Багийн спортын ДАШТ анх удаагаа Монголд зохиогдоно

Хуучирсан мэдээ: 2019.05.23-нд нийтлэгдсэн

Багийн спортын ДАШТ анх удаагаа Монголд зохиогдоно

Багийн спортын ДАШТ анх удаагаа Монголд зохиогдоно

FIBA 3×3 U18 насны сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 3-наас 7-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болно. Олимпийн төрлийн багийн спортын ДАШТ анх удаа болох гэж байгаатай холбогдуулан Монголын талаас бэлтгэл ажлыг эрчимтэй хийж байна.

FIBA 3×3 U18 насны сагсан бөмбөгийн ДАШТ-д АНУ, ОХУ, Франц, Итали, Латви, Бразил, Аргентина тэргүүтэй 33 улсын эрэгтэй, эмэгтэй нийт шилдэг 40 багийн 160 тамирчин өрсөлдөнө. Энэхүү тэмцээнд Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй багууд оролцох юм.

Манай эрэгтэй баг АНУ, Латви, Гүрж, Беларусын багуудтай тэмцээний “С” хэсэгт багтсан. Харин эмэгтэй баг Франц, Недерланд, Филиппин, Чех улсын багуудтай нэг хэсэгт оржээ.

Энэхүү тэмцээн өмнө нь зургаан удаа зохиогдоход АНУ-ын тамирчид хамгийн олон медаль хүртсэн бөгөөд тэд гурван удаа аваргын цом өргөж, гурван удаа дэд аваргаар шалгарсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж