FIFA-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Жером Валькег холбооны данснаас тус байгууллагын экс-дэд ерөнхийлөгч Же Уорнерийн дансанд 10 сая долларыг 2008 онд шилжүүлсэн гэж АНУ-ын эрх баригчид мэдээлсэн тухай “New York Times” сонин бичжээ.
Олон улсын хөлбөмбөгийн байгууллага дахь авлигын дуулианы гол элементын нэг нь мөнгө шилжүүлсэн хэрэг болж байна. Энэ мэдээлэл нь авлигын систем FIFA-гийн ерөнхийлөгч Жозеф Блаттерт хэрхэн ойр байсныг гэрчилж буй хэмээн тус сонин онцолжээ.
Жером Вальке нь авлигын хэрэгт буруутгагдаад байгаа Жек Уорнерт мөнгө шилжүүлсэн хүн гэж сонин тэмдэглэв. Өнгөрсөн долоо хоногт Уорнерт сонсгосон ялын төлөвлөлтийн гол шалтгаан нь мөнгө шилжүүлсэн баримт болсон байна. Тэрээр Өмнөд Африкт дэлхийн аваргын тэмцээн явуулахын төлөө санал өгч дээрх мөнгийг авсан гэж сонинд өгүүлжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР