ТУ-134 онгоц сүүлчийн удаа нислээ

Хуучирсан мэдээ: 2019.05.24-нд нийтлэгдсэн

ТУ-134 онгоц сүүлчийн удаа нислээ

ТУ-134 онгоц сүүлчийн удаа нислээ

Сүүлчийн ТУ-134 Новосибирьск хотын олон улсын Толмачево буудалд буугаад байгаа нь. 2019 оны тавдугаар сарын 22-нд Оросын агаарын тээвэрт ашиглаж байсан сүүлчийн ТУ-134 онгоц эцсийн нислэгээ хийлээ. Сүүлчийн нислэг Якутын Мирный хотоос Новосибирск хот руу ниссэн юм. Онгоц одоо Новосибирск хот дахь Агаарын тээврийн музейн хүндтэй үзмэр болох ажээ.

Сүүлчийн ТУ-134 онгоц Якутын алмааз олборлогч "Алроса" компанийн эзэмшилд байсан юм. Онгоц Мирныйгээс Новосибирьск руу зорчигчгүй нисч ирсэн. Уг онгоц сүүлийн зорчигчдоо өмнөх өдөр нь Эрхүүгээс Мирный хүртэл тээвэрлэжээ.

Анхны ТУ-134 онгоцыг 1980 онд ашиглалтад оруулснаас хойш бараг 40 жил өнгөрчээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж