Эцэг эхчүүд Д.Сарангэрэл сайдыг огцрохыг шаардан жагслаа

Хуучирсан мэдээ: 2019.05.23-нд нийтлэгдсэн

Эцэг эхчүүд Д.Сарангэрэл сайдыг огцрохыг шаардан жагслаа

Эцэг эхчүүд Д.Сарангэрэл сайдыг огцрохыг шаардан жагслаа

Өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн сургуулийн сурагчдаас сүрьеэгийн халдвар илэрсэн ноцтой асуудал үүсээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулж Эрүүл мэндийн яамны гадна талбайд эцэг, эхчүүд сүрьеэгээр өвчилсөн 500 гаруй сурагчийн асуудлаар хариуцлага нэхэн жагсаж байна.

Тухайлбал, Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн 529 хүүхдээс сүрьеэ өвчний халдвар илэрсэн юм. Уг асуудалтай холбогдуулан өнөөдөр /2019.05.23/ эцэг эхчүүд ЭМЯ-ны гадна талбайд хариуцлага алдсан албан тушаалтнуудаас хариуцлага нэхэн, албан тушаалаасаа огцрохыг шаардан жагсаж байгаа юм. Жагсаал зохион байгуулагчид эрүүл мэндийн салбарыг мэргэжлийн бус хүн удирдаж байгааг онцоллоо.

Жагсаал зохион байгуулагчдын байр суурийг сонссоноо хүргье.


СУРГУУЛИЙН ОРЧИНД ХҮҮХЭД СУРЧ БОЛОВСРОХ БУС, ӨВЧИН АВАХ ОРЧИН БҮРДЖЭЭ

Эрүүл мэндийн бодлогын зөвлөлийн дарга Ж.Амарсанаагаас жагсаалын талаар тодрууллаа. 

-Өнөөдрийн жагсаалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу. Жагсаал зохион байгуулах гол зорилго юу байв?

-Эрүүл мэндийн яамны үйл ажиллагаа хангалтгүй, тус салбарын сайд салбараа удирдаж чадахгүй байна гэсэн үндэслэлээр бид улс төрийн тэмцэл хийж байна. Монгол Улс олон өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байна. Жишээлбэл, хорт хавдрын нас баралтаар нэгдүгээрт орсон. Элэгний хорт хавдрын нас баралтаар нэгдүгээрт, ходоодны хорт хавдраар нэгд, цус харвалтын гаралтай нас баралтаар хоёрт орж байна. Үүний хажуугаар сүрьеэгийн өвчлөлөөр дэлхийд 39-д орсон.

Сүрьеэгийн халдварыг дээхнэ үед маш сайн хянадаг байсан. Гэтэл өнөөдөр тэр бүхэн алдагдаж, бид өмнө нь гаргасан амжилтаасаа ухраад эхэллээ. Зөвхөн нэг сургуульд 500 гаруй хүүхэд сүрьеэгийн халдвартай нь тогтоогдож, олон хүүхэд идэвхтэй сүрьеэгийн халдвартай гарчээ. Идэвхтэй сүрьеэгийн цаана халдвар маш идэвхтэй явагдаж, бусдад халдвар дамжуулах магадлалтай байдаг. Тэгэхээр сургуулийн орчинд хүүхэд сурч боловсрох бус, өвчин авах орчин бүрджээ гэж харж байгаа. Тиймээс бид үүнтэй тууштай тэмцэнэ.

-Та өмнө нь тус яамны дэд сайдаар ажиллаж байсан. Таныг байхад сүрьеэгийн өвчлөл өнөөдрийнхтэй харьцуулахад ямар байсан бэ?

-Намайг ажиллаж байхад тандалт, судалгаа хийгдээгүй байсан. Тандалт судалгаа хийх ажлыг эхлүүлсэн. Түүний үр дүн 2016 онд гарсан. Тухайлбал, сургуулийн насны хүүхдүүдийн 10 хувь нь далд сүрьеэтэй гэсэн үр дүн гарсан. Харамсалтай нь, тэр дүнг Д.Сарангэрэл сайдад дуулгасан боловч арга хэмжээ авахгүй байсаар өнөөдрийн ийм ноцтой нөхцөл байдал үүссэн гэж харж байна. Тиймээс салбарын сайд ёс зүйн болон улс төрийн хариуцлага хүлээх ёстой.

МЭРГЭЖЛИЙН ХҮНЭЭР САЛБАРЫГ УДИРДУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Иргэн Г.Алгирмаа “ЭМЯ сэхээнд орчихсон гэхэд хилсдэхгүй. Салбарын сайд Д.Сарангэрэл мэргэжлийн хүн биш учраас тус яамыг удирдан авч явж чадахгүй байна. Тиймээс яаралтай огцорч мэргэжлийн хүнд нь хүлээлгэн өгөхийг шаардаж, бид энэхүү арга хэмжээг зохион байгууллаа. Энэ арга хэмжээ энэ сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ. Тэгэхээр иргэдээ бидэнтэй нэгдээсэй гэж хүсч байна” гэв.

ЭМЯ-НЫХАН АЖЛАА ХИЙХГҮЙ, АВЛИГАД ИДЭГДСЭН БАЙНА

Иргэн Д.Мэндбаяр “Ардчилсан намын эрүүл мэндийн бодлогын зөвлөлөөс энэхүү жагсаалыг зохион байгуулж байна. Хамгийн ноцтой асуудал нь бид нийгмийн халдварт сүрьеэ өвчний хяналтаа алдчихлаа. Сүрьеэ ямар аюултай өвчин болохыг нийгэмд ямар ч ойлголт алга. Үүнээс гадна тус яаманд удаа дараа авлигын хэрэг гарлаа. Д.Сарангэрэл сайдын туслах байсан хүн авлигын хэрэгт холбогдсон гэж сонссон. ЭМЯ-ныхан ажлаа хийхгүй, авлигад идэгдчихсэн байна. Сүрьеэ бол маш аюултай өвчин. Хэдийгээр сүрьеэ  эдгэрдэг боловч тухайн хүндээ хор уршигтай, ул мөр үлдээдэг. Мөн эдийн засгийн хор хохиролтойгоос гадна тухайн хүнийг заавал тусгаарлан эмчлэх шаардлагатай байдаг. Тэгэхээр тусгаарлагдсан хүн сэтгэл санааны хямралд орж гутарч эхэлдэг. Сүрьеэ агаар дуслын замаар халдварладаг учир өвчилсөн нэг хүний цаана 10-15 хүн өвчлөх эрсдэлтэй юм” гэлээ.

Дашрамд, Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн 529 сурагч, Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуульд 70 сурагч, Төв аймагт 200 сурагч сүрьеэ өвчний халдвар авсан нь тогтоогдож, сургуулийн эцэг эхчүүд, олон нийтийг бухимдлыг хүргэж нийгмийг айдаст автуулаад байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж