‘’Хүүхэд Монголын ирээдүй’’ номын баярт Г.Занданшатар оролцлоо

Хуучирсан мэдээ: 2019.05.23-нд нийтлэгдсэн

‘’Хүүхэд Монголын ирээдүй’’ номын баярт Г.Занданшатар оролцлоо

‘’Хүүхэд Монголын ирээдүй’’ номын баярт Г.Занданшатар оролцлоо

Өнөөдөр /2019.05.23/ Жанжин Сүхбаатарын талбайд болж байгаа ‘’Номын баяр-2019’’ арга хэмжээнд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцлоо. Уг баяр жил бүр зохион байгуулагддаг уламжлалтай бөгөөд 25 дахь удаагийн  номын баяр “Хүүхэд Монголын ирээдүй” уриан дор болж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар номын баярт хэлсэн үгэндээ Монголын гэрэлт ирээдүй  эрдэм номтой хүүхэд багачуудаас эхтэй. Ном бол ертөнцийг харах цонх. Дэлхий ертөнцийг Төв талбайгаасаа томоор харах боложмийг хүүхэд багачуудад олгож байгаа зохион байгуулагчдад баяр хүргэж, талархлаа илэрхийлсэн юм.

Төв талбайд 130 гаруй асарт номын худалдаа явагдаж байна. УИХ-ын дарга номын асраар явж эрдэмтэд, зохиолчид, хэвлэлийн компаниудын төлөөлөл, уншигчидтай уулзаж, худалдан авалт хийлээ. УИХ-ын дарга номын асраар зочлох үеэр уншигчдын тоо нэмэгдэж, залуужиж байгааг зохион байгуулагчид онцолж байлаа. Мөн англи хэл дээрх номын борлуулалт нэмэгдсэн нь уншигчдын хэлний боловсрол дээшилсэн гэдгийг тодотгож байсан юм. УИХ-ын дарга шинжлэх ухааны, судалгааны бүтээлүүдийг түлхүү орчуулж, хэвлэн гаргахыг хэвлэлийн компаниуд болон зохиолчидод санал болгож байсан юм.

Энэ жил Халх голын 80 жилийн ой тохиож байгаатай холбоотойгоор номын баярт ОХУ-ын төлөөлөгчид зочноор оролцож байна. Номын баяр гурван өдөр үргэлжилнэ  гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж