Төгөлдөр хуурч Ами Соёлын тэргүүний ажилтан болжээ | News.MN

Төгөлдөр хуурч Ами Соёлын тэргүүний ажилтан болжээ

Төгөлдөр хуурч Ами Соёлын тэргүүний ажилтан болжээ

Төгөлдөр хуурч Ами Соёлын тэргүүний ажилтан болжээ

Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ар­дын жүжигчин, нэрт хөгж­мийн зохиолч Дагвын Лувсаншаравын зээ охин, төгөлдөр хуурч С.Алимаа өнөөдөр /2019.05.23/ Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулжээ.

Тэрбээр Рымский-Корсакавын “Хэдгэний нисэлт”, З.Хангалын “Тань руу нүүж явна, Офенбахын ”Кан Кан”, Д.Лувсаншаравын “Маамуу нааш ир”, Б.Шаравын “Бөртэ” зэрэг зохиолыг төгөлдөр хуур хөгжмөөр тоглож, олон нийтэд клипээ хүргэсэн уран бүтээлч. Түүнийг хүмүүс Ами нэрээр нь сайн мэдэх билээ.Авьяаслаг хөгжимчин бүсгүй чамгүй сайн дуучин гэдгээ “Яг түүн шиг” шоунд оролцох үеэрээ харуулаад амжсан.

Төгөлдөр хуурч Ами өөрийн фэйсбүүк хуудастаа Өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын Соёлын тэргүүний ажилтан хүндэт тэмдгээ, Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбатаас гардан авсан баярт өдөр боллоо. Би өнгөрсөн хугацаанд Дуурь, бүжгийн эрдмийн театр, Монгол Улсын Консерватори, “Oрчлон” олон улсын сургууль гээд 15 жил соёл, урлагийн салбарт уран бүтээлээ туурвиж, багшилж ирсэн байна. Хүндэтгэлтэй гоё шагнал гэж би хувьдаа боддог тул үнэ цэнийг нь өндөрт өргөж явах болно” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцсан байна.

А.СҮРЭН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-23 103.26.193.104

Дүүд баяр хүргии зохисон шагнал хүндтэй бдаг

Avatar

Зочин 2019-05-23 66.181.177.143

Амжилт, эзнээ олжээ, сонсох дурта шүү

Avatar

наран 2019-05-23 202.179.31.105

баях хүргэе,

Avatar

zochin 2019-05-23 122.201.21.150

Bayar hvrgie

Avatar

Зочин 2019-05-23 139.5.219.101

mash ikh ach kholbodoltoi tsaashid avakh olon olon shagnaliinkhan ni suuri tavigdaj bui boloi.

Avatar

Зочин 2019-05-23 139.5.219.252

Shagnal bol amidraliin zorilgo bish. Kommunistuudiin uldeesen mash hogiin ur dun shd. Shagnal avahiin tuld yvna gdg hen negend doligonoh bolno, zusarch bilduuch b*** doloogchid bolno niiteeree ur udmaaraa.

Avatar

Зочин 2019-05-23 202.9.43.1

сайн хүний үр сүүт гүүний унага байна даа амжилт аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэе өшөө хичээгээрэй дүү минь

Avatar

Иргэн 2019-05-23 66.181.178.153

Энэ хүнд улс эх орондоо хийж бүтээсэн зүйл яг юу байна? Нэр хүндгүй шагнал аваад түүнийгээ ингэж зарлах нь ямар ач холбогдолтой вэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж