Фото: www.globallookpress.com / Zumapress.com / Austin McAfee
АНУ-ын Оклахома муж улсын цагдаагийн ажилтнууд үерээс хүн аварч байхдаа нэгийг нь буудан хөнөөсөн хэрэг гарсан тухай ABC News мэдээлжээ. Уг хэрэг Талса хотоос 30-аад км-ийн зайтай газар баасан гаригийн орой гарсан байна.
Үерийн усанд хаагдсан зам дээр хоёр хүнтэй автомашин зогссон байжээ. Тэднийг машинаас гаргахаар цагдаагийнхан туслах үед машинаа орхихгүй гэж дургүйцэн нэг нь цагдаагийн биед халджээ.
Цагдаа аргагүй хамгаалалт хэрэглэн түүнийг буудсан байна. Харин хамт байсан этгээдийг баривчлан олон нийтийн газар согтуу байсан, хууль хяналтын ажилтнуудад халдах гэсэн гэх шалтгаанаар ял тулгаад байгаа гэнэ.
Оклахома, Техас мжид болж байгаа үерийн улмаас одоогоор 28 хүн амиа алдаж, 11 нь сураггүй болсонд тооцогдож байна гэж Associated Press дамжуулжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР