Утсаа хувцаснаасаа удирдана

Хуучирсан мэдээ: 2015.06.02-нд нийтлэгдсэн

Утсаа хувцаснаасаа удирдана

Google корпорацийн жил бүр болдог I/O хөгжүүлэгчдийн чуулган дээр өчигдөр нэгэн сонирхолтой төслийг танилцууллаа.

Project Jacquard нэртэй уг төсөл нь хүний өмссөн хувцсыг гар утас зэрэг төхөөрөмжтэй холбож удирддаг болгох зорилготой.

Google хамгийн эхний хамтрагчаар Levi’s хувцас загварын брэндийг сонгосон байна. Өөрөөр хэлбэл дараа үеийн жинсэн хувцаснууд халаасан дахь утсаа гаднаас нь удирдаж болдог болно гэсэн үг.

Технологийг нь дэлгэрүүлэн тайлбарлавал Google-ын бүтээсэн металл утас бүхий материалыг ямар ч хувцасны нэг хэсэгт нь залган оёсноор ухаалаг хувцас бий болно. Гэхдээ заавал жинс мэтийн зузаан материалтай хувцас байх албагүй, нэхмэл эдлэл, ноос гээд нимгэн материалуудтай ч хослон ажиллаж чадах гэнэ.

Ингэж залгаж оёсон хэсэг дээр хүн хуруугаараа тогших (click), гүйлгэх (swipe) зэрэгт халаасан дахь төхөөрөмж удирдагдаж байх юм.

Т.БИЛГҮҮН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж