Москва, Волгоград, Санкт Петербург хотуудад фитнес эрэлттэй байна

Хуучирсан мэдээ: 2019.05.24-нд нийтлэгдсэн

Москва, Волгоград, Санкт Петербург хотуудад фитнес эрэлттэй байна

Москва, Волгоград, Санкт Петербург хотуудад фитнес эрэлттэй байна

Судалгаа, дүн шинжилгээний “2ГИС” байгууллагын мэдээгээр оросууд хөдөлгөөний идэвхтэй байдлыг эрхэмлэх болж, тэр хэрээр фитнес клуб, спортын заалын хэрэгцээ нэмэгджээ. Тус байгууллагын хийсэн судалгаагаар Москва, Волгоград, Санкт-Петербург хотын оршин суугчид хамгийн ихээр фитнес клуб, спорт заалыг эрж хайжээ.

“Сүүлийн нэг жил фитнес клуб, спорт заалын эрэлт нэг саяас дээш хүн амтай хотуудад дунджаар 15 хувиар нэмэгдсэн. Хамгийн их эрэлт Москва /43 хувь/, Волгоград /37 хувь/, Санкт-Петербург /30 хувь/ хотуудад ажиглагдлаа. Нэг саяас дээш хүн амтай хотуудаас ганцхан Омск хотод энэ эрэлт нэмэгдээгүй эсрэгээрээ 10 хувь буурсан байна” хэмээн 2ГИС байгууллага мэдээллээ.

Тус байгууллагын мэдээгээр нэг саяас дээш хүн амтай хотын 100 мянган хүн амд дунджаар 15 фитнес клуб, спорт заал ногдож байна. Энэ үзүүлэлт Новосибирск хотод хамгийн өндөр буюу 100 мянган хүнд 22 спорт зал, фитнес клуб ногдож байна. Харин Москва, Казаньд 10 байгаа ажээ.

Үнийн хувьд Москвад нэг сар хичээллэх төлбөр 1500-гаас 20000 рубль, Санкт-Петербургэд 1900-10000, Новосибирскэд 900-7000, Саратовд 750-4000, Ростов-на-Дону болон Воронеж хотод 700 -6000 рублийн хооронд хэлбэлзэж байна.

Ирэх 2020 оноос фитнес клубт төлсөн мөнгөндөө татварын хөнгөлөлт эдлэхээр болж байгаа юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж