Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, сайд асан, Ардчилсан намын дэд дарга Гаваагийн Батхүү 2019 оны 5 дугаар сарын 17-нд зуурдаар таалал төгсөж, Монголын төр, ард түмэнд хүнд гарз тохиосон билээ.
Талийгаач Г.Батхүү агсныг энэ сарын 24-нд буюу баасан гаригийн өглөө хөдөөлүүлэхээр болжээ. Түүнийг Соёлын төв өргөөнөөс гаргах бөгөөд 05:40-07:40 цагийн хооронд талийгаачтай салах ёс гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулахаар Төрийн ёслолын алба ажиллаж буй юм байна.