Мэдэгдэл | News.MN

Сүүлийн өдрүүдэд Мобиком Корпорацийн байрлаж байсан оффистой холбоотойгоор Мобиком Корпорацийн нэр хүндэд халдсан худал, үндэслэлгүй мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд цацагдсан. Энэ асуудлаар Мобиком Корпорацийн зүгээс албан ёсны мэдэгдэл хийж байна.

Мобиком Корпораци нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол улсын нийгэм, эдийн засаг, харилцаа холбооны салбарт өндөр ач холбогдол бүхий ажлуудыг тасралтгүй хийсээр ирсэн бөгөөд  улсдаа төлөх татвар, түрээсийн бүх төрлийн төлбөрөө цаг хугацаанд нь төлөх үүргээ хариуцлагатайгаар гүйцэтгэсээр ирсэн билээ.

Монтрэйд ХХК-ийн барилгыг түрээслэн ашиглаж байсан тухайд Мобиком Корпораци нь оффисын түрээс, ашиглалт үйлчилгээний менежментийн гэрээг Ньюком Проперти компанитай байгуулан 10 гаруй жил хамтран ажиллаж байна. Өөрөөр хэлбэл Ньюком Проперти компани нь түрээслүүлэгч байгууллагуудтай гэрээ байгуулан манай байгууллагын оффисын түрээс, ашиглалт үйлчилгээг хариуцан гүйцэтгэдэг юм. Мобиком Корпораци нь энэ 10 гаруй жилийн турш гэрээний үүргээ хариуцлагатай биелүүлж, Ньюком Проперти компанид хөрөнгийн менежментийн үйлчилгээний төлбөрөө тухай бүр ямар ч асуудалгүй төлсөөр ирсэн. Мобиком нь Монтрейд ХХК-тай оффисын түрээстэй холбоотой аливаа нэг гэрээ байгуулж байгаагүй, түрээсийн төлбөр төлөх харилцаанд ордоггүй, орох эрхзүйн үндэсгүй бөгөөд түрээсээ төлөөгүй гэх мэдээлэл үндэслэлгүй, худал мэдээлэл юм.

Мөн Мобиком Корпораци болон түүний удирдах албан тушаалтнууд Авлигатай тэмцэх газарт шалгагдаагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Мобиком Корпораци нь цаг ямагт Монгол улсын хууль дүрмийг дээдлэн үйл ажиллагаандаа мөрдөн ажилладаг болохоо нэр төртэйгөөр мэдэгдэж байна.

Иймд дээрх асуудлаар зарим этгээдийн зохион байгуулалттай, санаатай үйлдэж буй явуулгад автахгүй байхыг хэрэглэгч, хамтран ажиллагсад та бүхнээсээ хүсэж байна.

Мобиком Корпораци ХХК

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

9911 гэх мэт тэнэгрэл энэ тэнэг компанитайгаа хамт удахгүй нуран унах нь дээ 2019-05-23 202.70.44.46

9911 гэх мэт тэнэгрэл энэ тэнэг компанитайгаа хамт удахгүй нуран унах нь дээ

Avatar

Зочин 2019-05-23 150.129.140.44

ТЭГВЭЛ ТЭР НЬЮКОМ ПРОПЕРТИ ГЭЖ КОМПАНИА ШҮҮХЭД ӨГӨӨЧ , ЦААНА НЬ МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРЭГ БАЙНА .

Avatar

haha 2019-05-23 202.9.42.148

Ajillaj bsn hun genee kkk chi ajillaj bsn bol muulkue ymr genkogyn kompanid bsn bish tend l bsn humuus baigullagaa muulahaas mobid ajillaj bsn hun muuldguin

Avatar

Иргэн 2019-05-23 49.0.212.145

Наадах чинь худлаа суртал ухуулга байна, Мобиком бол хөгийн балиар шулаа мөлжөөний монополь газар, яасан ч нүсэр том хүнд суртлын бүтэц аппарат байгуулцын, тэрийгээ тэжээх гэж бас талаас үйлээ үзэж байгаа газар даа чааваас, би ажиллаж байсан хүн мэдэлгүй яах вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж