Какүрюү М.Ананд давж, Точиношин уналаа

Хуучирсан мэдээ: 2019.05.23-нд нийтлэгдсэн

Какүрюү М.Ананд давж, Точиношин уналаа

Какүрюү М.Ананд давж, Точиношин уналаа

Токио хотод болж буй мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын тэмцээний 12 дахь өдрийн барилдаан өнөөдөр боллоо.

Дээд зиндааг тэргүүлэн барилдаж буй аварга Какүрюү М.Ананд Рюдэнийг давж 10 дахь даваагаа авсан бол Гүржийн бөх Точиношин Мейсейд ялагдлаа. Харин Асаноямаг Тамаваши Б.Мөнх-Оргил давснаар тэргүүлэгчдийн эгнээнд багагүй өөрчлөлт оров.

Какүрюү М.Ананд, Асанояма нар адил 10 даваа, хоёр унаатай болсноор тэргүүлж эхэлсэн бол Гүржийн бөх Точиношин есөн даваа, хоёр унаатай удаалж байна. Мөн тэдний араас найман даваатай озэки Гоэйдо, маегашира Тамаваши Б.Мөнх-Оргил, Аби нарын зургаан бөх нэхэж эхэллээ.

Тэмцээний дундаас бэртлийн улмаас өнжсөн Ичиножёо А.Ичинноров дахин барилдахаар болсон. Монголын үлэмж биет хочит Ичиножёо Аоямагаар даваагаа ахиуллаа. Түүний хувьд гурван даваа, зургаан унаатай болсон бөгөөд гурав өнжсөн гэсэн үзүүлэлтэй башёг үргэлжлүүлж байна.

Маргаашийн барилдаанд Гүржийн бөх, сэкивакэ Точиношин тэмцээнийг тэргүүлж байгаа Асанояматай барилдах бол Тамаваши Б.Мөнх-Оргил Котошогикүтэй оноолт таарсан байна. Озэки Гоэйдо Шодайтай, ёкозүна Какүрюү М.Ананд озэки Такаясүтэй барилдана.

МАКҮҮЧИ ЗИНДАА: /ДЭЭД/

  • Ёкозүна Какүрюү М.Ананд 10-2 /10 даваа, 2 унаатай, тэргүүлэгч/
  • Маэгашира Асанояма 10-2 /тэргүүлэгч/
  • Сэкивакэ Точиношин 9-3 /тэргүүлэгчийн хоёрт/
  • Маэгашира Тамаваши Б.Мөнх-Оргил 8-4 /тэргүүлэгчийн гуравт/
  • Сэкивакэ Ичиножёо А.Ичинноров 3-6-3
  • Маэгашира-16 Дайшохо Ч.Шижирбаяр 7-5
  • Маэгашира-17  Чиёошома Г.Мөнхсайхан 4-8 гэсэн амжилттай явна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж