Ардын уран зохиолч Тангадын Галсангийн номын өргөөний нээлт болов | News.MN

Ардын уран зохиолч Тангадын Галсангийн номын өргөөний нээлт болов

Ардын уран зохиолч Тангадын Галсангийн номын өргөөний нээлт болов

Ардын уран зохиолч Тангадын Галсангийн номын өргөөний нээлт болов

Монгол Улсын ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Тангадын Галсан номын өргөөтэй боллоо. Нэрт зохиолчийн номын цуглуулгын нэгээхэн хэсэг буюу 110 гаруй ном, бүтээлийг Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас номын сан болгон тохижуулж өгчээ. Эл номын сан “Русския Гимназия” орос хэлний сургуулийн хоёрдугаар давхарт байрлах бөгөөд Тангадын Галсан энд өдрийн ихэнх цагаа зохиол бүтээлээ туурвиж өнгөрүүлдэг байна.

Ардын уран зохиолчийн зохиол бүтээл, гар бичмэлээс авахуулаад дэлхийн сонгодогт дүйцэх Монголын нэрт найрагчид, дэлхийн сонгодог бүтээл зэрэг 110 орчим ном, 60 гаруй киног байрлуулах номын тавиур байхгүй байжээ. Энэ тухай Тангадын Галсан найрагч хэлэхдээ "Дэлгүүрийн бараа лангуун дээр өрөөстэй байдаг атал ном шалан дээр байхыг харсан номыг дээдэлж хайрладаг хүүхдүүдийн сэтгэл шархалсан байх" гээд “Баянгол дүүргийн жирийн нэгэн өвгөнд номыг хайрлан дээдэлдэг хүүхдүүд ийнхүү тохижуулж, номын өргөөтэй болгож өгсөнд талархаж байна.

Монголчууд хүүхдээ өөдөс даавуу, нэхийд өлгийддөг байхад номыг торгоор баринтаглан бурхны зулайд дээдэлдэг ард түмэн. Миний бие хүүхэд ахуй цагаасаа зохиол бүтээлд шимтэн дурлаж, ном цуглуулж ирсэн. Эд баялгаар дүүрэн айлд ороход тансаг дэлгүүрт орж ирсэн мэт сэтгэгдэл төрдөг бол номын сантай айлаар зочлоход ариун дагшин газар ирсэн мэт бишрэн дээдлэх сэтгэл төрдөг. Дэлгүүр гэдэс цатгадаг байхад ном оюун тархийг тэжээдэг.

Хорвоо хоёр нартай. Тэнгэрийн бүтээсэн хүмүүний орчлонг гэрэлтүүлдэг нар нэг байхад хавтгалжин хэлбэртэй хүмүүний бүтээсэн нар хүний тархи, зүрхийг гэрэлтүүлдэг юм. Энэ нарыг суу билэгт хүмүүс, Монголын ихэс дээдэс, сэхээтнүүд бүтээсэн юм” гэлээ.

Нэрт зохиолч Тангадын Галсан хүүхэд залууст хандаж эртлэн босч, ном зохиолд шимтэн, өөрсдийгөө үргэлж хөгжүүлж байхыг зөвлөсөн юм. Түүний номын өргөөнд хүрэлцэн ирсэн зочид дурсгалын зургаа хамт татуулахыг хүсэхэд “Зураг их татуулвал нас богиносно, зурагтаар их гарвал Улсын их хурлын гишүүн болно” хэмээн наргисан юм.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

друг 2019-05-23 103.57.93.145

наад ямаан сахалт, тэмээ хочит өвчит чинь оросыг үзэн ядагч учир нэн даруй хөөж гаргаж, сургуулиа цэвэрлээрэй.

Avatar

Зочин 2019-05-23 110.70.50.250

Ymar saihan medee ve .ene huni nasaaraa muruuduj yvsan husel nb ovoo bueljee .tanid eruul enh sain saihan buhnig husen eruue

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж