“Solar Impulse 2” Японд газардлаа

Хуучирсан мэдээ: 2015.06.02-нд нийтлэгдсэн

“Solar Impulse 2” Японд газардлаа

Дэлхийг тойрон аялж буй, нарны эрчим хүчээр ажилладаг нисэх онгоц цаг агаарын тааламжгүй байдлын улмаас Японд газарджээ. Уг нь тус нисэх онгоцны аяллын төлөвлөгөөнд Япон багтаагүй байсан юм. Нисэх онгоц Хятадын Наньжин хотоос Хавай арал руу явж байжээ.

Швейцарийн нисгэгч Андре Боршберг “Solar Impulse 2” нисэх онгоцыг жолоодож байгаа юм.

Энэ нисэх онгоц урьд шөнө Японы төвийн нутгийн Нагоя хотын нисэх онгоцны буудалд газардсан байна.

Нарны эрчим хүчээр ажилладаг нисэх онгоцоор дэлхийг тойрох аяллыг хэрэгжүүлж буй Швейцарийн баг энэ оны гуравдугаар сард Арабын Нэгдсэн Эмирт Улсаас аяллаа эхэлсэн. Тус баг дэлхийг таван сарын дотор тойрон аялах төлөвлөгөөтэй байгаа билээ.

Т.БИЛГҮҮН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж