Ноолуур бэлтгэн нийлүүлэгчид чуулж байна

Хуучирсан мэдээ: 2019.05.23-нд нийтлэгдсэн

Ноолуур бэлтгэн нийлүүлэгчид чуулж байна

Ноолуур бэлтгэн нийлүүлэгчид чуулж байна

Тогтвортой хөгжлийн зорилгын Дээд түвшний 14 дэх удаагийн уулзалт “Blue sky” зочид буудлын хурлын танхимд болж байна. Тогтвортой ноос ноолуурын эвслээс зохион байгуулж буй уг уулзалтад дотоодын болон гадаадын төлөөлөгчид оролцож буй юм. Уг хурлаар НҮБ-ын статистикийн системийг илүү үр ашигтай болгох, Дээд түвшний бүлгийн гишүүнчлэл, тэдний үүрэг оролцооны тухай болон 2020 онд Швейцарьт болох НҮБ-ын гурав дахь дата форумын баримт бичгүүдийг хянах, статистикийн санхүүжилт зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.

Өнөөдрийн хурал “Ноолуур бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээ ба тогтвортой хөгжил” сэдвийн дор болж буй. Энэхүү хурлын зорилго нь ноолуур бэлтгэн нийлүүлэх сүлжээний оролцогчид уулзаж, салбарын тогтвортой байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага, байгаль орчин, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх тогтвортой хөгжил ба урт хугацааны шинэлэг хамтын ажиллагааг өрнүүлэх талаар хэлэлцэх аж. Хуралд Төр засгийн төлөөлөл, шинжлэх ухаан болон бусад салбарын оролцогч талууд, санхүүгийн байгууллага ба олон улсын хандивлагч байгууллагын төлөөлөл оролцож байна. Мөн малчдын бүлэг, орон нутгийн төлөөллүүд, ноолуур боловсруулагчид, худалдаалагч, борлуулагчид багтжээ.

Тогтвортой ноос ноолуурын эвслээс зохион байгуулж буй арга хэмжээ маргааш үргэлжлэн явагдана.

Хурлын арга хэмжээг https://www.facebook.com/SustainableFibre хуудсаар дамжуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж