“Хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг битгий улстөржүүлээч ээ”

Хуучирсан мэдээ: 2019.05.23-нд нийтлэгдсэн

“Хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг битгий улстөржүүлээч ээ”

“Хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг битгий улстөржүүлээч ээ”

Ардчилсан намын эрүүл мэндийн бодлогын зөвлөлийн дарга Ж.Амарсанаа өнөөдөр /2019.05.23/ Эрүүл мэндийн яаманд шаардлага хүргүүлжээ. Энэ асуудлаар 14.00 цагт Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.


Энэ үеэр Эрүүл мэндийн яамны дэд сайд Л.Бямбасүрэн мэдээлэл өгч, бодлогын түвшинд хийж, хэрэгжүүлж буй ажлуудаас танилцуулсан юм. Тэрбээр “Өнөөдөр Эрүүл мэндийн яамны гадна 20 орчим иргэн оролцсон жагсаал боллоо. Энэ жагсаалыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж байгаа ч энэ салбарынхны хөдөлмөрийг дайрсан зүйл боллоо.

Жагсаалыг зохион байгуулсан хүн нь энэ салбарын дэд сайдаар ажиллаж байсан учраас энэ асуудлыг ойлгох ёстой гэж бодож байна. Тухайн үед энэ хүн дэд сайдаар ажиллаж байхдаа сүрьеэгийн талаар эрчимтэй арга хэмжээ авсан бол өнөөдөр ийм байдал үүсэх байсан уу. Сүрьеэгийн чиглэлийн эмч нар зөвлөгөөн зохион байгуулаад тухайн үеийн дэд сайд Ж.Амарсанаад хүртэл хандаж байсан юм билээ” гэв.

“НИЙГЭМД ХҮҮХДИЙН ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТЫГ ДЭВРЭЭЖ БАЙНА”

“Өнгөрсөн 2018-2019 онд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ шинэ шатанд гарсан гэж хэлж болно. Эрүүл мэндийн боловсролыг Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт оруулах ажил бүрмөсөн зогссон байсан. Үүнийг 2018 оны хичээлийн жилээс эхлэн сургалтын хөтөлбөрт оруулж байгаа. Мөн 2018 оноос эхлэн анх удаа орон даяар 18-аас дээш насны иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан. Монгол Улсад өнөөдөр улаанбурхан өвчний дэгдэлт гараагүй байна. Өнөөдөр бид урьдчилан сэргийлэх арга хэмжээ сайн авч, дархлаажуулалт сайн хийсний үр дүн юм.

Сүрьеэ өвчнөөр хэн ч өвдөж болно. Энэ бол эдгэрдэг өвчин. Хүүхдийн эрүүл мэндийн асуудлаар битгий улстөржүүлээч ээ. Ингэснээр нийгэмд хүүхдийн ялгаварлан гадуурхалтыг маш их дэврээж байна. Бид хүүхдүүдийнхээ ирээдүйг бас бодох хэрэгтэй. Энэ бол өвчин болохоос улстөрийн сэдэв биш. Эцэг, эхчүүдийн хувьд эмч мэргэжилтнүүдтэй хамтран ажиллахыг хүсэж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын улс орнуудад өгсөн зөвлөмж, Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр, манай улсын сүрьеэгийн мэргэжлийн салбар зөвлөл дүгнэлтээ гаргаад энэ жил ЕБС-иудад сүрьеэгийн илрүүлэг зохион байгуулах ажил хийсэн. Энэ бол нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ. Сүрьеэгийн өвчлөл одоо гэнэт гараад байгаа юм биш. Эрүүл мэндийн яамны дэд сайд байсан Ж.Амарсанаагийн үед ч гэсэн гарч л байсан. Тэгэхээр бид нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээгээ аваад ажлаа хийж байна” гэдгийг тус яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа хэлж байв.

Энэ үеэр Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуульд гарсан сүрьеэгийн өвчлөл урьдчилан сэргийлэх эмчилгээг дүүргийн эрүүл мэндийн төв болон нийслэлийн Эрүүл мэндийн газар хариуцан ажиллаж байна. Мөн Төв аймагт гарсан сүрьеэгийн өвчлөлийн асуудлыг орон нутгийн эрүүл мэндийн газар шуурхай арга хэмжээ авч, мэргэжлийн багтай хамтран бүх хүүхэд эмчилгээнд хамрагдаад байна. Баянзүрх дүүргийн 97 дугаар сургууль дэээр сүрьеэгийн илрүүлэг үзлэг зохион байгуулахад эмчилгээнд хамрагдах нэг ч хүүхэд, багш гараагүй гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж