Фото: Globallookpress.com / ZUMAPRESS.com / Jim Damaske
Оны эхнээс Америкийн цагдаагийн ажилтнууд 385 хүнийг буудан хөнөөсний 365 нь эрэгтэй, 20 нь эмэгтэй хүн байна хэмээн “The Washington Post” сонин мэдээлжээ. Нийтлэгдсэн тоо баримтыг сэтгүүлчид ярилцлага, цагдаагийн мэдээлэл, орон нутгийн мэдээ зэргээс шүүн бэлтгэжээ.
Хохирогчдын ихэнх нь буюу 80 хувь гаруй нь гар буу, хутга зэргийн аюултай зэвсэгтэй байжээ. Гэхдээ 49 хүн нь огт зэвсэггүй, 13 нь тоглоомын буутай байсан гэжээ.
Амь үрэгдэгсдийн тал хувь нь цагаан арьстнууд бөгөөд зэвсэггүй буудуулсан хүмүүсийн гуравны хоёр нь хар арьстнууд ба мексик хүмүүс ажээ. Хохирогчдын нас нь 16-83. Эдгээр хэргийг үйлдсэн цагдаагийн 385 ажилтны дөнгөж гуравт нь эрүү үүсгэсэн байна.
“The Washington Post” бичсэнээр, цагдаагийнхан өдөрт дунджаар хоёр хүнийг хөнөөсөн хэрэг гардаг гэнэ. “Хууль хяналтынхны гарт амь үрэгдсэн хүмүүсийн тоог нэлээд дарсан байгаа” гэж цагдаагийн ажилтан асан одоо “Police Foundation” гэх арилжааны бус байгууллагын ерөнхийлөгч Жим Буерманн (Jim Buermann) хэлсэн байна.
Ядуу районуудад зэвсэглээгүй хүмүүсийг цагдаагийнхан хөнөөсөн хэргийг эсэргүүцсэн ажиллагаа АНУ-д өнгөрсөн оны дунд үеэс хүчээ авч эхэлсэн байгаа бөгөөд энд Фергюсон хотод 18 настай негр залууг буудан хөнөөсөн хэрэг гол түлхэц нь болсон юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР