Москва хотын метро хамгийн аюулгүй

Хуучирсан мэдээ: 2019.05.24-нд нийтлэгдсэн

Москва хотын метро хамгийн аюулгүй

Москва хотын метро хамгийн аюулгүй

Москва хотын метро хамгийн аюулгүй, ажилтнууд нь мэргэжлийн ур чадвар өндөртэй гэдгийг Мягмар гаригийн үйл явдал харууллаа” гэж  хууль хяналтын байгууллага болон иргэдийн харилцан хамтын ажиллагаа, иргэдийн аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Антон Цветков РИА Новости агентлагт ярилцлага өгөхдөө хэллээ.

Тавдугаар сарын 21-ний Мягмар гаригийн орой Солнцевская болон Большая кольцевая шугамын "Раменки" буудлаас "Хорошевская" буудал хүртэл хөдөлгөөн бараг гурван цаг орчим саатсан доголдол гарсан. Үүнээс болж "Савёловская", "Петровский парк", "Шелепиха" буудлуудыг түр хаасан. Хөдөлгөөн нь зогссон буудлуудаас зорчигчдыг аюулгүй гаргажээ. Солнцевская шугаманд гарсан энэ гэмтлийг шинжээчид хоёр янзаар тайлбарлаж байна. Нэгд, замын хөндлөвч холболтоос салсан, хоёрт, вагоны цахилгаан хүлээн хүлээн авагч гэмтсэн хоёр хувилбар байгаа юм.

“Нийтийн тээвэртээ метро ашигладаг дэлхийн улс орнуудтай харьцуулахад Орост ийм гэмтэл, түр зогсолт ховор гардаг. Яагаад гэвэл байнгын өндөр хяналттай байж, үйлдлийн бүхий л боломжит алгоритмийг тооцоолж байдаг, мөн ажилтнуудаа тогтмол давтан сургадаг. Энэ нь Москвагийн метрог дэлхийн хамгийн аюулгүй болгож байгаа юм. Мягмар гаригт болсон гэнэтийн үйл явдлын үеэр метроны ажилтнууд бэлэн байдалд байж, ямар ч гарз, хохиролгүй даван туулж чадлаа” хэмээн Антон Цветков хэллээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
7
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж