Д.Оюунхорол: Надад зуслангийн ойролцоо эзэмшдэг газар байхгүй | News.MN

Д.Оюунхорол: Надад зуслангийн ойролцоо эзэмшдэг газар байхгүй

Д.Оюунхорол: Надад зуслангийн ойролцоо эзэмшдэг газар байхгүй

Д.Оюунхорол: Надад зуслангийн ойролцоо эзэмшдэг газар байхгүй

“Найрамдал” олон улсын хүүхдийн зуслангийн газраас авч, газар дээр нь барилга барьсан "хулгайч"-дын барилгыг буулга гэдэг чиглэлийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх харьяалах газрын удирдлагууддаа үүрэг болгосон билээ. Тодруулбал, "Найрамдал" зуслангийн 5200 га газрын 4000-ыг нь аж ахуйн нэгж, хувь хүмүүст олгосон байна гэдгийг Ерөнхий сайд хэлсэн. Тус зуслангийн газраас нэр бүхий УИХ-ын гишүүд авсан болох нь жагсаалтаас ил болсон. Үүн дунд УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхоролын нэр байгаа юм. Уг асуудлаар түүнээс тодрууллаа.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээлэлд намайг 500 метр кв газар эзэмшдэг гэсэн байсан. Надад ийм газар байхгүй. "Найрамдал" зуслан байтугай хүүхдийн ямар нэгэн зуслангийн ойролцоо надад эзэмшдэг, ашигладаг газар нэг метр кв ч байхгүй.

Өнөөдрийн байдлаар "Найрамдал" зуслан 1200 га газартай үлдсэн. Зуун иргэний нэр дээр "Найрамдал" зуслангийн 4000 га газрыг олгосон гэж ойлгож байна. Энэ асуудлыг холбогдох байгууллага нь шалгаж тогтоох байх. Энэ 100 хүн дотор миний нэр байхгүй. Газар авсан эзэд нь биднийг ямар нэгэн байдлаар үүнтэй холбовол хэрэг намжих байх гэж боддог байх. Ингээд жинхэнэ эзэд нь ард нь үлддэг арга барилаар ажилласан байна гэж харж байна” гэсэн тайлбарыг сэтгүүлчдэд өглөө.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-23 202.9.43.241

ЯГ ХАРАГДААРАЙ БУЗАР АВГАЙ

Avatar

Зочин 2019-05-23 202.9.43.241

ЯГ ХАРАГДААРАЙ БУЗАР АВГАЙ

Avatar

Зочин 2019-05-23 202.9.43.241

ЯГ ХАРАГДААРАЙ БУЗАР АВГАЙ

Avatar

Зочин 2019-05-23 202.9.43.241

ЯГ ХАРАГДААРАЙ БУЗАР АВГАЙ

Avatar

Балай авгай 2019-05-23 103.229.120.207

Нүхтийн газраа тайлбарлаа шонхорчин авгай

Avatar

Зочин 2019-05-23 202.55.188.39

ЖДҮ-чин Б.Ундармаа гишүүн "Найрамдал" зусланд хаус бариулсан. Сонгуулийн сурталчилгааны видео-гоо Найрамдал дахь хаустаа хийж байсан.

Avatar

Zochin 2019-05-23 110.70.50.250

Henih ch bishgazruud bolood baidag hi vzegdel baishin hashaa hatgah uu .ezen nb todorhoigvi gazruudig shuud buulgan shiljuuleh heregtei.Ezed nb mnih bish gej baigaa deer nb .Ene Horol avgai tuul golin ai sav gazrig buheld nb zardan .Arabruu gargasan shonhoroo butsaaj too esoor nb avchirah heregtei davarsan ene avgaid mongolin huuli uilchildeggvin neg tod jishee

Avatar

Зочин 2019-05-23 202.131.247.12

Энэ авгай Богд уулын газруудыг бүгдийг зарснаа хэлээч вАрцатын аманд хичнээн га газраа зарсаныг шалгаач

Avatar

Зочин 2019-05-23 64.119.17.106

ЮУ Л БОЛ. АРД НЬ ЗААВАЛ НЭГ ЭРХ МЭДЭЛТЭН БАЙЖ Л ХУУЛЬ БУС ҮЙЛДЛҮҮД ХИЙГДДЭГ ГЭДГИЙГ ХҮҮХЭД Ч МЭДДЭГ БОЛЧИХООД БАЙНА. УЛСТӨРЧ НЭРТЭЙ АВИЛГАЧДАД ИТГЭДЭГ ЦАГ ӨНГӨРЧ БАЙНА ШҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж