Хуучирсан мэдээ: 2010.07.20-нд нийтлэгдсэн

Lindsay Lohan тэнсэн авчээ

Холливуудын дэггүй охин Lindsay Lohan согтуугаар машин барьсан хэргээр өнөөдрөөс эхлэн 90 хоног шоронд суух тэнсэн харгалзах ял сонслоо. Лос Анжелосын цагдаагын газраас мэдээлж буйгаар залуу од маань нэгэнт бусдад хохирол учруулаагүй учраас түүний ялын хэмжээг 25 хувь хөнгөлж, 22 өдөр болгожээ. Түүнээс өмнө Lindsay Lohan  согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хэргээр шүүхэд дуудагдаж арайхийн мултарч байсан бөгөөд шүүгч түүнд согтууруулах ундааны хэмжээг илэрхийлэх мэдрэгч бүхий бугуйвч зүүхийг тушааж, архины эсрэг эмчилгээнд явуулсан юм. Гэвч шүүх 90 хоногын  албадан эмчилгээг ийнхүү тэнсэн харгалзах ялаар өөрчилжээ. Хар багаасаа кино урлагт хөл тавьж, ирээдүйтэй оддын тоонд зүй ёсоор орж байсан Lindsay Lohan өдгөө 24 настай бөгөөд түүний согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, бэлгийн чиг хандлагаа ижил хүйстэн хэмээн зарласан зэрэг  нь  түүний нэрийг шар хэвлэлийн хуудаснаас салгадаггүй юм.

Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж