"АТГ-аас намайг яллагдагчаар татсан нь үнэн ч улстөржүүлж байна" | News.MN

"АТГ-аас намайг яллагдагчаар татсан нь үнэн ч улстөржүүлж байна"

"АТГ-аас намайг яллагдагчаар татсан нь үнэн ч улстөржүүлж байна"

"АТГ-аас намайг яллагдагчаар татсан нь үнэн ч улстөржүүлж байна"

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатыг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар АТГ-т шалгаж  байгаа билээ. Түүнийг мөн яллагдагчаар татсан гэх мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан тэрбээр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн, Д.Эрдэнэбат хэлэхдээ, АТГ-т очиж гэрчийн мэдүүлэг өгснөөс гадна энэ сарын 21-ний үдээс хойш яллагдагчаар татах тухай тогтоолд гарын үсэг зурсан гэдгээ онцлов.

Тэрбээр “Бид хуулийн хүрээнд асуудлаа яриад явж байхад эх сурвалжгүй мэдээллийг ямар зорилгоор явуулсныг нь гайхаж байна. Өчигдрийн үйл явцыг ажиглавал, Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл хийхдээ миний нэрийг дурдаж, мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Эрдэнэт" үйлдвэрийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулсан. Энэ бүхнийг уялдуулан харвал улстөржсөн шинж агуулж байна гэсэн дүгнэлтэд хүргэсэн.

Тиймээс өнөөдөр АТГ-ын дарга, Ерөнхий прокурор нарт хүсэлт гаргаж байгаагаа мэдэгдэж байна. Учир нь Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.5.3-т хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргийн материалыг прокурорын зөвшөөрснөөс, прокурорын дэргэд мэдэгдэх боломжтой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдээлж болно гэсэн заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл гэж би үзэж байна. Иймд нь Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчин хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргийн талаар олон нийтэд мэдээлсэн явдлыг хяналтдаа авч шалгаж өгнө үү гэсэн хүсэлтийг би АТГ-ын дарга, Ерөнхий прокурор нарт хүргүүлж байна.

"Эрдэнэт"-ийн 49 хувийг худалдан авах үйл ажиллагаатай холбоотой асуудлаар нийгэмд зөрүүтэй ойлголт байна. Надад нэг л зарчим бий. ОХУ-ын компанийн өмчлөлд байсан "Эрдэнэт"-ийн 49 хувийг Монгол Улсын Засгийн газар Монголдоо оруулж ирсэн шийдвэрийг би зөв гэж хэлнэ. Энэ асуудалтай холбоотойгоор намайг АТГ-аас шалгаж, мөрдөн байцаалт явуулж байна. Хэргийн учир олдох байх гэж харж байна. Нэг зүйлийг онцолж хэлье. Асуудлыг улстөржүүлэх шинж чанар руу оруулж байгаа нь ойлгомжтой болж эхэллээ. Уг нь би шударга бусын хонгил нурж, хууль шүүхийн байгууллагууд асуудалд өөрөөр хандах болов уу гэсэн найдлагатай байсан.

Гэтэл өнөөх  хуучин аргаараа л явж байна. Учир нь урьдчилан сенсаацлан, нотлогдоогүй мэдээллийг эх сурвалжгүйгээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарладаг, үүний дараа нь улс төрийн үе шаттай үйл ажиллагааг шууд явуулж байгаа нь маш буруу. Нөгөө талаасаа энэ нь Ардчилсан намыг бүхэлд нь харлуулах гэсэн арга.

Хоёрдугаарт  Эрдэнэтийн 49 хувь Монголд ямар ч хохирол авчраагүй байтал Монгол Улсад онц ноцтой хохирол учруулсан гэсэн үндэслэл гаргаж буй нь буруу. Эрдэнэтийн 49 хувь Монголд ирснээр Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монголын компани болсон. Одоо зовлон дотоодоо үргэлжилж  бусдыгаа хэмлэсэн улс төрийн талцал болж байгаад би харамсаж байна.

Эрдэнэтийн 49 хувийн асуудлын  дор Эрдэнэт үйлдвэрийн өмнөх үйл ажиллагааны хулгай, луйврыг хаацайлах оролдлого гэж би харж байна. Энэ дуулин дэлгэгдсэнээр өнөөдөр үнийн хөөргөдөл, архидалт, гэмт хэргийн өсөлт, өвчлөлийн дэгдэлтийг дарах гэсэн арга. Д.Эрдэнэбат гэдэг хүний хувьд асуудал байхгүй. Би ганц хүн. Намайг яаж шийдэх эрх нь энэ төрд бий. Надад өөрийгөө өмгөөлж, шалтаг хэлэх айдас алга. Гагцхүү өнөөдөр гурван сая иргэний амьдрал, аж байдал нь туйлын хүндэрч байхад ийм харлуулсан улс төрөөр улс орон урагш хөгжихгүй.

Тухайн үед Аж үйлдвэрийн сайдын хувиар "Эрдэнэт" үйлдвэрийн хувьцааг худалдан авах асуудлыг Засгийн газарт оруулж хэлэлцүүлэх үүргийг хүлээсэн. Хамтын улс төрийн шийдвэр нь улс төрийн зөв шийдэл байсан" гэсэн юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-23 103.57.93.206

Одоо даанч нэг цаг нь болсон байлгvй дээ. 30 жил тасралтгvй хулгай хийж луйвардсан хvн ганц удаа баригдалгvй яах юм бэ!! Бас улстержvvллээ гэчихжээ!!

Avatar

Зочин 2019-05-23 103.111.68.3

ЭНЭ ХУЛГАЙЧ ӨӨРИЙГӨӨ УЛС ТӨРИЙН ХОРИГДОЛ БОЛЛОО ГЭНЭ ҮҮ? МУУ ЭРҮҮГИЙН ЭЛЕМЭНТ

Avatar

Зочин 2019-05-23 103.111.68.3

ЭНЭ ХУЛГАЙЧ ӨӨРИЙГӨӨ УЛС ТӨРИЙН ХОРИГДОЛ БОЛЛОО ГЭНЭ ҮҮ? МУУ ЭРҮҮГИЙН ЭЛЕМЭНТ

Avatar

Зочин 2019-05-23 202.131.245.243

Нүцгэн толгойд нь гадас шааж оруулвал таарна.

Avatar

Зочин 2019-05-23 66.181.168.199

НҮЦГЭН ТОЛГОЙТ ЧИ БИТГИЙ ОЛОН ТАВАН ЮМ ГОНШИГНООД БАЙ

Avatar

БИ 2019-05-23 112.72.12.10

БАКА ШОРОНД ӨМСӨХ ХУВЦАСАА БЭЛДДЭЭ

Avatar

Зочин 2019-05-23 202.131.245.243

49%-ийг улсын мөнгөөр худалдаж авсан нь нэгэнт тогтоогдсон. Энэ бол үгсэн хуйвалдаж, зохион байгуулалттайгаар бүлэглэн үйлдэх аргаар мөнгө угаасан давхар хулгайн хэрэг. Стандарт банкнаас Ш.Батхүүгийн зээлсэн мөнгийг Ц.Элбэгдорж, Б.Хурц нар булаан авсан. Энэ бүлэглэн үйлдсэн дээрмийн хэрэг. Үүнээс л болж 51% асуудалд орсон.

Avatar

Авсан бол буцаа хө 2019-05-23 103.212.118.45

Авсан бол буцааж өгж дээ

Avatar

Зочин 2019-05-23 202.179.27.231

49% -ииг Монголд оруулж ирсэнд хүн бүрт баярлах хэрэгтэй болов уу. Мөн Эрдэнэтэд шахааны бизнес их хийгддэг хувийн өмчийн хяналтаар өөрчлөгдөх боложтой гэдэгт хүн бүр санал нийлэх болов уу. Ямар мөнгөөр 49% – ийг авсан, 51%ийн барцааны асуудал зэрэг нь шүүхээр үнэн зөв нь шийдэгдэнэ биз.

Avatar

iiiiiiiiiii 2019-05-23 202.131.235.190

Huvid avah ni zov gedegt hen ch margahgui. Hamgiin gol ni ene process oo yamar arga zamaar hiisen ni asuudaltai bga. huivaldaanii zamaar hiij uls avah bolomjiig huuli busaar haaj huuli zorchson. Neg yosondoo mafiin gar hol bolj huuli bus uil ajil hiisen tul shiitguuleh yostoi.

Avatar

Зочин 2019-05-23 202.131.233.214

чамайг улс төржүүлж яах юм бэ

Avatar

Зочин 2019-05-23 203.217.139.225

Та нар засаг барьж байхдаа хуульгүй юм шиг дураараа загнаж хахж үхтлээ идэж уусан ш дээ. Одоо хуулиар шалгуул, идсэн тэр их мөнгөө буцааж төл. Тэгээд ялаа эдэл.

Avatar

иргзн 2019-05-23 202.179.27.50

Хөгийн халзан н**ш Улс төржүүлж байна гэхээс өөр үг олдохгүй л дээ МАНАН-ынханд

Avatar

иргэн 2019-05-23 202.126.89.69

чи хэнд хэрэгтэй л***р бэ? хулгайч луйварчин шоронд байх естой. тэр сайханбилэг нартай хуйвалдаж байхдаа наад данхар толгойд чинь маргааш гэдэг удур болно гэж бодогдоогуй юу?

Avatar

888 2019-05-23 202.9.42.14

ЭНЭ ЯЛ ҮҮРЭХЭЭР АН СӨНӨДӨГ НЬ ЯМАР УЧИР БНА….АРАЙ ГАНЦ ХҮНИЙ МӨРӨН ДЭЭР БАЙДАГ НАМ ГЭЖ БАЙМААРГҮЙ ЮМ …БИ ХАРИН ЭНЭ НӨХӨР ШОРОНД СУУВАЛ АН АВСНААСАА ӨНДИЙЖ МАГАДГҮЙ….

Avatar

Зочин 2019-05-23 126.199.9.209

Чи хохинээ Алтанхуягийг яалаа чи одоо гороо амс

Avatar

иргэн 2019-05-23 202.179.27.50

хохь чинь дээ Өөрийнхөө Нэр төр Хар толгойгоо хэдэн Бор юмнаас болж үгүй хийж л байдаг Арчаагүй Эр юм даа Өөрөө Унасан хүүхэд Уйлдаггүй ээ гэдэг одоо яая гэхэв

Avatar

иргэн 2019-05-23 202.126.89.69

энэ П…д ямар нэр тур байхав

Avatar

Зочин 2019-05-23 202.126.88.53

Төрийн мөнгөөр авч байсныг нь мэдээгүй гээд шаагаач

Avatar

irgen 2019-05-23 202.21.127.170

Эрдэнэтийн 49 хувийг Монголд л авчирч байвал яаж ч дураараа дургисан яадгийн гэж хандсан нь бүхлээрээ ард түмнээ басамжлан доромжилсон гэмт үйлдэл мөнөөсөө мөн.

Avatar

Zichin 2019-05-23 110.70.50.250

Erdenebat gedeg ene hun buur hhogin tsaraindaataarsan haragdaad bhim baga tsarai zusig nb gargaach .

Avatar

Зочин 2019-05-23 122.201.22.106

ХЭРГЭЭ ХҮЛЭЭГЭЭД ҮТЭР ТҮРГЭН ДАЛД ОР.

Avatar

Amar 2019-05-23 202.179.25.23

За яршигаа.Энэ АНусын Хоовон толгой хууль зөрчиснөө "Хамтын улс төрийн шийдвэр нь улс төрийн зөв шийдэл байсан" гэсэн байх юм. " Бидэнд тэнэгээ гайхуулаад байгаа юм уу? Эсвэл биднийг тэнэг гээд байгаа юм уу? Айн.

Avatar

Зочин 2019-05-23 64.119.17.106

ЭНЭ ЭТГЭЭДИЙГ БАГАНУУР ХК-ИЙН ТАЛЫГ СОНГУУЛИАР ДАЛИМДУУЛЖ ЭРХ МЭДЛЭЭ АШИГЛАЖ ХЭРХЭН БУСАРМАГ АРГААР ӨӨРИЙН БОЛГОСОНЫГ НЬ ЗААВАЛ ШАЛГАХ ЁСТОЙ. 49%-ИЙНХАНД ХҮССЭНИЙГ НЬ ХИЙЖ ӨГӨӨД ХАРАМЖИНД НЬ БАГАНУУРЫН ТАЛ %-ИЙГ ШААСАН ГЭДЭГ НЬ ОЙЛГОМЖТОЙ

Avatar

Зочин 2019-05-23 64.119.17.106

49%-ИЙНХАНД ХҮССЭНИЙГ НЬ ХИЙЖ ӨГӨӨД ХАРАМЖИНД НЬ БАГАНУУРЫН ТАЛ %-ИЙГ ШААСАН ГЭДЭГ НЬ ОЙЛГОМЖТОЙ

Avatar

ЗОЧИН 2019-05-23 202.126.88.56

МАНАНТАЙ НИЙЛЭЭД ХОНГИЛ БАЙГУУЛАЛЦАЖ ЯВСАН ХУЛГАЙЧ ЧИНЬ ТЭС ӨӨР ЮМ ЯРИАД ЯВЧИХ ЧИВ !!! ХОГЫН ШААР !!! АРДЧИЛЛААР ТОГОЛСОН ЛУУХААН !!! ХА ХА ХА !!!

Avatar

Bgi 2019-05-23 66.181.161.42

Huuli heregjdeg orond shorond suulgachihsan bh nuhur uuriigee umuuruud hudlaa h*****d bj yumaa. Uhej dald oroosoi. Uhsen hoino magtah hun tsuun amitad zunduu bna daa.

Avatar

Зочин 2019-05-23 64.119.17.106

ЭНЭ ЭТГЭЭДИЙГ БАГАНУУР ХК-ИЙН ТАЛЫГ СОНГУУЛИАР ДАЛИМДУУЛЖ ЭРХ МЭДЛЭЭ АШИГЛАЖ ХЭРХЭН БУСАРМАГ АРГААР ӨӨРИЙН БОЛГОСОНЫГ НЬ ЗААВАЛ ШАЛГАХ ЁСТОЙ.

Avatar

Зочин 2019-05-23 202.126.89.230

AN HULGAICHUDAD GANTS HUDGAR DURLE

Avatar

Ard 2019-05-23 69.181.152.219

Hongiliin ner barij yalguibuldeh sanaatai yu luivarchin

Avatar

Зочин 2019-05-23 64.53.213.174

uurd bayartai hulgaichaa

Avatar

zochin 2019-05-23 203.217.138.1

Оо нэрээ чи чинь цагаан хун билүү ???

Avatar

Zaluu 2019-05-23 202.55.188.40

Ashgvide tom tom hulgaichid ehneesee barigdah n dee.

Avatar

Зочин 2019-05-23 202.179.27.48

Ямар зүйл ангиар буруутгаж байгаа нь ойлгомжгүй байна. За яахав цагдаа прокурор АТГ хэн нэгний хатгаасаар ч юмуу чам шиг амьтадын үзэн ядалтаар яллагдагчаар татаад шүүх рүү шилжүүлдэг юм байж. Гэтэл цаана нь 3 шатны шүүх хурал байна шүү дээ. Тийм болохоор хүн хэлмэгдүүлэхээр баярлаж хөөрөх болоогүй. Дээд шүүхээс ял авбал буруутай юм байна гэж би ойлгоно. Наана нь харин худлаа хуцаж шалчиганах хэрэггүй гэж зөвлөе.

Avatar

Зочин 2019-05-23 202.70.34.130

Зочин: Эрдэнэтийн 49 хувь монголын ард түмэнд л ирэх ёстой байтал хэдхэн хүний мэдэлд орчихоод байхад чи юундаа баярлаад байгаа юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж