ЭМД-ын сангаас санхүүжүүлэх зардлыг хурууны хээгээр хянана

Хуучирсан мэдээ: 2019.05.23-нд нийтлэгдсэн

ЭМД-ын сангаас санхүүжүүлэх зардлыг хурууны хээгээр хянана

ЭМД-ын сангаас санхүүжүүлэх зардлыг хурууны хээгээр хянана

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хувийн хэвшлийн шүдний 154 эмнэлэгт хурууны хээ уншигч төхөөрөмж байрлуулж, Эрүүл мэндийн даатгалын цахим системд холбох ажил хийж байна. Ингэснээр хүүхдэд үзүүлж байгаа тусламж үйлчилгээнд эцэг эх, асран хамгаалагчийн зүгээс давхар хяналт тавих боломж бүрджээ.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Олон нийттэй харилцах, хэвлэл мэдээллийн ажилтан н.Өсөхбаяр "Тухайн даатгал төлсөн иргэнийг даатгуулагчид үзүүлсэн тусламж үйлчилгээний бүртгэл илүү үнэн зөв болж, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх зардал илүү хяналттай болно" гэж хэлэв.

Түүнчлэн хурууны хээ уншигч төхөөрөмжийг “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд өрхийн эрүүл мэндийн төвүүдэд суурилуулсан байна. Тухайн иргэн харьяа дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдээр элэгний В, С вирусийн илрүүлэг шинжилгээ өгөхдөө хурууны хээгээ бүртгүүлнэ.

Уг шинжилгээг хийж буй нарийн мэргэжлийн эмч нар ч бас хурууны хээгээ бүртгүүлж буй юм байна. Хурууны хээ уншигч төхөөрөмжид нарийн мэргэжлийн эмч болон даатгуулагчид хурууны хээгээ уншуулан баталгаажуулалт хийснээр тоолох шинжилгээнд илгээх  боломжтой болох юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж