"Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлаар Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг 14 хоногийн хугацаатай цагдан хорих хүсэлтийг АТГ болон ЭЦА-ны хамтарсан ажлын хэсэг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд энэ сарын 21-ний өдөр хүргүүлсэн.
Өнөөдөр /2019.05.23/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Д.Эрдэнэбилэгт холбогдох шүүх хурал эхэлсэн ч шүүх хурлыг түр хугацаагаар хойшлуулжээ.
Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас Д.Эрдэнэбилэгт цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, шүүх хурал эхлүүлсэн боловч Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч Б.Даваажанцан шүүгчээс татгалзсан тул асуудлыг тухайн дүүргийн ерөнхий шүүгч хянах хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулсан байна.
Э.АРИУН
иргэн 2019-05-23 202.179.27.50
МУ-ын Шүүхийн байгууллага Ялзарч доройтож цаашдаа ажил үүргээ Шударгаар явуулах ямарч чадамжгүй болсныг харуулж байна Ганц Этгээдыг Цагдан хорих Тогтоол гаргаж чадахгүй байна гэдэг үнэхээр Ичмээр гутамшигтай явдал болж байнаа Шүүхийн Прокурор Цагдаа АТГ-д Эрс шинжлэл хэрэгтэй байнаа Удирдлагуудыг солиод өөрчлөгдсөнгүй ээ
Зочин 2019-05-23 66.181.160.99
Зөв2 хэргийг нь шударгаар шүүх хүнтэй цагт л хойшлогдохоо болино доо
Зочин 2019-05-23 66.181.160.99
өмгөөлөгч нь татгалзсан байх хойшлогдох нь ойлгомжтой биздээ
БИ 2019-05-23 112.72.12.10
ҮХСЭНЭЭ ХИЙХ ГЭЖ ХОЙШЛУУЛДАШ БАЙНАА
Зочин 2019-05-23 202.55.191.194
шүүх маапаантай хэвээрээ
Хуульч 2019-05-23 64.119.19.116
Хүндээ биш л дээ. Хуулиндаа л асуудал байна. Жирийн иргэн ч шүүгчээс татгалзвал шүүх хурал хойшилно.
Арчаагүй юм аа 2019-05-23 103.212.118.45
Арчаагүй юмаа.. Шүүх прокурорууд нь бүгд аалзны торонд нь орчихсон юм биш үү
Зочин 2019-05-23 202.21.102.226
Арчаагүй шүүгч нарт хариуцлага тооцдог зохицуулалт гэж байна уу, энэ Улсад
Зочин 2019-05-23 202.21.102.226
Монголын шүүх бүрэн ялзарсан байна. Ийм тодорхой хэргийн яллагдагчийг хорьж чадахгүй 3 өдөр болж байдаг. Арчаагүй шүүгч нэртэй амьтас ажлаа өгөөд зайлах хэрэгтэй.
Zochin 2019-05-23 43.243.161.16
Ганц хун бариад хорьж чадахгуй улс орон гэж бас байнаа
Зочин 2019-05-23 202.126.88.56
МАНАН – ГЫН ТАВИУР БОСС 461 ОРВОЛ ХАГА ҮСЭРЭНЭ ДЭЭ !!! БҮХ ЛУЙВАР ЗАДӨРНА !!! ХА ХА ХА
Зочин 2019-05-23 202.179.27.50
энэ Эрдэнэбилэг гэгч Мафийн толгойлогчийг бүхэл бүтэн нэг Улсын Төр засаг Хууль Шүүхийн байгууллага Дийлэхгүй байна гэж үү ганц Этгээдийг Хорьж цагдахын тулд Шүүх хурлыг хичнээн удаа хойшлуулж байнаа Манай Улсын Төр засаг Хууль Шүүхийн байгууллага ийм Хүчин мөхөс гэж үү