Жорж В.Буш, И Жэ Ён нар Сөүлд уулзав

Хуучирсан мэдээ: 2019.05.23-нд нийтлэгдсэн

Жорж В.Буш, И Жэ Ён нар Сөүлд уулзав

Жорж В.Буш, И Жэ Ён нар Сөүлд уулзав

АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж В.Буш өнгөрсөн лхагва гаригт БНСУ-д айлчлах хүрээнд тус улсын удирдагчийн дурсгалыг хүндэтгэх ёслолын арга хэмжээнд оролцохын зэрэгцээ Сөүл хотноо "Самсунг электроникс"-ын дэд захирал И Жэ Ёнтой уулзсан байна.

Тэд Сөүл хотод Бушийн байрласан зочид буудалд уулзан, дэлхийн аж үйлдвэрлэлийн өнөөгийн хурдацтай өөрчлөлтийн талаар ярилцсан байна. Буш, И нарын уулзалт 30 орчим минут үргэлжилсэн бөгөөд тэд дөрвөн жилийн дараа ийн дахин уулзжээ.

Жорж В.Буш 2015 оны аравдугаар сард БНСУ-д айлчилж, Сөүлээс баруун зүгт орших, Инчеон хотноо болсон Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх тэмцээний нээлтийн ёслолын арга хэмжээнд оролцох үеэрээ И Жэ Ёнтой уулзаж байсан аж.

АНУ-ын удирдагч асан тэрбээр БСНУ-ын Ерөнхийлөгч асан Ро Мүн Хёны таалал төгссөний 10 жилийн ойд зориулсан дурсгалын арга хэмжээнд оролцохоор Өмнөд Солонгост иржээ.

И Жэ Ён Бушийн буудалласан зочид буудлаас гарч явахдаа уулзалтын талаар асуусан сэтгүүлчдийн асуултад хариулахаас татгалзсан байна. Буш өнөөдөр буюу тавдугаар сарын 23-ны пүрэв гаригт БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: THE KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж