“Талийгаачийн толгой бүхэлдээ цус болсон байсан”

Хуучирсан мэдээ: 2019.05.23-нд нийтлэгдсэн

“Талийгаачийн толгой бүхэлдээ цус болсон байсан”

УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-ын дэд дарга Г.Батхүү агсны амь насаа алдсан асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр уг мэдээллийг ар гэрийнхнээс нь зөвшөөрөл авсны дагуу хийж байгаагаа тодотгосон юм.

О.Баасанхүү гишүүн “Төрийн ордны нэг давхарт АН-ын дэд дарга Г.Батхүү агсан амь насаа алдсанд гүнээ харамсаж байна. Өчигдөр би ар гэрийнхнээс нь зөвшөөрөл авснаас гадна Цагдаагийн байгууллагаас Шүүх шинжилгээний үндэсний төвөөс талийгаачийн дүгнэлт нь гарч байгаа гэсэн учраас мэдээлэл хийж байна. Мөн сэтгүүлчдийн зүгээс буруу зөрүү, мэдээллийг бусдад түгээж байна гэсэн мэдээлэл ирсэн учраас нөхцөл байдлын талаар зайлшгүй мэдээлэл өгөх нь зөв болов уу гэж үзлээ.

Миний өрөө тухайн хэрэг болсон газрын наад талын өрөө гэсэн үг. Тухайн өдөр чуулганы хуралдаан 18.00 цагт тараад, өрөөндөө хүмүүстэйгээ уулзчихаад гарах гэж байхдаа хүн газар унасан байхтай таарсан. Би хуульч хүн, ялангуяа 20 гаруй жил Эрүүгийн хэргийн хавтаст хэрэг, материалуудтай танилцаж байсан хүний хувьд авах ёстой арга хэмжээ нь юу вэ гэдэг утгаар зохих арга хэмжээг авсан.

Төрийн ордон бол хуультай, хуулиараа төрийн тусгай хамгаалалтын газар буюу ТЕГ-ын харьяанд байдаг учир тус байгууллагын зохих удирдлагуудад мэдэгдсэн. 103 ирээд, амь насаа алдсан байна гэдэг дүгнэлт гаргасан учраас нөхцөл байдлыг баримтжуулан, фото зургийг Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн” гэлээ.

-Дуу чимээ гарахыг та сонссон уу?

-Манай өрөөнд дуу чимээ сонсогдох ямар ч боломжгүй.

-Хэдэн цагт та дуудлага өгсөн бэ?

-Мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүйн тулд цаг, минутыг хэлэх боломжгүй.

-Та тухайн үед талийгаачийг хараад шууд таньсан уу?

-Тухайн үед Г.Батхүү агсны толгой орчим бүхэлдээ цус болж, хамар, амнаас нь цус гарсан байсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж