Донецк хар арьстан хөлсний цэргүүдийг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2015.06.02-нд нийтлэгдсэн

Донецк хар арьстан хөлсний цэргүүдийг илрүүлжээ

Фото: Михаил Воскресенский / РИА Новости

 

Өөрийгөө зарлан тунхагласан Донецк ард улсын тагнуулчид Киевын хяналтын нутагт гадаадын хөлсний цэргийнхэн тэдний тооонд хар арьстнууд байгааг  илрүүлжээ. ДАУ-ын  Батлан хамгаалах яамны орлогч сайд Эдуард Басурины хэлснээр хар арьстнуудаас бүрдсэн нэг суман Ласточкино гэдэг сууринд, хоёр тасаг Славный сууринд байна. Яснобродовкийн мэдрэлийн эмнэлэгийн нутаг дэвсгэрт араб сайн дурынхан мөн байгаа гэжээ.

 

Үүний зэрэгцээ гадаадын хөлсний цэргийнхэн Дзержинск, Димитрово, Славянск, Краматорск, Константиновка, Мироновское хотуудад байгаа ба Верхнеторецкт  гүржийн сайн дурынхны анги байрлаж байна. Ветерок блокпостод АНУ, Польшийн сайн дурынхан байгаа гэнэ.

 

Тагнуулчдын мэдээгээр Одесса хотын боомтод 14 нисгэгчгүй онгоц  ачигдан ирсэн бөгөөд тэднийг израилийн мэргэжилтнүүд хариуцан Украины “Ангриф” гэдэг дотоодын цэргийн хорооны бүрэлдэхүүнд ажиллах болжээ.

 

Тавдугаар сарын 12-нд Украины Дээд рад цэргийн албанд гадаадын хүмүүсийг авах хуулийг баталсан билээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж