Саакашвили Гүржийн иргэншлэлээс татгалзахгүй гэв

Хуучирсан мэдээ: 2015.06.02-нд нийтлэгдсэн

Саакашвили Гүржийн иргэншлэлээс татгалзахгүй гэв

 

Саакашвили Украины өмнөд хэсгийн Одесса мужийн захирагчаар томилогдон Украины Ерөнхийлөгч Петр Порошенко түүнийг Украины иргэн болсон тухай мэдэгдсэн билээ.

 

Одесса мужийн шинэ захирагч, Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михаил Саакашвили Гүржийн иргэншлэлээс татгалзахгүй гэж мэдэгдсэн тухай РИА "Новости» агентлаг дамжуулав.

 

“Украины хуулиар иргэний харъяаллаа өөрчлүүлэхэд хоёр жилийн шилжилтийн хугацаа хэрэгтэйг зааж өгсөн. Украинд нэг улсын иргэнээс татгалзалгүйгээр Украины иргэн байж болдог” гэж Саакашвили хэлжээ.

 

Хэрэв Гүржийн өнөөгийн ерөнхийлөгч түүний иргэншлийг хассан ч иргэншлэлийг нь Гүржийн ард түмэн эргүүлэн сэргээнэ хэмээн тэр мэдэгджээ.

 

Үүний өмнө Гүржийн өнөөгийн ерөнхийлөгч Георгий Маргвелашвили түүний үйлдлийг хариуцлагагүй хэмээн нэрлэсэн байв.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж