Фото: Caro / Anke Teschner / Global Look
Дэлхийн хэмжээнд төрөлт хамгийн бага төвшинд байгаа орноор Герман улс тодорч байна. Сүүлийн таван жилийн дотор Германы 1000 хүн тутамд 8,2 хүүхэд төрсөн статистиктай бол хамгийн бага төрөлттэй гэж байсан Японы төрөлтийн коэффициент 8,4 болжээ. Энэ тухай нийтлэл “The Independent “сонинд нийтлэгдсэн байна. Уг материалыг Гамбург хотын Олон улсын эдийн засгийн хүрээлэнгийн (HWWI) судалгаанд тулгуулсан бичжээ.
Төрөлтийн хамгийн өндөр төвшин Нигер улсад бүртгэгдсэн ба тэнд 1000 хүн тутамд 50 хүүхэд ногдож байна. HWWI-ийн судалгааны дагуу, Германд төрөлт бага байгаа нь 20-65 насны хөдөлмөрийн чадвартай хүн амын тоог 2030 он гэхэд 61-54 хувь хүртэл буулгана гэжээ.
Германы ажлын хүчний хомсдлыг залуу цагаачдаар нөхөх боломжийг ашиглах байх гэсэн санааг Германы аудитуудын хүрээлэнгийн хоршооллын захиргааны ажлын хэсгийн (IDW), гишүүн Арно Пробст тайлбарласан байлаа. Германд цагаачдын тоо сүүлийн 20 жилд өндөр төвшинд байгаа бөгөөд өнгөрсөн онд гэхэд л 400 мянган цагаачид иржээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР