“50 саяын уналт” шоу нэвтрүүлгийн Хүүхдийн баярт зориулсан “50 бэлэгний уналт” тусгай дугаарт 18-р сургуулийн 5в ангийн сурагч Б.Инжир, 5б ангийн сурагч А. Пүрэвдорж нар амжилттай оролцож, 17 бэлэгний эзэн боллоо.
Оролцогч хүүхдүүд 50 сая төгрөгөөр бус тусгайлан бэлдсэн 50 боодол бэлгээр тоглосон нь нэвтрүүлгийн онцлог байлаа. 50 боодол бэлэгнээс 17 өөр төрлийн бэлгийг нэвтрүүлгийн оролцогч хүүхдүүд өөрсдийн оюун ухаан, авхаалж самбаагаараа хожиж чадсан юм. Бяцхан ялагч нарын хожсон бэлгийг сонирхуулбал:
- Ipod
- Xbox 360
- Ширээний хөл бөмбөг
- Playstation
- Гэрийн театр
- “Тэнгис” кино театрт бүтэн жил кино үзэх эрх
- “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-д тоглох эрх
- Эрэгтэй ролик
- Волейболын бөмбөг
- Хөлбөмбөгийн шипи
- Kindle ном уншигч
- Бөмбөр
- Эрэгтэй бугуйн цаг
- Дэмждэг багийн өмсгөл
- 16 Gb flash диск
- Глобус
- Хүүхдийн хувцасны дэлгүүрээс 200,000₮ худалдан авалт хийх эрх зэрэг багтжээ.
“50 саяын уналт” шоу нэвтрүүлгийн багийнхан Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулуудийн 4, 5-р ангийн хүүхдүүдээс сонгон шалгаруулалт хийж, “50 бэлэгний уналт” шоу нэвтрүүлгийн оролцогч хүүхдүүдийг тодруулсан билээ.
Сонгон шалгаруулалтанд нийт 250 гаруй хүүхэд оролцож, нэвтрүүлгийн оролцогчоор 18-р сургуулийн сурагч Б.Инжир, А.Пүрэвдорж нар шалгарсан юм.