Хятадад АНУ-ыг шүүмжилсэн “Худалдааны дайн” дуу хит болж байна

Хуучирсан мэдээ: 2019.05.23-нд нийтлэгдсэн

Хятадад АНУ-ыг шүүмжилсэн “Худалдааны дайн” дуу хит болж байна

Хятадад АНУ-ыг шүүмжилсэн “Худалдааны дайн” дуу хит болж байна

Хятад, Америкийн худалдааны дайны талаар өгүүлдэг “Худалдааны дайн” суртал ухуулгын дуу БНХАУ-ын нийгмийн сүлжээнд хандалт өндөртэй байгаа ажээ. Хятадын иргэн Жао Лиантиений бичсэн “Худалдааны дайн” хэмээх энэхүү дууны видео бичлэг хятадуудын түгээмэл хэрэглэдэг "ВеЧат" сүлжээнд нийтлэгдсэн байна. Тэр даруй хүмүүс шэйрлэж, 100 гаруй мянган хүн үзжээ.

“Bloomberg”-ийн хөрвүүлснээр, тус дуу нь буруутай этгээд тэмцэлдэхийг хүсвэл буулгаж авна” гэсэн утгатай үгтэй аж. Энэхүү дууны дүрс бичлэгт Хятадын төрийн далбаа байх бөгөөд галын дөлөн дундаас зангидсан нударга гарч ирдэг байна.

Жао Лиантиен 1960-аад оны үед Японы эсрэг дайны жилүүдэд суртал ухуулгын “Tunnel war” киноны дууны шүлгийг бичиж байжээ.

Тэрбээр "Bloomberg"-т даваа гаригт ярилцлага өгөхдөө “Японы эсрэг дайнтай төстэй нөхцөл байдал үүссэн учраас худалдааны дайн эхлэх үеэс ямар нэг зүйл хийхийг хүссэн. Улмаар "Худалдааны дайн"-тай холбогдуулан үгийг нь өөрчилсөн” хэмээн ярьсан байна.

Тус дуу нь "Худалдааны дайн! Худалдааны дайн! Эгдүүцэм сорилтоос айх хэрэггүй! Эгдүүцэм сорилтоос айх хэрэггүй! Номхон далай даяар худалдааны дайн болж байна!" гэсэн үгтэй аж.

Эх сурвалж: The Business Insider
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж