НАТО-гийн хээрийн сургууль эхлэв

Хуучирсан мэдээ: 2015.06.02-нд нийтлэгдсэн

НАТО-гийн хээрийн сургууль эхлэв

AP Photo/ Czarek Sokolowski

 

НАТО-гийн 13 орны 6000 орчим цэргийн албан хаагчид даваа гаригт Балтийн гурван орон болон Польшид эхэлсэн “Сэлэмний цавчилт 2015” нэртэй хээрийн сургуульд оролцоно гэж Литвийн Батлан хамгаалах яамны төлөөлөгч мэдэгджээ.

 

“Тус орныг НАТО-д элссэнээс хойш холбоотнуудын хамгийн их хүч оролцож буй хээрийн сургуууль нь энэ болж байна” гэдгийг төлөөлөгч онцлов.

 

Цэргийн ажиллагаа явуулахад холбоотнуудын хамтын ажиллагааг хөгжүүлэн төгсжүүлэхэд Европ дахь АНУ-ын цэргийн хүчний зохион байгуулж байгаа энэ хээрийн сургууль чиглэгдэх ажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж