Маккартнийх Британийн хамгийн шуугиантай гэр бүл

Хуучирсан мэдээ: 2010.07.20-нд нийтлэгдсэн

Маккартнийх Британийн хамгийн шуугиантай гэр бүл


Пол Маккартнийн охин загвар зохион бүтээгч Линда Маккартни  бусад шиг энгийн амьдралтай болохыг маш их хүсдэг аж. Өдгөө гурван хүүхдийн  эх тэрбээр хүүхдүүдээ  Лондонгийн хамгийн  сайн хувийн сургуульд явуулдаг ч тэднийг хэтэрхий ихэмсэг зан ааштай болчих вий гэж санаа зовдог гэнэ. Учир нь тэрбээр хүүхдүүдээ  өөртэй нь  энгийнээр мэндлээсэй гэж хүсдэг аж. Линда өөрөө багадаа  улсын сургуульд сурдаг байсан бөгөөд нэг ижил уйтгартай даашинз нь огт таалагддаггүй байсан аж.  Түүнээс гадна Маккартнийн гэр бүлийнхний  цагаан хоолны хатуу дэглэм зарим англичуудын эгдүүцлийг төрүүлдэг  бөгөөд Пол дэлхийн  бүх хүмүүсийг цагаан хоолтон болгож, үгүйдээ даваа гаригыг  мах иддэггүй өдөр болгох  санааг нь хэн ч зогсоож чадахгүй юм.  Пол  нэгэн удаа Түвдийн оюун санааны удирдагч XIV  дүгээр Далай ламд  мах идэж байгааг нь шүүмжилж захидал хүртэл илгээж байсан гэнэ. Эдгээр хоёр эрхэм чухам ямар утгатай захидал солилцсоныг хэн ч мэдэхгүй.

Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж