Хүүхдэд зориулсан “Хүслэн” брэнд
"Мах импэкс" хувьцаат компани Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хүүхэд, багачуудад “Хүслэн” хиам, “Өглөө” зайдсаар үйлчиллээ.
“Хүслэн” хиам нь Монголын зах зээл дэх хүүхдэд тусгайлан зориулж гаргасан мах махан бүтээгдэхүүний анхдагч юм. Харин саяхан хэрэглэгчдийн гарт хүрсэн “Өглөө” зайдас нь тахианы цээж махаар хийсэн, холестрингүй бүтээгдэхүүн бөгөөд бүх насныхан, ялангуяа хоолны дэглэм барьж буй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой.
Чингисийн талбайд очиж, хэрэглэгчидддээ үйлчилсэн “Мах импекс” компанийн хамт олон хүүхэд, багачуудын баярын өдөр буюу зургадугаар сарын 1-нд “Хүслэн” асарт зочилсон бяцхан хэрэглэгчдийнхээ дунд гар зургийн уралдаан, хүүхэлдэйн баатруудын нэр таах тэмцээн, “Буддаг номоо будаарай” зэрэг олон сонирхолтой хөтөлбөр зохион байгууллаа.