Монголын шигшээ баг Тайланд улсад бэлтгэлээ базааж байна | News.MN

Монголын шигшээ баг Тайланд улсад бэлтгэлээ базааж байна

Монголын шигшээ баг Тайланд улсад бэлтгэлээ базааж байна

Монголын шигшээ баг Тайланд улсад бэлтгэлээ базааж байна

Үндэсний шигшээ баг 2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөөх тоглолтыг 06-р сарын 06, 11-нд Брунейн багтай хийнэ.

Тайланд улсад нэгдсэн бэлтгэлд гарсан үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Майкл Вайссаас бид дараах зүйлсийг тодрууллаа.


-Саяхан ахлах дасгалжуулагчаа сольсон Брунейн шигшээ багийн талаар хэр судалж байгаа вэ?

-Брунейн шигшээ багийн өнгөрсөн жил “Сузики цом”-ын хүрээнд Зүүн Тимортой хийсэн хоёр тоглолтыг үзсэн. Уг хоёр тоглолтод хожигдсон хэдий ч муу баг гэж бодохгүй байна. Хэд хэдэн тоглогчид нь Сингапурын лигийн шилдэг багуудад тоглодог. Тийм учраас бид Брунейтэй хийх хоёр тоглолтод маш сайн бэлдэх хэрэгтэй. Ялангуяа Брунейн талбайд хийх 90 минутад бэлэн байх ёстой учраас Монголоос халуун цаг ууртай Тайландад бэлтгэл хийхээр явж байна. Хэрвээ бид сайн бэлдэж чадвал боломж бүрэн дүүрэн байгаа.

Брунейн шигшээ багийн шинэ дасгалжуулагч бол залуу мэргэжилтэн. Түүнд багтайгаа бэлтгэл хийх бага хугацаа байгаа. Энэ нь магадгүй бидэнд давуу тал байх болно. Гэсэн ч бид бэлтгэлээ маш сайн базаах ёстой.

-Монгол, Брунейн тоглогчдын ур чадвар, бие бялдрын хөгжлийг хэр зөрүүтэй гэж бодож байна вэ?

-Хөлбөмбөг сонирхогчдын мэдэж байгаачлан "Лестер сити" клубт бүртгэлтэй Фаик Болкай болон хэд хэдэн чадварлаг хагас хамгаалагчид бий. Гэхдээ манай тоглогчид биеийн хүчээр тэднээс илүүрхэхийг хичээнэ.

-Хоёр тоглолтын нийлбэр дүнгээр дараагийн шатанд шалгарах эсэхээ шийднэ. Эхний тоглолтыг 06-р сарын 06-нд талбайдаа хийх нь манай шигшээ багийн хувьд хэр давуу тал олгох вэ?

-Өөрсдийн тоглож сурсан талбай, хөгжөөн дэмжигчид гэдэг бол маш том давуу тал байдаг. Монголын хөгжөөн дэмжигчид 2018 онд Зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатанд гайхалтай байж, шигшээ багийн залуусаа дэмжиж байсан. Тиймээс би хөгжөөн дэмжигчдэд огтхон ч эргэлзэхгүй байна.

Брунейчүүд рамадан сарын дараа Монгол руу урт аялал хийж ирээд цаг агаар, хоол хүнсэнд зохицох хүнд даалгавартай байгаа. Монголд ирчхээд буцаж явна гэдэг мөн л тэдний хувьд хэцүү зүйл байх болно. Бидний хувьд ганц халуун цаг агаарыг л даван туулж, бүхий л хүчээ шавхан тоглох хэрэгтэй. Тэгж чадвал бид дараагийн шатанд шалгарч чадна.

-Тайландад хийх бэлтгэлийн талаар мэдээлэл хүргэнэ үү.

-Ерөнхийдөө халуун цаг агаар бэлтгэл хийж топ формондоо орохын тулд Тайландад хүрэлцэн ирээд байна. Халуун цаг агаарт дасан зохицож чадвал Брунейн талбайд хийх тоглолтод бидэнд илүү хялбар байх болно. Хоёр нөхөрсөг тоглолт хийнэ.

МОНГОЛ ХҮН БҮРИЙН МӨРӨӨДӨЛД ХАМТДАА ХҮРЦГЭЭЕ

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж