Хүн амины хэрэгт холбогдсон ОХУ-ын парламентын гишүүнийг чөлөөлөв

Хуучирсан мэдээ: 2019.05.23-нд нийтлэгдсэн

Хүн амины хэрэгт холбогдсон ОХУ-ын парламентын гишүүнийг чөлөөлөв

Хүн амины хэрэгт холбогдсон ОХУ-ын парламентын гишүүнийг чөлөөлөв

ОХУ-ын ерөнхий прокурор, Мөрдөн шалгах хорооны дарга зэрэг хууль сахиулагчид нэгдүгээр сарын 29-ний өдөр парламентын ордноос тус улсын хамгийн залуу хууль тогтоогч Рауф Арашуковыг баривчилсан тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Энэ нь тус улсын түүхэнд парламентын танхимд баривчлах ажиллагаа явуулсан анхны тохиолдол болсон. Хойд Кавказаас сонгогдсон 32 настай гишүүнийг хүн амины хэрэг, авлига болон сүрдүүлгийн хэрэгт сэжиглэн ийнхүү баривчилсан юм.

Өчигдөр /2019.05.22/ ОХУ-ын Холбооны Зөвлөлийн бүх 153 гишүүний саналаар Рауф Арашуковыг парламентын гишүүнээс чөлөөлөх шийдвэр гаргажээ. Түүнийг хуулинд заасан хугацаанд буюу дөрөвдүгээр сарын 1-ний дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөөгүй гэсэн шалтгаанаар ийнхүү чөлөөлөх шийдвэр гаргасан байна.

Рауф Арашуковыг 2010 оны тавдугаар сард өөрийн төрөлх Карачай-Черкесст нэгэн улстөрчийг хөнөөсөн аллагын захиалагч гэж үзэж байгаа бөгөөд өнгөрсөн оны наймдугаар сард алуурчдын нэг нь баригдаж, мэдүүлэг өгснөөр Арашуковыг сэжиглэж эхэлжээ. Үүнээс гадна орон нутгийн гэмт хэргийн бүлэгтэй холбоотой гэгдэж буй Арашуков бүх насаараа хоригдох ял сонсох төлөвтэй байна.

Мөн Арашуковын эцэг, хийн бизнесийн магнат Раул Арашуковыг 450 сая ам.доллар шамшигдуулсан хэргээр Санкт-Петербург хот дахь ажлын байран дээрээс нь баривчилжээ.

Эх сурвалж: MOSCOW TIME

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж