Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2015.06.02/ 14.00 цагаас товлогдсон ч Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг үдээс хойш үргэлжлүүлэн хуралдах болсонтой холбогдуулан байнгын хорооны хуралдааныг 16.30 цаг хүртэл хойшлууллаа.
Төсвийн байнгын хорооны энэ удаагийн хуралдаанаар:
- Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.05.28-ний өдөр өргөн мэдүүлсэн, Нэн яаралтай хэлэлцэх дэгээр, хэлэлцэх эсэх/;
- Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Нягтлан бодох бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Аудитын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-үүдийг тус тус хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөөд байгаа юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.