Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр УИХ-ыг өөрсдөө тарах тогтоолоо батлахыг шаардаж, өөрийн биеэр чуулганы хуралдаанд үг хэлэв. Түүний хэлсэн үгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир “Би Ерөнхийлөгчөөс асуумаар та өөрөө эхлээд огцрох уу гэж асуумаар байна. Энэ хүн огцрох үндэслэлээ олон удаа гаргасан. Харин УИХ Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх үү гэдэг асуудлыг яримаар байна. Дуртай цагтаа орж ирж доромжилдог болж. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хоёр төсөвт хоёр жил дараалан хориг тавьж байна. Эхлээд хориг тавихдаа буруу бичсэнийг та нар зөв болгож, залруулж уншаарай гэсэн, энэ жил буцааж татаж аваад, хугацаа өгөөч гэж УИХ-ын доромжилж байна. Ерөнхийлөгч эхлээд огцроод дахин сонгууль явуулбал УИХ ч гэсэн тарья л даа. Үнэхээр асуудлуудыг ойлгож, эх орон байдлаар хандмаар байна, УИХ ” гэв.
Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын тарахыг хоёр дахь удаагаа тавьж байгаа бөгөөд хэрэв энэ удаад УИХ өөрсдөө тарах юм бол энэ нь ариун явдал болно хэмээн тодотгосон юм.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ