Эх, хүүхдийн эндэгдлийг судлах уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2015.06.02-нд нийтлэгдсэн

Эх, хүүхдийн эндэгдлийг судлах уулзалт боллоо

ЭМСС-ын 2014 оны 139 тоот тушаалын дагуу ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны алба Монгол Улс дах эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн тохиолдол бүрийг нягтлан судалж, дүн шинжилгээ хийсэн судалгааны үр дүнг эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтэн, олон улсын байгууллага, судалгаа шинжилгээний байгууллагын судлаач, бодлого боловсруулагчдад танилцуулан, тэднийг хэрэгцээт мэдээллээр хангах зорилгоор уулзалт зохион байгууллаа.

Монгол Улс дахь эхийн эндэгдэл, ноцтой хүндрэл, амьгүй төрөлт, нярайн эндэгдэл, төрөлхийн хөгжлийн гажгийн тохиолдол бүрийг нягтлан судалж, судалгааны үр дүнгийн эмхэтгэлийг холбогдох байгууллагуудад хүргэн, бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарыг хэрэгцээт мэдээллээр хангаснаар нотолгоонд тулгуурласан, зөв шийдвэр гарах нөхцөл бүрдэх юм.

Уулзалтанд оролцогсод “Хүүхдийн эсэн мэнд амьдрахуй”, “Эх, нярайн эрүүл мэнд стратеги", Мянганы хөгжлийн зорилт (МХЗ)-ын хэрэгжилтийг дүгнэж, цаашид МХЗ-ын дараах тогтвортой хөгжлийн бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх, мөн түүнчлэн эрүүл мэндийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг тодорхойлоход эх, хүүхдийн эрүүл мэндийн нөхцөл байдлын талаарх нотолгоонд суурилсан мэдээлэл чухал болохыг онцлон тэмдэглэж байлаа.

Т.АНУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж