Хүүхдүүддээ үзүүлэх зургадугаар сарын 1-ний бэлэг

Хуучирсан мэдээ: 2019.05.24-нд нийтлэгдсэн

Хүүхдүүддээ үзүүлэх зургадугаар сарын 1-ний бэлэг

Хүүхдүүддээ үзүүлэх зургадугаар сарын 1-ний бэлэг

Жил бүрийн зургадугаар сарын 1-нд Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр тохиодог. Эцэг, эхчүүдэд зөвлөхөд сонирхолтой үзвэрүүд хүүхдийн тань дурсамжийг хөглөх сонирхолтой сюрприз болж мэдэх юм.  Ингээд дараах мэдээллийг багцлан хүргэж байна.

БАРДАМ ТУУЛАЙ /2019.06.01/

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид хүүхдийн баярт зориулан “Бардам туулай” хүүхдийн жүжгийг зургадугаар сарын 1-нд тоглохоор болжээ.

С.Михалковын бүтээл “Бардам туулай” хүүхдийг жүжгийг анх найруулагч Ардын жүжигчин, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Б.Мөнхдорж болон Ш.Амарсайхан нар тайзнаа тавьж байжээ. Уг жүжгийг найруулагч Г.Ган-Очир шинэчлэн найруулсан бөгөөд хөгжмийн зохиолчоор Д.Жаргалсайхан, зураачаар Д.Давааням ажилласан байна.

Хүүхдийн баярын өдөрт зориулан “Бардам туулай” жүжгийг  14:00, 16:00 цагуудаас тоглох аж.

МААМУУГИЙН ТӨРСӨН ӨДӨР /2019.06.01/

Монголын анхны цуврал Маамуу анимэйшний Аами Таами маань удахгүй болох хүүхдийн баярыг тохиолдуулан 3 насны төрсөн өдрөө бяцхан найзуудтайгаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун талд байрлах White Rock Center-т тавдугаар сарын 26, 31 –нд 11:00, 14:00 цагт, зургадугаар сарын 1-нд 14:00 цагт төрсөн өдрөө хүүхэд багачуултайгаа тэмдэглэнэ. Аами Таамигийн төрсөн өдрөөр дэлгэцийн баатрууд тоглолтоо хийн, Маамуу анимэйшний шинэхэн дугаарыг хүргэнэ. Бас циркийн үзүүлбэрүүд, охидын бүжгийн хамтлаг зэрэг олон сонирхолтой зүйлсийг Маамуу нартаа зориулах юм байна. Тасалбарын үнэ нэг хүүхэд том хүн 15 мянган төгрөг ба Ticket.mn сайтаас захиалж болно. Аами Таамигийн төрсөн өдөрт ирсэн бүх маамуу нүүрэн дээрээ Аами, Таамиг зуруулж, Маамуутай зургийн орчинд зургаа авхуулж, Алиалагчидтай хамт зугаацах юм.

“ИШИГ ХӨӨРХӨН НЭР” ДУУЛАЛТ БҮЖГИЙН ЖҮЖИГ /2019.06.01/

Х.Батаагийн зохиол, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Бирваа, Төрийн шагналт Б.Мөнхболд нарын хөгжим "Ишиг хөөрхөн нэр" дуулалт бүжгийн жүжиг тайзнаа “амилах”-аар болжээ. Эрх ишиг нэрээ сольж, Бамбар болгож байгаагаар эхлэх хүүхдэд зориулсан дээрх дуулалт бүжгийн жүжиг ирэх зургадугаар сарын 1-нд 10:00, 12:00 цагт Үндэсний урлагийн их театрт тоглогдоно.

“Амттаны доктор” хүүхдийн балет /2019.06.01/

Дуурийн театрын хамт олон Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан “Амттаны доктор” хүүхдийн балетыг хүүхэд багачууддаа зориулан тоглоно. Балетын цомнолыг  1929 онд хэвлэгдсэн Корней Чуковскийн үлгэрээс сэдэвлэн бичсэн бөгөөд амттанд маш их дуртай жаал хүү эмээгээ үргэлж зовооно. Тэр эмээгээсээ өдөр бүр амттан нэхнэ. Гэнэт нэг удаа хүүгийн шүд айхтар өвдөж эхлэв. Эмээ нь эмч дуудаж ач хүүгийнхээ шүдийг үзүүлтэл авахгүй бол болохгүй гэжээ. Хүү эсэргүүцсэн ч шүд нь маш ихээр өвдөж хорхойтсон учир авахуулахаас өөр замгүй гэдгийг ойлгов. Хүүгийн өвчилсөн шүдийг нь авахын тулд эмч унтуулдаг тариа тарилаа. Хүү төд удалгүй гүн нойронд автана. Хүүгийн зүүдэнд учирсан амттануудын ертөнцөд ямар адал явдал өрнөх бол…Түүний зүүдний ертөнцөөр аялсан хүүхэд бүр бэлэгтэй.

"Корпорейт Хүүхдийн Баяр- 2019" тоглолт /2019.06.01/

"Корпорейт Хүүхдийн Баяр- 2019" арга хэмжээ дөрөв дэх жилдээ зургадугаар сарын 1-нд уулзах болно. Корпорейт Хотел энд Конвеншн Центрт болох энэхүү баярын тоглолт баярын 11.00, 16.00 цагт товлогджээ. Тус газраас хүүхэд багачуудыг угталтын ундаа, амттанаар дайлахын сацуу хөгжөөнт тоглоом, үзүүлбэрээр уйдаахгүй. Хамгийн гоё нь хүүхэд бүр бэлэгтэй.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж