаа холбоо байхгүйУИХ шийдвэр гаргадаг, ҮХЦ, Ерөнхийлөгч хоёр хориг тавьдаг, Түүнийг УИХ хүлээж авдаггүй. Нэгэнт хүлээж авахгүй юманд хориг тавьж байх хэр
Zochin 2019-05-24 66.181.161.115
Ih hural gemt heregtnuudiin cuglasan gazar bolson gedeg n unen shuu
Одооноос жонхуу хүүк 2-н эрх ашиг сална 2019-05-24 66.181.161.93
Одооноос жонхуу, хүүк 2-н эрх ашиг салж байна. Болох ёстой зүйл болдогоороо л болж байна гайхах зүйл үгүй.
Зочин 2019-05-24 202.126.89.227
Дэмжиж байнаюуны өмнө ЖДҮ авилгал албан тушаалын хэрэгт торлогдсон У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрох нь шударга ёсонд нийцнэ.
Зочин 2019-05-24 124.158.109.140
Ерөнхийлөгч үүгээр бусдын үгэнд орж унасан нэрээ сэргээнэ гэж эндүүрэх хэрэггүй. Ард түмний дэмжлэг харьцангуй сэргэж байгаа МАН-ыг Их хурал гээд бүх юмтай нь унагана гэж бодсон нь харин ч өөрт нь гай болж, унасан нэр хүндээ улам унагахаас цаашгүй. АН-д ерөнхийлөгчид дургүй бөөн хүчин байгааг мартаж болохгүй. Ар талгүй, дээрээ бас урд талгүй болж хөөрхий амьтан болно гэж сэтгэхгүй байгаа нь …
Unexeer unen 2019-05-24 203.91.116.154
Unen xeljee. Bux zuilee xiilgen ashiglaad absan
зочин 2019-05-24 203.91.118.247
Засаг боломжийн ажиллаж байнаа, тэхээр АН-ынхан бүгд боож үхэх гээд л
Мөн АН-ынханы ИХ ХУЛГАЙ ЛУЙВАР ИЛ БОЛОХ гээд С.Эрдэнэ-ээс эхлээд нойргүй хонож байх шиг байна даа, хөөрхий,
Ерөнхий сайд сайн байна аа,
иргэн 2019-05-24 192.82.66.152
Ерөнхийлөгчийг огцруулах ямар эрх УИХ-н гишүүдэд байдаг юм бол.Түүгээрээ асудлыг тавиачээ.Яагаад УИХ-н гишүүд Ерөнхийлөгчид загнуулж зандруулдаг юм болоо.УИХ-н МАН-н 64 нөхөр ямар арчаагүй хүмүүс бэ.Хяналтын хороондоо загнуулж дарамтлуулна.Намын хяналтын хороо гишүүдийнхээ толгой дээр цахиур хагалж байхад Ерөнхийлөгч ингэж хэлэх бас нэг талаараа зөв.Ингэж л доошоо орсоноо мэдэрдээ МАН-н улстөрчдөө.
Иргэн 2019-05-24 103.57.94.129
ЖДҮ-ийн луйварт нийтгишүүдийн олонхи нь орооцолдсон энэ их хурлаас ямар ч үр дүн гарахгүй нь дэндүү тодорхой боллоо. Тиймээс Их хурлыг тарааж Засгийн газрыг огцруулах нь зөв.