Б.Батцэцэг БНЛУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2019.05.23-нд нийтлэгдсэн

Б.Батцэцэг БНЛУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг 5 дугаар сарын 22-ны өдөр Бүгд Найрамдах Литва Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай И.Марчюлёнитег хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулахын чухлыг онцолж, хүнс, хөдөө аж ахуй, зам тээвэр, боловсрол, харилцаа холбоо, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд И.Марчюлёните энэ сарын 26-ны өдөр Улаанбаатарт зохиогдох Европын өдөрлөгийн арга хэмжээ болон Европын холбооны Элчин сайд нарын ээлжит уулзалтад оролцохын зэрэгцээ тус улсын Засгийн газрын хөгжлийн тусламжаар манай зарим төрийн бус байгууллагуудтай хэрэгжүүлж байгаа эмэгтэйчүүдийг чадавхжуулах, жендерийн тэгш байдлыг хангах төслийн явцтай Сэлэнгэ аймагт очиж танилцах юм.

Түүнчлэн тэрээр Улаанбаатарт ажиллах хугацаандаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерийн сургууль болон ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн удирдлагатай уулзаж хоёр талын хамтын ажиллагаа хөгжүүлэх талаар санал солилцоно.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж