Ч.Улаан: 60 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдлээ

Хуучирсан мэдээ: 2019.05.23-нд нийтлэгдсэн

Ч.Улаан: 60 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдлээ

Ч.Улаан: 60 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдлээ

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой “Мах, сүүний анхдугаар аян”, “Атрын III аян”-ыг хэрэгжүүлэх шийдвэр гарч аянд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөв, хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгаж, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар шийдвэрлэж байхыг даалгасны дагуу “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих” төслийг хэрэгжүүлж байна.

Энэ Төслийн хүрээнд нийт 24.5 сая ам. долларын хөрөнгөөр газар тариалангийн үйлдвэрлэлд нэн хэрэгцээтэй байгаа 50-165 м.х-тэй трактор 186 ширхэг, хадлангийн зориулалттай 40 иж бүрдэл техник, таримал тэжээл үйлдвэрлэлийн зориулалттай 20 иж бүрдэл техник, үр тариа, тэжээлийн таримлын 50-125 га талбайг услах 130 ширхэг бороожуулагч, төмс, хүнсний ногооны 1-10 га талбайг услах 116 ширхэг дунд болон бага оврын бороожуулагч, жимс, жимсгэнийг услах зориулалт бүхий 90 ширхэг дуслын усалгааны систем болон 110мм-450 мм диаметр бүхий усалгааны хуванцар хоолой тус тус нийлүүлэгдээд байна.

Нийлүүлэгдэж байгаа хөдөө аж ахуйн трактор, техник, хүнсний ногооны бага оврын бороожуулагч, тоног төхөөрөмж, усалгааны хоолойг 10 хувийн урьдчилгаа төлбөртэй,  8 жилийн хугацаатай жилийн 2 хувийн хүүтэй зээлээр олгож байна.

Харин том, дунд оврын бороожуулагч, дуслын усалгааны системийг урьдчилгаа төлбөргүй 12 жилийн хугацаатай жилийн 2 хувийн хүүтэй нөхцөлөөр тус тус олгож эхлээд байна.

Эдгээр техник тоног төхөөрөмжүүдийг тариаланчдад гардуулан өгөх үйл ажиллагаанд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, БНХАУ-аас  Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Шин Хай Мин нар тэргүүтэй албаныхан гардуулан өгсөн юм.

Төслийг хэрэгжүүлснээр төмс, хүнсний ногоо үйлдвэрлэлийн зүтгэх хүчний техникийн хүчин чадал одоо байгаа төвшнөөс 10%-иар нэмэгдэж жилдээ 100.0 мянган тонн хадлан тэжээл, 10.0 мянган тонн таримал тэжээл бэлтгэх, үр тарианы 9000 га, төмс, хүнсний ногооны 770 га, жимс, жимсгэнийн 150 га талбайг услах техникийн чадамж шинээр бий болно. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр үр тариа, төмс, хүнсний ногооны аж ахуй эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжид техникээ шинэчлэх, эрчимжсэн мал аж ахуй, усалгаатай тариаланг хөгжүүлэхэд томоохон дэмжлэг болох юм. Төслийн хэрэгжүүлснээр жилдээ 5,0 тэрбум төгрөгийн хадлан тэжээл, 4,0 тэрбум төгрөгийн таримал тэжээл, 1,5 тэрбум төгрөгийн хүнсний ногоо тариалж хураан авах боломжтой болно. Нийт 450 хүний ажлын байр шинээр нэмэгдэх юм.

Эх сурвалж: ХХААХҮЯам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж