Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хүн амын орлогын албан татварын тухай хууль болон тэдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавиад байгаа билээ. Уг хоригийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Ц.Эрдэнэбатаас тодрууллаа.
-УИХ-ын энэ оны гуравдугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын багц хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан. Хориг тавих үндэслэл нь юу байв. Ерөнхийлөгчийн хоригт тавьсан үндэслэл нь эдийн засгийнхаа эсрэг зүйл болчхоод байна гэдгийг Сангийн сайд хэлж байгаа?
-Татварын багц хууль батлагдсантай холбогдуулан Төрийн бус байгууллагууд, судлаачид, гадаад, дотоодын байгууллагуудаас санал хүсэлтүүд ирүүлсэн. Тухайлбал Татварын багц хуулийг ААН-үүд хэрэгжүүлэхэд бэрх, ялгаварлан гадуурхсан, өмчийн эрхэд шүүхийн шийдвэргүйгээр хандахаар ноцтой заалтууд орсон байна гэдгийг МХАҮТ-аас ирүүлсэн.
Мөн татварын байцаагчдын зүгээс төр татварын байцаагчдаар хүнд ажлаа хийлгүүлж иргэн, ААН-үүдтэй татварын маргаан үүсгэх нь амар ажил биш. Шинэ хуулиар татварын өртэй тухайн субъектийн өөрсдийнх нь болон гэр бүлийнх нь өмч хөрөнгөд халдаж хохирлыг барагдуулах заалтыг оруулснаар хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй нөхцөл үүсэх нь гэсэн. Харин татвар төлөгч иргэдийн хувьд Татварын багц хуулийн төслүүд эргэлзээтэй, ойлгомжгүй, хүний эрх зөрчсөн олон асуудал байна гэдгийг шүүмжилсэн бол судлаачдын зүгээс нийгэм эдийн засгийн нөлөөллийг тоон үзүүлэлтээр тооцож гаргаагүй. Татварын багц хууль батлагдсанаар ядуурал хэдэн хувиар буурах, ажлын байр хэдэн хувиар нэмэгдэх, иргэдийн амьжиргаа хэрхэн дээшлэх талаарх судалгаа байхгүй учир үнэмшилтэй биш байна гэдгийг хэлсэн.
Түүнчлэн гадна, дотоодын хөрөнгө оруулагчдын зүгээс хууль хэрэгжсэнээр хөрөнгө оруулагчдад таагүй нөхцөл байдал бий болно. Тухайлбал, “20 сая төгрөгөөс дээш татварын өртэй гаднын иргэнийг Монгол Улсын хилээр гаргахыг хориглосон заалт орууллаа. 20 сая төгрөг нь гаднын хөрөнгө оруулагчдын хувьд их мөнгө биш ч 20 сая төгрөгийн татварын маргаан гарах магадлал маш өндөр. Энэ маргаантай үед гадагшаа явах эрхийг нь хязгаарлаж байгаа нь дахин гаднын хөрөнгө оруулагчид Монголд орж ирэхэд эргэлзээ дагуулж байна. Мөн татварын өртэй иргэд, ААН-үүдийн талаарх мэдээллийн санг байгуулж өрийг төлүүлэхийн тулд шүүхийн шийдвэргүйгээр хүний эрх, өмчийн эрхэд нь халдах ноцтой заалтууд орсон гэдгийг хэлж байгаа.
Хоригт дээрх саналуудаас багцлан цөөн хэдэн жишээгээр тусгасан. Мөн хэлэлцүүлгийн үеэр яригдсан зарим заалт батлагдсан хуульд тусгагдаагүй, эсрэгээрээ тусгагдаагүй зүйлс орсон зэрэг олон асуудал яригдсан учраас Татварын багц хуулийг батлах нь цагаа олоогүй, сайн хууль биш байна гэж үзэн Ерөнхийлөгч хуульд бүхэлд нь хориг тавьсан.
-Ерөнхийлөгч болон зөвлөхүүдийнх нь хувьд Татварын багц хуулийг сайтар уншиж хэр танилцсан бэ. Зөвхөн иргэд, ААН-үүдээс ирүүлсэн санал, гомдолд тулгуурлан хоригийг тавьсан мэт ойлгогдлоо?
-Мэдээж хуулийг уншиж судалсны үндсэн дээр хоригийг тавьсан. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “BEPS”-ийн зөвлөмжийн талаар ярьж байгаа. Энэ талаар анх Ерөнхийлөгчийн Тамгын газраас Сангийн яамныханд хэлж байсан. Тодорхой зохицуулалтуудыг хийхгүй бол олон улсын зүгээс хүндрэлүүд үүсэх гээд байна шүү гэдгийг хэлсэн гэсэн үг. Үүнээс үүдэлтэйгээр Сангийн дэд сайд холбогдох ажлуудыг хийсэн. “BEPS”-ийн 14 зөвлөмжөөс гол дөрвөн зарчмыг нь Татварын багц хуульд тусгана уу гэсэн хүсэлтийг Засгийн газарт ирүүлсэн юм билээ. Гэтэл тэр дөрвөн зарчмыг тусгаагүй өмнө байсныг нь дахин давтаж оруулж ирсэн. Ер нь бол Татварын багц хуулийг дахин судлахад хугацаа шаардлагатай нь үнэн. Олон хүнтэй том баг ажиллах хэрэгтэй. Ялангуяа хуулийг хэрэглэх, хэрэглэж байгаа хүмүүс нь бодит амьдралын жишээг ярьж байж ойлгохоос биш цаасан дээрээс ойлгоход нэг заалтаараа нөгөө заалтыг нуучихсан байх жишээтэй. Аливаа хууль ойлгомжтой, энгийн байх гэсэн суурь зарчмыг зөрчсөн тал ч бий.
Татварын багц хуулийг өргөн барьсан Сангийн яамныхан өөрсдөө энэ хуулиа ойлгосон эсэхэд нь би эргэлзэж байна. Сангийн яамны тайлбартай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдэгдэл гаргасан. Уг мэдэгдэлд Сангийн яамнаас хийсэн тайлбар бүрт нэг бүрчлэн хуулийн заалттай нь, олон улсын жишигтэй нь тайлбарласан.
-Хоригт “Гадаадын хөрөнгө оруулагч компаниуд Монгол Улсад шууд хөрөнгө оруулалт хийхийн оронд өндөр хүүтэй зээл нийлүүлж, хүү хүүлэх үйл ажиллагаа явуулахыг хуулиар дэмжин, татварын хувь хэмжээг үлэмж бууруулах зохицуулалт тусгагдсан байна гэснийг тодруулбал?
– Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг, экспорт 10 төрлийн бүтээгдэхүүнээс 90 хувийн хамааралтай байна. Бид түүхий эдээ үйлдвэрлэж экспортлохын тулд боловсруулах үйлдвэр, технологи зайлшгүй хэрэгтэй. Гэвч технологиуд нь Монгол Улсад тэр бүр байхгүй учраас гаднын хөрөнгө оруулагчтай хамтрах зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Ингэхийн тулд хөрөнгө оруулалт , зээл гэсэн хоёр төрлөөр хамтарна. Монголын Улсын хувь, хувьсгалын өр зээл нийлээд 28 тэрбум ам.долларт хүрсэн. Ирэх жилээс энэ өрүүдээ дарахад эдийн засгийн потенциал боломжгүй байгаа юм. Тиймээс дахин нэмж зээл авахаас илүүтэй хөрөнгө оруулалт татах нь чухал гэж үзсэн. Хөрөнгө оруулалт татахын тулд Татварын хуульд зээлээсээ илүү боломж олгох ёстой. Гэтэл одоогийн хуулийн зохицуулалтаар зээл хэлбэрээр мөнгөө оруулж ирвэл татварын таатай боломжийг олгож байна. Хөрөнгө оруулалтаа бодитоор оруулах ААН-үүдэд ялгавартай болчхоод байгаа юм.
Хоёрдугаарт, Монгол Улсад аж үйлдвэрийг хөгжүүлэх хэрэгтэй байна. Экспортлох боломж олон бий. Тухайлбал, Монгол, Японы хооронд татварын хөнгөлөлттэй орчин бий болсон. Энэ нээлттэй зах зээлд стандартад нийцсэн бүтээгдэхүүн борлуулах боломжтой. Европын холбоонд гэхэд 6-7 мянган бүтээгдэхүүн экспортлох орчин бэлэн болсон. Гурав дахь хөршийн хууль батлагдвал АНУ-руу оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн экспортлох нь нээлттэй болно. Сарын өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр БНХАУ уул уурхайн бус бусад нэмүү үнэ цэнэ шингээсэн бүтээгдэхүүн их хэмжээгээр худалдаж авахаа илэрхийлж ажлын төлөвлөгөө гарган Засгийн газар хооронд ярилцаж байна.
Мөн БНХАУ, ОХУ-тай транзит тээврийн хэлэлцээр хийсэн. Одоогоор далай тэнгис, боомтуудын ашиглах хэлэлцээр хийгдэж байна. Энэ мэтчилэн логистик зах зээл нь бэлэн байна. Тиймээс бид дотооддоо нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлээ илүүтэй хийж бүтээвэл зарах нь бэлэн. Энэ утгаараа Татварын багц хуулиар боловсруулах үйлдвэр түүн рүү чиглэсэн хөрөнгө оруулалт татаж цогцоор нь харж дэмжих ёстой гэдэг агуулгаар хоригт дээрх үндэслэлийг тусгасан. Гэтэл зарим нэг үндэслэлийг мушгиж, агуулгаас нь нэг хоёр үгийг татаж тайлбарлаж байна. Тиймээс мэдэгдлээр нэмэлт тайлбарыг өгсөн.
-Татварын багц хуулийг бүхэлд нь сөрөг гэж харахгүй байна. Эдийн засгийн өсөлтийг хангасан, бизнес эрхлэгчид болон ард иргэдээ дэмжсэн, олон улсын жишигт нийцсэн, үндэстэн дамжсан корпорацууд татвараас зугтах боломжийг хаах зорилгоор татварын багц хуулийг баталсан гэдгийг хууль санаачлагч болон эдийн засагчид хэлж байгаа?
-Эерэг заалт байгаа нь үнэн. Гэхдээ эергээсээ гадна ноцтой сөрөг зүйл байна гэдгийг төрийн бус байгууллагууд, судлаачид хэлж байгаа. Сүүлийн үед энэ чиглэлээр олон хүн ярих боллоо. Эерэг, сөрөг аль алийг нь урт хугацаанд хэлэлцэж, яг үнэхээр эдийн засагт эергээр нөлөөлөх юм байна гэсэн цаг үед Татварын багц хуулийг батлах нь зохистой. Учир нь энэ хуулийг ойр ойрхон хэлэлцэх боломж тэр бүр байдаггүй. Энэ удаагийн шинэчлэлт хоёр дахь том шинэчлэл гэж харж байгаа. Харамсалтай нь дэлхий дээр хурдацтай хөгжиж байгаа технологи, цахим эдийн засаг, шинэ трендүүдтэй холбоотой өөрчлөлтүүд огт тусгагдаагүй. Энэ талаар нэг ч үг байхгүй.
Товчхондоо Татварын багц хуульд ядуурлыг бууруулах, эдийн засгаа өсгөх, цахим эдийн засгийн талаар үг үсэг байхгүй.
-Татварын багц хуулинд бүхэлд нь хориг тавихдаа 2006 онд хүчингүй болсон, байхгүй хуулинд хориг тавьсан гэсэн. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Хүчингүй хууль биш. Хуулийн нэрийг нь андуураад хоёр биччихсэн юм. Түүнээс биш хүчингүй хуульд биш хүчинтэй хуульд хориг тавьсан. Хориг тавихдаа хуулийн нэрийг хэд хэдэн газар бичихдээ хоёр андуураад биччихсэн юм. Үүнийгээ техникийн алдаа гаргасан байна гээд залруулаад тайлбар бичгээ явуулсан.
-МАН-ын бүлгээс Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн шийдвэр гарсан. Тэгэхээр нэмэлт мэдэгдлийн хүрээнд дахин авч хэлэлцэнэ гэж ойлгох уу?
-МАН-ын бүлэг яаж хэлэлцсэнийг бид мэдэхгүй. Иргэд Татварын багц хуулийг бүрэн дүүрэн унших боломж хязгаарлагдмал учраас өөрсдийн төлөөлөл болгон сонгосон УИХ-ын гишүүн болон Монгол Улсын Ерөнхийлөгчид найдахаас гарцаагүй байдаг. Тиймээс иргэдийн төлөөлөл болж сонгогдсон хүмүүс хариуцлагатай хандах ёстой. Ард иргэдийнхээ төлөөлөл болсон УИХ-ын гишүүд хоригийн үндсэн агуулгад тусгасан хуулийн ноцтой заалтуудад нухацтай хандаж, ярилцах боломж олгох үүднээс Ерөнхийлөгч хориг тавьсан.
Зочин 2019-05-24 49.0.135.130
Тэрийгээ зөв биччихгүй яасан юм? Тэр чадваргүй нөхөрт арга хэмжээ авах хэрэгтэй
Ганаа 2019-05-24 150.129.141.199
Америк, Английн том том сургуулиудын нэр барьсан, зарим нь хавтасыг барьсан, англиар ярихаас цаашгүй хоосон толгойнууд олширч байна шүү.
Ганаа 2019-05-24 150.129.141.199
Мэдлэг боловсрол муутай, дээр нь хариуцлага гэдэг юманд суралцаагүй ийм юмаар ямар үхсэнээ хийж зөвлөх гэж татварын мөнгөөр цалигжуулж байдаг байна аа. Зикагийн карманы нөхөр байх. Андуураад хүүчингүй болсон хуулийн нэрийг 2 дахин бичнэ гэж байх уу? Женко, Зика та нар ийм юмнуудыг тэжээж төсвийн мөнгө үрж байдгаа больцгоо.
Зочин 2019-05-24 103.229.122.140
Алдаа л бол алдаа. Тэгээд зөв гнж үзээд байгаа юм уу хаашаа юм. Хулигаан царайлчихаад харваас энэ ч бас гэмт хэрэгтэн байх даа.
Зочин 2019-05-24 64.119.23.185
uursdiiguu 33 ih naydaar urshuuchihuud ard tvmnee il tailagnlaa gej amidaralaar amiar ni ervvl mendeerni hohirtol daramtalj bgaa ni mash buruu .huuli bol buruud hatuu zuvd zuulun bh estoi .ter hulgain 33 ih naydaar il bolgoj huraaj avaad il tailagnsan ulsuudaa urshuuld hamruulah heregtei .
Зочин 2019-05-24 202.9.42.89
Үүнийг чинь БУШУУ ТУУЛАЙ БОХВИНДОО БААСТАЙ гэдэг юм. Төрийн ажлын албан бичиг хэдэн давхар хянагдаж бх ёстой.
Зочин 2019-05-24 66.181.183.99
Манайд боловсролтой юм хийе гэсэн нэгнээ дандаа ингэж урмыг нь мохоож элдвээр хэлсэн хэл амаа билүүдсэн хүмүүс.
Тамын тогооны үлгэр шиг.
Зөв зүйтэй юм ярьж байна. Амжилт 👌👍
Zochin 2019-05-24 23.17.245.77
Harin tehhh. Manai mongolchuud zuv yum yarij bga negnee demjihiin orond eldew yanzaar bicheed. Oilgohgui medehgui yumandaa bitgii meddeg yum shig comment bichij bgaachh!!!
Erdenebat zaluud amjilt!!!
Монгол мину. 2019-05-24 188.166.150.132
Манай ерөнхийлөгч дахиад ийм хэдэн чадварлаг зөвлөхтэй болчих хэрэгтэй байгаам даа. АНУ-д манай сургуульд сурч байсан мундаг чадалтай залуу шүү. Амжилт хүсье.
Oyutan 2019-05-24 23.17.245.77
Tiim bna. Amerikt manai surguulid magister-r tugssun ah bna.
Зочин 2019-05-24 202.126.89.119
Сэтгүүлч хүн ийм их туйлширсан байж болохгүй ээээ. Чиний асуултууд маш буруу байна. Сургууль энэ тэрийг нь төгссөн хүн ажилд авмаар юм.
Zochin 2019-05-24 202.126.89.119
Demjij baina. Yum hiij baigaa negnee bitgii ingej baigaach.
Зочин 2019-05-24 202.9.42.229
Тэнэг хүн ч ойлгохоор л тайлбарласан бн даа.
Зочин 2019-05-24 202.9.42.229
Тэнэг хүн ч ойлгохоор л тайлбарласан бн даа.
Zochin 2019-05-24 202.9.42.229
Манайхан нээрээ нэг туйлшрахаараа бас л дэндүү шүү. Яагаад хориг тавив, хориг тавихад сайн муу талаас нь бодох юм байхгүй зүгээр л хотгор шанага Хүрэлбаатарын үгэнд итгээд зүтгэчих юм.
Zochin 2019-05-24 202.9.42.229
Манайхан нээрээ нэг туйлшрахаараа бас л дэндүү шүү. Яагаад хориг тавив, хориг тавихад сайн муу талаас нь бодох юм байхгүй зүгээр л хотгор шанага Хүрэлбаатарын үгэнд итгээд зүтгэчих юм.
Irgen 2019-05-24 172.104.159.227
Manai tatwariin huuli unen guuli shd, dandaa awahiin urdaas…hariud ni bi law ulsad tatwar tolood emlegiin uulchilgee ch awch chaddagu, bizness hiiged ch shulna irgen baigaad ch bainga daramtand, ter chigte oorchilwol taarna
Зочин 2019-05-24 59.153.114.132
Монгол улсын тvvxэнд Терийн ордонд алагдсан Улс тер, нийгмийн зvтгэлтэн анхны тохиолдол Еренхийлегч Баттулгын veд тохиолоо! Мен талийгаачийг албан есоор Жэнкогийн тамгын дарга нь дуудаж хуралдсан гэхээр Жэнко захиалж алуулсан юм бишvv! Бас араас нь гvтгээд яасан муухай хvн бэ Жэнко! Хvн мен vv энэ шуналт Жэнко!
Zorig 2019-05-24 23.92.28.54
Niitleliin unshaach malaa, daliij orj irj huni b**s uhdag chi hulsni bicheechu?!
Zochin 2019-05-24 202.126.89.119
Yun deer yu bicheed baigaa mangar bee
zochin e/z 2019-05-24 64.119.21.107
Ene tatwariin huili unendee hachin huuli batlajdsan shuu.Sangiin saidiin tolgoi yu bodood hamgaalaad baigaan oilgohgyi um.Sangiin yaamniihan ene hertsgii dogshin saidiin uuduus ug helj chadahgyishdee.Horig tawih ni zuwshdee.Gishuudiin ihenh ni unshaad ch oilgohgyi l bhaadaa.
нүд чих 2019-05-24 103.212.117.79
Эрдэнэбат аа Ерөнхийлөгчийн зөвлөх хүн андуурч алдаа гаргаж болохгүй ээ.Ажилдаа хайнга үнэн санаанаасаа хянуур хандаагүй байна.Ийм байхад СЯ ныхан та нарыг яаж тоох юм бэ? Нөгөө талаар та нар хуулиа урдах хуулиудтайгаа харьцуулж, одоогийн хуулийн зорилго агуулгыг нь сайн судалсан биздээ?Яагаад ХАҮТ эрдэмтэн судлаач ААН үүдийн санал гээд өөрөөсөө зайлуулаад хүниирхүү юм яриад байгаа юм бэ?Тэдний саналыг ч судалж,хамтарч ярилцаж,үнэн мөнийг олж, гарцаагүй байдлаар хоригоо боловсруулах хэрэгтэй.
Иргэн 2019-05-24 139.162.18.114
Сангийн яам гэж угаасаа дүүрчихсэн газар байдышд…яанада
Зочин 2019-05-24 202.9.42.22
новшнууд албан бичиг хийж хянаж чадахгүй бол зайлаач
иргэн 2019-05-24 202.126.89.31
Нэг татварын байцаагч гэрийг чинь ухаад эхлэхээр бүгд ойлгоноо. Ах дүү аав ээж хамаатан садны чинь хэн нэгэн ямар нэг "но" гаргавал ингэх бүрэн эрх нь татварын байцаагчид олгогдсон хууль. "цөвүүн цаг ирэхэд танихгүй хүн мэдэхгүй өр нэхэж ирнэ" гэсэн дээдсийн үг үнэн болох нь.
zochin 2019-05-24 66.181.189.250
UIH-yn gishuud ene huuliig unshaagui, unshaad ch oilgohgui humuus ,haranhui hudee ania l batalj orhio biz dee
Зочин 2019-05-24 64.119.27.75
Монгол улсын ерөнхийлөгчийн тавьсан хоригт энэ муу залруулга хийх эрхтэй юу? Задруулга хийснээрээ ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдсан. Яах аргагүй л 2006 онд хүчингүй болсон хуульд хориг тавьсан. УИХаас ерөнхийлөгчийн институтыг доош хийхгүй нь тулд залруулгыг нь хүлээгээд авчихлаа гэж бодоход энэ эрдэнэбат Энхтуяа гээд хоёр хшн өөрсдөөсөө ичих хэрэгтэй. та 2-ын юм мэдэхгүй, мэдлэггүй гайгаас болж төрөөр тоглож, ерөнхийлөгчөө хүртэл доош нь хийлээ. Одоо ажлаа өгөөд зайлаарай 2 оо ,
Go 2019-05-24 122.149.206.39
Haltmaa argaa barahdaa yu l hiigeed bn daa. Zugeer ajlaa hiij bsan zaluugaar mogoi bariulaad…
Och 2019-05-24 64.119.19.94
Singad Tulgiin s***h yashkaag zoogood yavdag l zaluu bsan, mun bizdee haha, chi iim yum yarih bolooguiee, ter Billy Jonhuu 2iihoo b***g n uslaa l yavj bai! Olon mongol zagvariin ohidiig nasand hureegui baihad n ballasan nuhurshdeee
Model 2019-05-24 66.181.183.99
Haha zagwariinhang chi sain meddeg gej anduurj tee?? zugeer muruuruu ywj bga mass olonh bhad .medehgu baij bitii olon yum h*****d bai, naad hunig chni zagwariinhan btii hel bagsh nar ch tanihguin baina
Оч хэмээх хүмүүнд 2019-05-24 202.9.42.229
Мэдэхгүй юмаа мэддэг юм шиг бүлтрээд бн уу, мөнгө авч бичээд бн уу. Ийм бохир мөнгөөр яаж үр хүүхдээ хооллодог бнаа. Хоол биш хор болно. Ажил хий!!!!
Оч хэмээх хүмүүнд 2019-05-24 202.9.42.229
Мэдэхгүй юмаа мэддэг юм шиг бүлтрээд бн уу, мөнгө авч бичээд бн уу. Ийм бохир мөнгөөр яаж үр хүүхдээ хооллодог бнаа. Хоол биш хор болно. Ажил хий!!!!
Зочин 2019-05-24 202.126.88.44
Их судалгаа хийж хориг тавьсан байна. Энэ Залуу чинь харин ч гэж мундаг мэдлэг боловсролтой боломжийн залуу байна
Зочин 2019-05-24 193.51.32.212
Ug huuli bygdeeree buruu geegyi, avah eyereg yum baina, gehdee notstoi sorog yum bas baina geed yag zov helj baina shyydee.
Notstoi sorog yumiig b**s gej bod'e. Neg kg goe jimsnii chanamal deer neg halbaga b**s(notstoi sorog) hiigeed hutgaval ta idej chadah uu?
Ene huuli yag yyntei adil. Eronhiilogch ter daraa ni ayultai bolj boloh muuhai yumnuudiig esergyytsej horig tavisan baina. Demjij baina. Busad asuudlaa orhiod ene huuliin talaar sanal bodloo soliltsie, mongolchuudaa.
Гомбо 2019-05-24 124.158.113.11
76с авхуулаад, Уншиж судлах хэрэгцээ массд байнадаа гэж…
Зочин 2019-05-24 202.9.42.11
Энэ залуу зөв ярьж байна. Үнэхээр хэтэрсэн хууль байна. Ерөнхийлөгчийн зөвлөхүүд дотор Өндөр боловсролтой залуу
Зочин 2019-05-24 202.9.42.11
Энэ залуу зөв ярьж байна. Үнэхээр хэтэрсэн хууль байна. Ерөнхийлөгчийн зөвлөхүүд дотор Өндөр боловсролтой залуу
Ичиж амьдар ямар ч мэдлэгүй боловсролгүй хүнийг яах гэж зөвлөхөөр авдаг юм вэ 2019-05-24 202.21.100.210
Чамайг хараад ичиж байна мэдлэг хүнд мэргэн цоохор хууль шүү дээ. Х.Баттулга чи будлиан хутгасан хүн өөрөө тайлбар хий гэж хэдэхээр чи минь ярилцлага өгч байна.
Иргэн 2019-05-24 66.181.161.126
Боловсролгүй Ерөнхийлөгч, энэ Дарханы мангар 2 сангийн яамнаас илүү ухаантай байна гэж үү?
Зочин 2019-05-24 124.158.113.11
Манайд Татвар, энэ систем нь ААН, иргэдээ сайтар шулаад сурчихсан байдаг,бид нар гөвүүлсээр байгаад ансаарахаа ч байсан… Хамгийн гол бидний хүлээлт нь хөрөнгө оруулалт татаж цогцоор дэмжиж чадахнуу, бүрэн дүүрэн хэрэгжихнүү гэдэг л байна даа. Нэг аж ахуй нэгж/ жижиг дунд үйлдвэр нь өөдлөх гэхээр татвараар дарамталдаг орон ш д.
Зочин 2019-05-24 202.126.88.44
Эрдэнэбат өндөр боловсролтой залуу. МАН 20 оны сонгуулийн мөнгө босгох гэж энэ хуулийг гаргаж байгаа ш дээ
Зочин 2019-05-24 174.118.106.194
Атаархаж ухлээ юу, хеерхий …..
Зочин 2019-05-24 193.51.32.212
Ene huuli batlagdval yah ve? Mongolchuudaa. Heden jiliin omno ATG baiguulahad yu gej bailaa? Estoi neg avilgaltai temtseed, avilgalgyi oron bolgood jargaana gej baisan bizdee. Tegeed yasan? Nogoo bidniigee jargaah ATG, hongiliinhnyi bygdiig ailgadag zevseg boloo bizdee. Herev Eronhiilogch horig taviagyi bol en huuliar sangiin yam, tatvaryin gazar bas l neg zevseg boloh ersdeltei baina.
Ene huuli batlagdval yu boloh ve? 2019-05-24 193.51.32.212
Ene huuli batlagdval yu boloh ve? Mongolchuudaa. Unshaad sain tungaa. Heden jiliin omno ATG baiguulahad yu gej saihan yarij bailaa? Estoi avilgaltai temtseed saihan avilgalgyi uls bolgono gej baisan, sanaj baina uu? Syyliin heden jil ATG heden hulgaichuudiin(hongiliinhon, 30 ger byl) zevseg bolson shyy dee. Yag tyyntei adil ene tatvaryin huulid Eronhiilogch horig taviagyi bol sangiin yam, tatvaryin gazar bas nogoo hulgaichuudiin shine zevseg bolchih ersdeltei baina. Bygdeeree helelcvel buruugyi!
Зочин 2019-05-24 193.51.32.212
Ene zarim comment bicheed baigaa hymyys unshij chaddaggyi yumuu? esvel unshsanaa oilgodoggyi yumuu?
Uul ni yag l zov, niit mongolchuudad heregtei yum heleed baina daa.
Mongolchuud bidnii am'dralyig saijruulah arga zam bol jijig aj ahuin negjyyd hogjyyleh, malchid mal aj ahuigaa demjih, yndesnii yildveree demjih g.m. Uul uurhai bidniig dorduulahaas, deerdyylehgyi gedgiig syyliin heden jil yas mahandaa tultal oilgoson bizdee. Bi huv'daa eronhiilogchiin horigiig demjij baina.
Зочин 2019-05-24 124.158.113.11
Bolowsroltoi zuw hunee l zuwluh bolgoj, maniusda handsan zuw zuitei yum ahiuhan hiigeesei bilee
Зочин 2019-05-24 202.9.43.49
Нохойн баас. Наад хуулийг чинь бүтэн жил хэлэлцсэн. Тэр үед нь саналаа хэлэхгүй яасын
Иргэн 2019-05-24 202.131.233.146
Ингэхэд та бүхэн энэ ярилцлагыг бүрэн уншсан уу? Гарчгийг нь хараад л коммент бичээд байх шиг харагдах юм. Би бол энэ хүний хэлж байгааг зөв л гэж бодож байна. Тэр олон улсын шаардаж бгаа BEPS-ийн заалтыг оруулахгүй бол манай улс татварын хар жагсаалтанд орно барина гээд дээр яриад байсан биш бил үү?
бөбө 2019-05-24 202.131.253.66
Татварын хуулийг ерөнхийдөө амьдралаас тасархай хууль гаргах гээд байдаг талтай. Тэр НӨАТ-ийн босго гэдэг балай юмаа боль. Дээр нь жижигхэн компаниудыг нээх том тайлан гаргахыг шахаад байдаг. Юу зарсан хаанаас авсныг нь тодорхойлоод орлогын дүнгээс нь 1-3 хувь ч юм уу татвар аваад л болох юм. НӨАТ-ийгөө төгс утгаар нь ашигламаар байна. Одоо бол орлогын татвар шиг болчихоод байгааг болиулж буцаан олголтыг бүрэн болгох хэрэгтэй. Анхан шатны баримт бичгийг жолоочоос эхлээд 100-айлын би чадна өгдөг
Зочин 2019-05-24 66.181.168.199
НОЁН ЗӨВЛӨХ Ц.ЭРДЭНБАТ САНГИЙН ЯАМНААС ДАВЖ ОЙЛГОЖ ЧАДНА ГЭДЭГ ӨӨРӨӨ МАШ ИХ ЭРГЭЛЗЭЭТЭЙ АСУУДАЛ ШҮҮ ДЭЭ. ТЭГЭХЛЭЭР ЯАХАВ ВЭ?
Зочин 2019-05-24 66.181.168.199
Сангийн яам ч яахав ойлгодоггүй юм байж. Гэхдээ ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Эрдэнэбат бол бүр юу ч ойлгохгүй юм байна шүү дээ. Одоо тэгэхлээр хайнаа яа хагалах вэ? гэдэг асуудал гарч ирж байна даа.
Зочин 2019-05-24 66.181.178.186
Иих хуралд суугаа Ардын намын дүлмй годилуудиргэдмйн төлөөлөгч гэдгээ аль хэдмйн хоолтойгоо хулгөй луйвартайгаа хамтад нь залгичихсан. Ардын намынхан нмйлж хулгай хийдэг на м гэсэн бүлгээ л бодохоос юун иргэд . Тэдэнд иргэдээ бодорч гэвэл ёстой хөх инээд нь хүрээд вуун иргэд ву вэ гээд нүүрнийх нь арьс хуурах гэж байгаа юм шиг болох биз. Тэд иргэдийг бодож гяг харагдаач
Zoochin 2019-05-24 202.55.188.43
Хүний эрх зөрчсөн заваан хууль.Яахлаараа эд хөрөнгө нтрийг нь хурааж шүүхийхнээс илүү эрх яамбыг татварын байцаагч эдлэх гэж.
hehe 2019-05-24 64.119.21.78
te1.
Энхбат 2019-05-24 85.203.47.7
Энэ хүн өөрөө татвараа ойлгосон юм бол байхгүй хуулинд яагаад хориг тавьдаг юм хахахахө
Zochin 2019-05-24 165.100.135.49
Tom aldaa hiisnee yuman chineend bodohgyi "aldchhsan yum, bichchihsen yum …" geed suuj baigaa ni ed nar bygdeeree yamar hariutslagagyi handdag ni haragdaj baina. Gemshsen, uuchlalt guisan yamar ch dyr terh alga. Baih yosotoi yum gej bdoj baina.
Taarsan hulgainuud yumaa.
Зочин 2019-05-24 139.28.216.14
Татварын хуулийг СЯ биш татвар төлөгчид боловсруулсан гэж хэлж болно. Энэ ер нь хаанаас хэн гээч гарч ирээд хуцаад байна
зочин 2019-05-24 183.177.106.66
Энэ яасан эргүү дух вэ? Татварын хуулийн хэлэлцүүлэгт нь суусан хүний хувьд СЯ-ныхан хуулиа маш сайн боловёруулсан гэж анзаарагдсан. ерөнхийлөгчийн нохой
Зочин 2019-05-24 66.181.161.35
Uuru yag yu meddeg yamar mergejiltei hun be? Huuli sain baisan uguig yag yaaj oilgood bn
Зочин 2019-05-24 103.83.34.2
Eurinhiilegch nertei hulgaich iim yum hiij suuhdaa taarsan n****
Зочин 2019-05-24 183.177.106.66
Юун сураггүй баачка бүлт бүлт шаагаад бн. Жонхуугийн хулгайчийн хүний нөөцийн нэг үү
Зочин 2019-05-24 183.177.106.66
Гэснээс тэргүүн хатагтайгаа нэг харчхынсан
1234 2019-05-24 103.229.122.207
Jenco ehneree tumur zamtaigaa hamt gazar door nuusan gesen. Tegeed olon niited haragdaj bolohgui geed horig tavisan.
зочин 2019-05-24 66.181.160.56
судлаачдын зүгээс нийгэм эдийн засгийн нөлөөллийг тоон үзүүлэлтээр тооцож гаргаагүй. Татварын багц хууль батлагдсанаар ядуурал хэдэн хувиар буурах, ажлын байр хэдэн хувиар нэмэгдэх, иргэдийн амьжиргаа хэрхэн дээшлэх талаарх судалгаа байхгүй учир үнэмшилтэй биш байна гэдгийг хэлсэн байна. Ямар нэг тоо худлаа хэлж болох л байсан байх л даа Гэхдээ худлаа тоо хэлж нөгөө 36 хувисагчтай тооцоо танилоцуулдаөг шиг юм болох юм биш үү. Манай судлаачид та нар өөрснөө тооцоо хийж танилцуулж болохгүй юм уу
Зочин 2019-05-24 66.181.161.106
Гар зургийн хичээл биш. Баттулгад буруу байхгүй. тэр хүн чинь эдийн засгийн А байхгүй. Түүнийг нь хүн бүхэн мэднэ. Хориг бэлтгэсэн бага ангийн бацаан чи, түүнийг Баттулгаар гарын үсэг зуруулж Монголчуудыг доромжилсон та 2 буруутай. Энэбол МОНГОЛЫН ТӨРИЙГ ДОРОМЖИЛЖ, төрийн албаны нэрийг гутаасан үйл явдал болсон. Энд чи эдийн засаг ярих шаардлага байхгүй. А -гүй байж. Ажлын хариуцлага ЕТГ -т ямар байна, ЕТГ – ийн ажллагсадын чадвар хир байна гэдгийг удаа дараа харуулж байгаагийн нэг л жишээ.
Зочин 2019-05-24 43.228.131.45
Энэ хуульд татварын байцаагч нарт цагдаа, прокурорын эрх мэдэл олгосон нь маш ноцтой алдаа болсон!!! Хувь хүний гэм бурууг төрөл саданд нь нялзааж болохгүй гэсэн Үндсэн хуулийн суурь зарчмыг зөрчсөн (хэвлэлийн мэдээнээс үзвэл) тул засах хэрэгтэй!!!!
Зочин 2019-05-24 182.160.37.141
Сангийн яамныхан татварын хуулиа ойлгодоггүй юм билээ.
zochin 2019-05-24 66.181.186.143
Ерөнхиөгчийн эдийн засгийн зөвлөх ажлаа хийж чадахгүй бна Хоёр ч уаа хориг тавихдаа алдаа гаргалаа ийм байж болохгүй УИХ , СЯ аманд дээрэлхүүлээд нүдний булайгаа тарих юм Уучлалт гуйгаад ажлаа өг маш мцндаг ЭЗ монголоор дүүрэн бий шүү Ерөнхийлөгчөө
Зочин 2019-05-24 183.177.106.66
УИХ тар нтр гээд өөрөө загалмайлсан эцэг болкоод байна уу гүү юу
Зочин 2019-05-24 183.177.106.66
Өөрөө ч хуулиа ойлгосон юм уу даа.
Зочин 2019-05-24 66.181.160.127
Энэ хуульд татварын байцаагч нарт цагдаа, прокурорын эрх мэдэл олгосон нь маш ноцтой алдаа болсон!!! Хувь хүний гэм бурууг төрөл саданд нь нялзааж болохгүй гэсэн Үндсэн хуулийн суурь зарчмыг зөрчсөн (хэвлэлийн мэдээнээс үзвэл) тул засах хэрэгтэй!!!!
Яг үнэн харгис хууль болсон 2019-05-24 103.212.117.61
Наад татварын хар хууль чинь 3 сая иргэний чинь 80%-ыг эзэлдэг ядуу Монголчуудаа орон гэрийг нь хураагаад, удмаар нь өртэй болгоод гудамжинд гаргаад Монгол улс өөрөө үгүй болгох юм байна. Дахиж хэлэлцэхийг шаардаж байна. Авилга луйвараар өндийсөн төрөөс төрсөн тэрбумтангууд таварын хуулийг хууль баталдаг нь буруу??? Төрөөс төрсөн тэрбумтангууд Монголын ломбарт банкнаас зээл авч үзээгүй жилийн 3% хүүтэй ЖДҮЧИД шүү дээ. БОЛЬ ТА НАР.
Зочин 2019-05-24 183.177.106.66
Ерөнхийлөгч өөрөө оцгор!
монгол иргэн 2019-05-24 202.131.236.170
Ард түмний эрх ашгийг хамгаална гэж итгэл авч гарчихаад хамгийн чухал хуулийг бие биедээ цаас шидээд суугаад байж болохгүй шүү дээ. Нөгөө төрийн ёс зүй, хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй дээ эрхэм Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, төрийн түшээдээ!!!!!!
Зочин 2019-05-24 183.177.106.66
Сангийн сайдтай өштэймүү хайшаа юм. Улсын ерөнхийлөгч гэдгээ мэдэж байдаг байгаа?
Зочин 2019-05-24 183.177.106.66
Хориглож л байвал юу ч байсан хамаагүйн биш үү
Naraa 2019-05-24 202.21.96.212
Нэг ширээний ард цуг суугаад ярилцаад сайжруулж болдоггүймуу. Нэг л бие биедээ бичиг чулуудаж, сайтад ярилцлага өгсөн хүмүүс л байх юм. Уулзаад алдаа мадагтай юмаа ажлаад сайжруулаачээ.
Зочин 2019-05-24 183.177.106.66
Хуцдаг халтар вэ
өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр хха 2019-05-24 183.177.106.66
Алдаатай буруу бичсэнийг нь ойлгоогүй гэдэг чинь зөвшдээ хха.
зочин 2019-05-24 202.131.245.69
төрийн аливаа байгууллага, ажилтны албан ёсны байр суурийг хурлын протокол, албан бичгээр л илэрхийлэх ёстой. амаар ярьсан зүйлсийг дараа нь хэн ч юу ч гэж өөрчилж өөртөө ашигтайгаар ашигладаг. Албан ёсны санал, байр суурь нь заавал том жижиг судалгаа шинжилгээ хийж байж гарах ёстой. хэн дуртай нь өөрийнхөө бодож санасан зүйлсээ бодит байдлыг илэрхийлж чадах юм шиг мэдэмхийрдэг болсноос манай төрийн ажлын чанар их муу болсон.
Амбий 2019-05-24 59.153.87.25
ерөөсөө хийх ажилгүй жагсана, хориг шаана, уих-ыг тар л гэнэ өөрөөө огцор еөөкөө ядаж хууль нтрээ судлаачээ мангуу минээ тамгын газар чинь самарч байндооо
Зочин 2019-05-24 66.181.180.73
Ёстой солиорч бгаам шүү хаха.
Бат 2019-05-24 202.126.89.176
Анхнаасаа алдаатай хориг тавьсан. Өөрсдөө ч сайн уншиж ойлгоогүй. Байхгүй хүчингүй болсон хуулинд хориг тавчихаад араас нь нэхэл болоод хөөцөлдөөд байх шаардлага байгаа ч юм уу. Ичгүүртэй юм.
Бат 2019-05-24 202.126.89.176
Анхнаасаа алдаатай хориг тавьсан. Өөрсдөө ч сайн уншиж ойлгоогүй. Байхгүй хүчингүй болсон хуулинд хориг тавчихаад араас нь нэхэл болоод хөөцөлдөөд байх шаардлага байгаа ч юм уу. Ичгүүртэй амьтад.
Залуу төлөөлөл 2019-05-24 183.177.106.66
Хха манай Ерөнхийлөгч хөгжилтэй юм аа. Манай байранд нэг ийм бацаан байж билээ өөрөө унчихаад бусадруугаа олиоод байдаг. Яг тэр нь шиг хха алив ерөнхийлөгч минь наанаа ингэж тархиаараа хэмжүүлж байхаар алив Тэнгисийн голдон жемд хүрээд ир хамт булчингаа хөгжүүлий
Irgen 2019-05-24 183.177.106.66
Бүхэл бүтэн ёрөнхийлөгчийн тамгын газрын дарга нь алдаагаа хүлээн зөвшөөрчөөд байхад. Энэ жинхэн мэдрэл гар байна. Элбэг доржийн хэлдэгээр бас нэг хулгайч л биз.
Зочин 2019-05-24 66.181.188.54
Одоо аврал эрэх хэрэггүй дээ буруугаа бусдад тохоод араас нь нэхэл дагал хийгээд тайлбар өгөөд толгойгоо ажиллуулдаг ядаж юм уншдаг хүн энэ ерөнхийлөгчийн дэргэд бдаггүй юм болов уу харамсалтай!!!
бат 2019-05-24 59.153.87.25
ЕТГ-ынхан бүгд сангийн яамандээр очиж хичээлдээ сууцгаа
Зочин 2019-05-24 124.158.113.11
Сангийн Яамныхан гэж баахан баян айлын пандгар юмнууд л байдын байна лээ ялгаагүй. Манайхан ч гэж манайхан олигтойхон 76 сонгоод гаргаж чадахгүй, гүй бол жигсаж чадахгүй дээрэлхүүлцгээгээд, аль аль талдаа таарсан улсууд
Зочин 2019-05-24 202.9.43.162
Эрдэнэбат гэж танихгүй хулгайч хаанаас гараад ирэв ээ. Элбэгдоржийнхоор Баттулгад хүний нөөц байх биш, хулгайчийн нөөц л байгаа. Албан бичгээ боловсруулж чадахгүй байж, хууль, улс орны бодлого ярих санаатай хулгайчийн төлөөлөл байна.
Zochin 2019-05-24 174.118.106.194
Chi huulia ch unshaagui, oilgokh chadvargui yum bolov uu daa, huniig ungutsuur dugnej bolokhgui shuu.
Зочин 2019-05-24 202.9.43.162
Эрдэнэбат гэж танихгүй хулгайч хаанаас гараад ирэв ээ. Элбэгдоржийнхоор Баттулгад хүний нөөц байх биш, хулгайчийн нөөц л байгаа. Албан бичгээ боловсруулж чадахгүй байж, хууль, улс орны бодлого ярих санаатай хулгайчийн төлөөлөл байна.
зочин 2019-05-24 59.153.87.25
ичихгүй новшнууд юмаа ерөнхийлөгч өөрөө одоо огцор энэ ЭЗ-ын зөвлөхөө аваад зйгээ аваад зайлах хэрэгтэй цайцан гаууд юмдаа
Иргэн 2019-05-24 103.111.68.3
Аль аль нь хуулиа ойлгоогүй юм биш үү. Сангийн сайд болохоор ядаж гарчгийг уншчихгүйдээ гэсэн зүйл хэлсэн шүү дээ.
Зочин 2019-05-24 66.181.161.60
Бас зөвлөх гэчжээ энэ өөрийгөө.Хэдэн жилийн дараа хэрэгт унахаар л юм ярьж байна даа балай юм болимоор
ган 2019-05-24 59.153.87.25
энэ одоо юу вэ сангийн яам биш еөөк ойлгоогүй биздээ малнууд юмдаа
Зочин 2019-05-24 202.126.89.6
Наад үгээ тэр Зи дээ л очиж хэл
Зочин 2019-05-24 202.9.43.162
Баттулга баруун 5 аймагт ялагдсаны хорсол, Зи Увсаас хөөгдсөний хорсол, Чойжоо Сангийн сайдаас буусны хорслоо ард түмний төлөө, жижиг аж ахуйн нэгж дэмжсэн хууль барьцаалж, хор хутгахаа болио. Энэ амьсгаагийн мэддэг хууль гэж юу байхав дээ.
Зочин 2019-05-24 77.73.66.106
Ёстой мэдрэл гар байнашдээ. Бүхэл бүтэн судалгаа явуулсан баг ойлгохгүй байна гэж юу байхав. Байхгүй хуулийг хориглосон та нар л юу ч ойлгоогүй.
Зочин 2019-05-24 202.21.117.194
Сангийн яамныхан хуулиа ойлгоогүй юмуу Баттулга ойлгоогүй юмуу аль нь юм бэ Ха ха ха
Зочин 2019-05-24 103.57.94.249
Монгол улсын иргэн, хуулийн этгээд, оршин суугчид гээд бүх хүний эрх ашиг, эдийн засгийн болоод өмчлөх эрхэд төрийн зүгээс шууд халдах харилцааг зохицуулсан хуулийг ийм гоомой хийж болохгүй. Хууль ч гэж хууль, хориг ч гэж хориг. Тиймээс тендер зарлаад, эрдэмтэн суудлаачуудаар 2-3 хувилбар гаргуулаад тэрийгээ тойруулж, нэгтгэж, шүүмжилж хийвэл гайгүй хэлэлцэх хэмжээний юм болно. Татварын тогтолцоо үүссэнээс хойш гарсган хамгийн шившигтэй хууль, түүнд нь таарсан шившигтэй хориг. Төрийн нүүр энэ.
БУРХАН МИНЬ!!!!! 2006 онд хүчингүй болсон хуульд яагаад хориг тавьсныг л ойлгохгүй юм.. 2019-05-24 149.202.170.60
Тавилттай яриа хэнд хэрэгтэй юм бэ??? Нүүрнийх нь арьсыг яг ямар материалаар хийхээр ингэж ичиж, улайхгүй, гөлийсөн ширэм шиг болдог байнаааааааааааааааа БАТЛАГА БАЛАЙ ОГЦОРООСОЙ!!!
Irgen 2019-05-24 183.177.106.66
Elbegee battulgad xvnii nuuts baixgvi tuund xulgaichid l baigaa gesen yag unen shuu. Yamarch bolovsrol medleggui xvmvvs baigaa ni todorxoi todorxoi
Зочин 2019-05-24 66.181.187.51
Элбэгдоржиин хүний нөөц нь боловсролгүй лүиварчин Хурц, сахал Эрдэнэбилэгээс эхлүүлээд явж өгнө дөө
Уншигч 2019-05-24 66.181.160.113
Сангийн яам татварын хуулиа ойлгоогүй гэдэг ч арай дэндэнэ байхаа. Харин зарим заалт нь бизнес эрхлэгчдэд таагүй тусна гэж ярьж болох байх. Харин ч жирийн иргэд жижиг аж ахуйн нэгжид ихээхэн боломж нээгдэж байгаа бишүү. Гэхдээ л татвараа авч байж л нийгэм хөгжинө шүү дээ
Irgen 2019-05-24 183.177.106.66
Ichsen xvn xvn a**** gedeg shig wm bolj bna. Erunxiilugch tuunii zuvluxuud ergen toirnii xvmvvs yamar xvmvvs ve gedgiig ard tumen bugdeeree xarlaa
Зочин 2019-05-24 202.126.89.55
Хуулиа уншаагүй л байна даа, ерөнхийдээ маш сайн хууль болсон байна лээ. Олон удаа хэлэлцүүлэг хийсэн. Бизнес эрхлэгчид ам саытай байгаа. Улс төрчихгүйгээр баталчихмаар байгаа юм даа
Irgen 2019-05-24 183.177.106.66
Xa xa gutsan biz. Uursduu yumaa oilgoxgvi baixgvi xuulid xorig tavij onigoo bolchood.
Зочин 2019-05-24 202.126.88.33
Сангийн яаманд ахлах эдийн засагч хийсэн гэнэ үү энэ нөхөр. Намтраа худлаа бичдэг хүн татварын хуулийг ойлголоо юу
Зочин 2019-05-24 103.11.195.34
Яг тийм байхгүй юу. Эсрэгээрээ Сангийн яам өөрөө хуулиа ойлгоогүй гэдэг нь үнэн
харамсагч 2019-05-24 103.57.92.72
татварынханы нууцаар хийсэн авилгын заалтыг илрүүлж ойлгох Сангийн яамны мэргэжилдтэн алгаа_ Татварын авилгажсан архагуудын чинжүү шиг санааг УИХ-ын гишүүдийн туслах байгаад оройгоор сургууль төгссөн, нэгж дээр ажиллаж үзээгүй, Сангийн яамны их зантай хүүхдүүд яаж илрүүлэх вэ. Хүрлээ сайдаа наад шахааны хүмүүсээ сайжруулахгүй бол татварынханы боловсруулсан асуудлын алдаа өөр дээр чинь ирээд байна.
Zochin 2019-05-24 66.181.179.177
Chi medehgui zuilee bulterch suuhaar salsan niilsen ehneruudiihee uchiriig olood suuj bai Erdenebataa
Энэ хүн зөв ярьж байна 2019-05-24 103.212.117.61
Татварын хуулийг заавал эргэж харах шаардлагатай. Өнөөгийн Монголын бизнес амьдрлын түвшинд ийм хууль хэрэгжих боломжгүй. Жижиг бизнес эрхлэгчдийг бүр орон гэр ч үгүй болгох хар хуулиа эргэж хар. Авилга, луйвар хийж, газар зарж, албан тушаал зарж баяжсан хүмүүсээс бусад нь бүгд өрнөөс өрний хооронд амьдарч байна ??? Монголын ломбард банкуудын өндөр хүүг төлөөд эцэст нь орон гэрээ хураалгаад, өрөө үр хүүхэд, ахан дүүс, хамаатан саданд өвлүүлнэ гэж юу гэсэн үг вэ ?? ХОТГОР ШАНАГА ХҮРЭЛБААТАР АА
Зочин 2019-05-24 64.119.20.76
Угаасаа дандаа асуудал дагуулсан хууль гардаг хүний төлөө иргэдын хаа төлөө зөв хууль гаргах биш