Сургалтын төлбөрийн оронд хуванцар хог авдаг сургууль

Хуучирсан мэдээ: 2019.05.23-нд нийтлэгдсэн

Сургалтын төлбөрийн оронд хуванцар хог авдаг сургууль

Сургалтын төлбөрийн оронд хуванцар хог авдаг сургууль

Хэдэн мянган жил болсон ч газарт уусч алга болдоггүй хуванцар хог хаягдал өнөөдөр байгаль орчны хамгийн тулгамдсан асуудал болоод байгаа билээ. Энэтхэгийн зүүн хойд нутгийн Ассам мужид нэгэн хос Акшар нэртэй жижиг сургууль нээжээ. Энэхүү сургуулийн бусдаас ялгарах онцлог нь сурагчид сургалтын төлбөрийн оронд хуванцар хог хаягдал авчирч тушаагаад үнэгүй сурдаг байна.

Энэхүү сургууль Энэтхэгийн амьжиргааны түвшин доогуур бүсэд байдаг ба нутгийн иргэд хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлж дийлдэггүй, амьжиргаагаа арайхийн залгуулдаг учир ихэнх гэр бүлүүд хүүхдээ сургуульд явуулахын оронд барилгын чулуу бэлтгэх газар руу илгээн, өдрийн 2,5 ам.доллараар ажиллуулдаг байна.

Залуу хос Пармита Сарма, Мазин Мухарт нар анх 20 сурагчтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол тууштай ажилласны үр дүнд одоо 100 хүүхэд Акшар сургуульд суралцаж байгаа аж.

Нэг сурагч долоо хоногт ойролцоогоор 25 ширхэг хуванцар хог сургалтын төлбөрийн оронд тушаадаг. Долоо хоногийн нэг өдөр 4-15 настай хүүхдүүд цуглуулсан хог хаягдлаа тушаахаар сургуулийн гадна дугаарлан зогсох нь хэвшил болжээ. Тэд ирэх таван жил үүн шиг 100 сургууль нээхээр зорьж буйгаа илэрхийлсэн байна.

Тэдний санаачилсан уг ажлыг амьдралын боломж тааруу байдлаас болж сурч боловсрох эрхээ эдэлж чадахгүй байгаа олон арван хүүхдүүдэд боломж олгохын зэрэгцээ байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ухаалаг арга болж байна гэж нутгийн иргэд сайшааж буй аж.

Эх сурвалж: FORBES

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж