Жули Харрис
Фото: BAFTA / REX
“The Beatles” хамтлаг, 007 агентын тухай Жеймс Бондын кинонууд дээр ажиллаж байсан хувьцасны зураач Жули Харрис 94 насандаа Лондон хотноо таалал төгслөө гэж Variety мэдээлжээ. Тэрбээр тавдугаар сарын 30-нд уушгины хатгаагаар өөд болсон байв.
Харрис "Казино Рояль» (1967), "Амьдар, надад үхэх боломж өг» (1973), The Beatles хамтлагийн тухай "A Hard Day’s Night» (1964), "Help» (1965) зэрэг кинонуудын хувцасны зураг чимэглэлийг хийжээ.
“Жон, Пол, Жорж, Ринго нарыг нүцгэлсэн байхыг харсан цөөн хүмүүсийн нэг гэж би гайхуулж чадах хүн дээ” гэж тэрбээр ярьдаг байлаа.
Дирк Богард, Жулиа Кристи нарын гол дүрийг бүтээсэн “Хонгор минь” (1965) киноны хувцас бүтээсний төлөө Харрис Оскарын шагналтан болж байжээ. Майк Кейны тоглосон “Хайрцаг” (1966) кино чимэглэлээр BAFTA шагнал авч байжээ. Харрис нийтдээ ная гаруй киноны хувцас дээр ажиллажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР