“Prada” брэнд амьтны үс, арьснаас татгалзана

Хуучирсан мэдээ: 2019.05.23-нд нийтлэгдсэн

“Prada” брэнд амьтны үс, арьснаас татгалзана

“Prada” брэнд амьтны үс, арьснаас татгалзана

Италийн тансаг зэрэглэлийн хувцас хэрэглэлийн брэнд “Prada” хувцас, гоёл чимэглэлдээ амьтны арьс, үс ашиглахаас татгалзжээ. "BBC" агентлагийн мэдээлж буйгаар, "Prada” 2020 оны хавар, зуны эмэгтэй хувцасны коллекцоосоо эхлэн амьтны жинхэнэ арьс, үс ашиглахгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Өмнө нь Италийн “Giorgio Armani”, “Versace” компаниуд, мөн “Burberry”, “Michael Kors”, “Ralph Lauren” брэндүүд болон Их Британийн загвар зохион бүтээгчид болох Вивьен Вествуд, Стелла Маккартни нар бүтээгдэхүүндээ амьтны арьс, үс ашиглахаас татгалзсан билээ. Гэхдээ “Prada” брэндийн хуучин үслэг эдлэлүүдийг худалдаанаас татахгүй учир өмнөх коллекцуудаас нь үслэг эдлэлүүд худалдан авч болох юм байна.

Энэ мэт дэлхийн томоохон загварын орднууд амьтны гаралтай түүхий эдээс татгалзаж, дэлхий нийтээрээ амьтныг үй олноор нь хөнөөж буйг эсэргүүцсээр байна. Нэг шубанд дунджаар 18 үнэг, 27 илбэнх, 55 булга, 60 суусар, 170 шиншилла, 250 хэрэм амиа өргөдөг. Жилд тавин сая хол давсан амьтан хүмүүсийн гарт балмадаар амиа алддаг байна. Хэрэв амьтны амь тасарвал арьсан дахь сорлог үс нь дагаад үхэждэг учир амьдаар нь өвчдөг. Ингэж өвчүүлсэн амьтан 10-15 минут тарчилж үхдэг. Хамгийн аймшигтай нь 3-4 сартай нялх булганы арьс хамгийн сорлог байдаг учир нялхаар нь тэднийг хяддаг гэсэн үг ажээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж