Асашёорюү Д.Дагвадорж хүүгээ танилцуулав

Хуучирсан мэдээ: 2019.05.23-нд нийтлэгдсэн

 Асашёорюү Д.Дагвадорж хүүгээ танилцуулав

 Асашёорюү Д.Дагвадорж хүүгээ танилцуулав

Японы мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёрюү Д.Дагвадорж зодог тайлсныхаа дараа хоёр орны хооронд гүүр болон  ажиллаж буй билээ. Тэрбээр Г.Тамир бүсгүйтэй гэр бүл болж, хоёр улс дамнасан хурим хийн хүү, охинтой болсон. Гэхдээ хосууд удаан хамт амьдараагүй бөгөөд хүүхдүүд нь олны өмнө тэр бүр гараад байдаггүй. Саяхан Асашёорюү Д.Дагвадорж хүүтэйгээ хөдөө орон нутгаар аялж, хүүгээ ард түмэндээ танилцуулсан юм.

"Цаг нь болжээ… Хүү өдөлж гүйцжээ! Хорвоо ертөнцтэй танилцах цаг нь болж. Аавын байгаад хүнтэй танилц, агтны сайнд газар үз гэдэг дээ. Энэ бол чиний ургаж өндийсөн газар шороо, эх орон чинь, хүү минь! Их Монгол Улсын чинь төв нийслэл Хархорум, Орхон голынхоо усаар нүүрээ угааж, их өвгөдийн нутгаасаа адис аваад морд доо, хүү минь" хэмээн цахим хуудсаараа дамжуулан хүүгээ ард түмэндээ танилцуулав.

Сүмогийн их ертөнцөд багагүй шуугиан тарьсан их аварга Асашёрюү Д.Дагвадорж 2010 оны гуравдугаар сард зодог тайлсан билээ. Асашёрюү 2002 оны арваннэгдүгээр сарын тэмцээнд түрүүлж, анхны түрүүгээ авч байсан бол 2010 оны нэгдүгээр сард 25 дахь цомоо өргөсөн. Тэрбээр сүмогийн түүхэнд төдийгүй дэлхий дахинд танигдсан сүмогийн их аваргуудын нэг билээ.

Ч.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ХөөрхөнХөөрхөн
14
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж