Салман Хан Чингис хааны дүрд тоглохыг мөрөөддөг

Хуучирсан мэдээ: 2019.05.23-нд нийтлэгдсэн

Салман Хан Чингис хааны дүрд тоглохыг мөрөөддөг

Салман Хан Чингис хааны дүрд тоглохыг мөрөөддөг

Болливудын од Салман Ханы гол дүрд нь тоглосон ”Bharat” хэмээх кино тун удахгүй нээлтээ хийх юм байна. Энэхүү киноны талаарх хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлч түүнээс ямар дүрд тоглохыг мөрөөддөг талаар асуухад тэрбээр түүхэн кинонд дүр бүтээхийг хүсдэгээ илэрхийлээд, Монголын эзэнт гүрний их хаан Чингис хааны дүрд тоглохыг мөрөөддөг хэмээн хариулжээ.

Салман Хан нь Болливудын хамгийн алдартай бөгөөд баян жүжигчдийн нэг юм. Энэтхэгийн кино зохиолч Салим Ханы хүү Салман Хан анх 1988 онд кинонд тоглосноор жүжигчний карьер нь эхэлсэн аж.

Тэрбээр Энэтхэгийн супер оддын нэг ба хууль зөрчсөн асуудалд байнга орооцолддог ч Болливудын хамгийн олон шүтэн бишрэгчтэй жүжигчдийн нэг хэвээр байна.

"Форбс" сэтгүүлээс гаргасан жагсаалтаар Салман Хан дэлхийн хамгийн өндөр цалинтай оддын 71-д, хамгийн өндөр цалинтай жүжигчдийн жагсаалтын 9-д бичигдэж буй ба 2017 оны байдлаар түүний нийт хөрөнгө 37 сая ам. доллараар хэмжигдэж байжээ.

Эх сурвалж: Filmibeat.com

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж