Багшийн хөгжлийн академи-2019 хоёр дахь жилдээ зохион байгуулагдана | News.MN

Багшийн хөгжлийн академи-2019 хоёр дахь жилдээ зохион байгуулагдана

УЧРАЛ

Багшийн хөгжлийн академи-2019 хоёр дахь жилдээ зохион байгуулагдана

УИХ-ын гишүүн Н.Учралын тэргүүлдэг Монголын Залуу Багш Нарын Холбооноос “Багшийн хөгжлийн академи”-ийг  5 дугаар сарын 26 нд Олон Улсын Хүүхдийн Найрамдал төвд зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээнд Нийслэл,  дүүргийн шилдэг 200 багш нар хамрагдана.

Уг үйл ажиллагаа нь Нийслэлийн Цэцэрлэг, ЕБС, Их, Дээд сургуулийн багш нарыг нэгэн дор цуглуулж мэдлэг туршлагаа солилцож, орчин үеийн боловсролын чиг хандлагыг түгээж мэдлэгээ хуваалцах илүү тэлэх боломж олгодог хөгжлийн цогц арга хэмжээ юм.

МЗБНХ-ноос “Багш Хөгжлийн Академи”-ийг зөвхөн нийслэл төдийгүй  21 аймаг, 9 дүүргийн залуу багш нарыг хамруулан, уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Монголын Залуу багш нарын холбоо /YES!Mongolia/ нь Олон Улсын Багш нарын холбоо /NAFSA/-ны жинхэнэ гишүүн бөгөөд Юнескогийн зөвлөх эрхтэй байгууллага болох Дэлхийн Боловсролын зөвлөлийн гишүүний статустай ажиллаж байна. Тус холбоо нь нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт салбар зөвлөлтэй ба 25000 гаруй гишүүд дэмжигчтэй үндэсний хэмжээний Төрийн бус байгууллага юм.

Холбооны эрхэм зорилго нь залуу багш нарын мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, тэдний хамтын ажиллагааг өргөжүүлэх, нийгэмд багш мэргэжлийг сурталчлах, багш нарын идэвх оролцооны тусламжтайгаар нийгэмд эерэг өөрчлөлтийг бүтээх, багшийн нийгмийн болон хөгжлийн асуудлыг төр, олон нийтийн анхааралд хүргэж, шийдлийн гарцыг эрэлхийлж, шат дараатайгаар шийдвэрлүүлэхэд идэвхтэй оролцоход оршдог.

Монголын Залуу багш нарын холбооны үйл ажиллагаа нь:

Багш сурган хүмүүжүүлэгчид сурган хүмүүжүүлэх хөдөлмөрөө бие дааж, үр дүнтэй зохион байгуулах, хийж бүтээснийхээ хэрээр нийгмийн баялгаас хүртэх нөхцөлийн бүрдүүлэх, иргэний болон улс төр, мэргэжлийн эрхээ эдлэн үүргээ биелүүлэхэд нь бүх талаар дэмжлэг үзүүлэх,

Сурган хүмүүжүүлэх ажилдаа мэргэшин дадлагажиж, мэдлэг боловсролоо ахиулах, ерөнхий соёлын төвшнөө дээшлүүлэх, бүтээлч үйл ажиллагаа өрнүүлэх, авьяас билгээ хөгжүүлэхэд нь туслах,

Багш сурган хүмүүжүүлэгчдийн оюуны бүтээлийг үнэлэн нийтийн хүртээл болгох ажлыг зохион байгуулах,

Монголын залуу багш нарыг ардынхаа өв уламжлалыг түшсэн сурган хүмүүжүүлэх ухааныг хөгжүүлэхэд бүтээлчээр хандаж, оролцоог нь дэмжих,

Үндэсний бичиг хэл соёлоо дээдлэх, түгээж дэлгэрүүлэх өсвөр үедээ Монгол зан заншлаа өвлүүлэх, эх болсон байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах сайн үйлсийг бүх талаар манлайлан уламжлуулахад чиглэдэг.

Өнгөрсөн хугацаанд хийгдсэн томоохон ажлуудаас дурдахад:

  • 2015.04 сар Нийслэлийн залуу багш нарын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулсан.
  • 2015.09 сар Их Британийн сургалт судалгаа, консалтингийн ТОП50 байгууллагын нэг “Вишн Фактор” сургалтын төвтэй хамтран Үндэсний сургагч багш бэлтгэх сургалтыг тэтгэлэгтэйгээр 10 удаа зохион байгуулж дүүрэг, аймгуудын төлөөлөл болсон 500 гаруй багшийг хамруулсан.
  • 2015.10 сар “Багш нараа сонсъё хэлэлцүүлэг”-ийг 5 аймаг, нийслэлийн 9 дүүргүүдэд зохион байгуулсан.
  • 2016.03 сар “1000 багшийн уулзалт” зөвлөгөөнийг Улаанбаатар хотод зохион байгуулж уулзалтаас гарсан санаачлагыг уриалга болгож 2016 оны сонгуульд оролцсон томоохон дөрвөн нам эвслийн дарга нарт хүргүүлсэн. Үүний үр дүнд тус уриалгууд нь Монгол Ардын намын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгалаа олсон болно.
  • 21 аймаг, нийслэлийн боловсрол соёлын газруудтай хамтран “Оюуны элч-2016” оны шилдэг залуу багшийг шалгаруулах ёслолын ажиллагааг Төрийн ордны их танхимд зохион байгуулсан.
  • 2016.12 сар 21 аймаг, нийслэлийн боловсрол соёлын газруудтай хамтран “Оюуны элч-2016” оны шилдэг залуу багшийг шалгаруулах ёслолын ажиллагааг Төрийн ордны их танхимд зохион байгуулсан.
  • 2017.05 сар Багшийн хөгжлийн форум НИТХ, НЗДТГ, НБГ-тай тус тус хамтран зохион байгуулсан
  • 2018 03 сар Багшийн хөгжлийн академи- 2018 арга хэмжээ
  • 2018 12 сар Монголын залуу багш нарын тэргүүн дээд шагнал гардуулах “Оюуны элч-2019” ёслолын ажиллагаа зэрэг үйл ажиллагааг зохион явуулаад байна.

Б.БАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-23 103.229.121.6

Хуралдаад л байна. Арван жилийн өмнө юу ярьсан давтаад л бай. Үүний оронд шилдэг залуу багш нараа олон түмэнд танилцуулж сурталчлаач. Тамирчин дуучин манай улсад хамгийн нэр хүндтэй. Спотрын од болохын тулд сургууль дээр биш зааланд өнгөрөөвөл илүү ашигтай.

Avatar

Учралмал 2019-05-23 203.217.138.1

Академи гэдэг үгнийхээ учрыг ч олохгүй амьтан юм хөөрхий, багш нарын саналыг авах нэг арга өрөвдмөөр юм даа

Avatar

Зочин 2019-05-23 64.119.17.106

УИХ-ын гишүүн Н.Учрал юун түрүүнд ЕЭШ-ын хамгийн намхан босго оноотой МУБИС-ийн босго оноог өндөрсгөж, элсэгчдийн чанар чансааг сайжруулах юм бодмоор юм. Тэгвэл үнэхээр боловсролын төлөө гэсэн сэтгэл байна гэж бодьё. Үгүй бол бас л нэг ПОПролт

Avatar

Багш 2019-05-23 202.70.41.194

Англи хэл дээрх уран зохиолын номыг уншиж сурах, англи хэл дээрх номыг орчуулж ойлгох, сонсох чадварыг нь системтэйгээр эрс дээшлүүлэх, бодит уран зохиолын номууд, шатлалттай номууд дээр дадлага хийх, ажиллах 1 сарын эрчимжүүлсэн вакуум сургалтанд суралцах эрмэлзэл өндөртэй, англи хэлний суурь мэдлэг сайтай 8-12 ангийн монгол, орос сургуулийн хүүхдүүдийг урьж байна. 99922603

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж